जगन्नाथ

Хорионы гоо зүй

6c238cc63355e2f2
Байгуулга болон хамт олон болгонд ямар нэгэн хорио ба хууль гэж байх ёстой, байгалаас заяасан тийм хэрэгцээ гардаг. Гэр бүлд ч тэр, улс орны хэмжээнд ч тэр, бас албан байгуулга ч тэр, хороо хорин ч тэр. Наад захын орон сууцны подьездэд дүрэм ба журам гэж байдаг. Дагах үгүй нь хүн бүрийн ухамсрын асуудал болдог, бас тэр дүрмийг дагуулах дарамт үзүүлэх механизмууд ч өөр өөр байдаг. 
Хорио болгон өөр өөрийн зорилготой байдаг - энгийнээр хэлбэл эд зүйлсийг хорихоос эхсүүлээд, юмыг зохицуулах зорилго гардаг. Зорилго нь гайхамшигтай өгөөмөр ч байдаг, бүр өхөөрдмөөр маанаг зорилго ч байдаг. Гэвч ямар ч хорио хориг болон хууль зүйн заагуудтай яаж харьцаж байгаа нь улс орон болгонд өөр байдаг. Хүний толгойнд боловсорч байгаа бодол ба хүмүүжил бас нөлөөлнө, нуух юун. 
Жишээлбэл манай хорио хориг гэж жигтээхэн донгио, бүдүүлэг, ямар ч авцалдаагүй, амьдралаас хол тэнэг юм байдаг. Жишээлбэл хараалын үг хорьдог нэг балай хориг гарч байсан. Надад хараалын үг хэрэглэхгүй байх хэцүү болно л байх, гэвч хараалын үггүй ч би амьдарч чадна. Харин чухам тэр хараалын үгийн хориог амьдралд нэвтрүүлэн, амьдралд хэрхэн хэрэгжүүлэх бэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулцгаая. Өмнө хэлсэнчлэн, манайхны хорио бол бүдүүлэг ба нүдэнд дэндүү ил байдаг. Үүнд манайхны болон барууны орны хүмүүсийн хандлага өөр байгаа нь харагддаг. 
Барууны орнуудад ямар нэгэн хориог дагахад сайхан, үгүй юмаа гэхэд нүдэнд үл үзэгдүүлэх талдээр анхаарахыг хичээдэг юм. Энэ бол хорио ба заагын гоо зүй гэж би хувьдаа, дотроо тэгж нэрлээд байгаа юм. Энгийн зүйлээр иш татья л. 
Оршин суугаа хаяг гэж монголын иргэн бүрт байх ёстой зүйл байдаг- эрх чөлөө эдлээд сурсан монголын ардчилсан иргэн бол үүнд нээг их анхаарал тавихгүй бол, гадаадад эсрэгээр байдаг. Наад захын барууны орнуудын аль нэг номын санд бүртгүүлхэд хүртэл паспорт биш, гэрийн хаяг асуудаг юм. Өөрөөр хэлбэл гэрийн хаягийн үнэн болхыг захиагаар шалгадаг юм. Захиа байхгүй бол, үйлчилгээ байхгүй болдог. 
Номын сан болье. Их сургууль орох хэрэг гарвал, энэ байдал дахин давтагдах болно. Яагаад гэвэл тэд цагаа үнэлж сурсан хүмүүс болхоор, цаг яаж хожих бэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулдаг юм. Харин цаг бол мөнгө. Мөнгө бол толгойг маш сайн ажиллуулж эхэлдэг ид шидтэй зүйл. Мэдээж манайхан шиг бусдыг мангар гэж боддог ард түмэнд бол өөр хүний гэрийн хаяг өгч, яаж ийгээд системийг хуураад байж болно л байх. Гэвч олье гэвэл, хариуцсан байгуулгынхан олно. 
Эсвэл өөр нэг жишээ татья. Гүүгл байна. Гүүгл бол дэлхийн стандарт болсон үйлчилгээ үзүүлдэг - цахим шуудан, хайгуулын машин, видео ба зураг хайлт гэх мэт, үй түмэн зүйл дотроо хадгалж яваа. Хэрэв үйлчлүүлэгч гэнэт өөрийнхөө мэйл хаягаа устгахаар шийдвэл, Гүүгл шинэ хэрэглээний журмын дагуу хэрэглэгчийн хувийн шууданг үүрд мөнх хадгалах нөхцөл тавьсан байдаг юм. Хэрэв захианы хэмжээ нь дүүрвэл, Гүүгл илүү зай гаргаж өгнө. Яагаад гэвэл, зорилго нь хэрэглэгчийн мэдээлэл нь Гүүглд чухал юм. 
Тэр мэдээллийг цуглуулснаар Гүүгл хэрэглэгчид ямар суртачилгаа үзүүлж алийг хасах бэ гэдгийг шийддэг юм. 
Төгсгөлд нь нэмж хэлэхэд, Том Сойерийн хашаа буддаг хандлагыг тунгаан бодвол зүгээр. Өөрөөр хэлбэл шийтгэлийг шан болгож хульхидах арга л юм. Уншигч эцэст нь гайхна байх л даа, энэ ямар учиртай зураг бэ гэж. Ямар ч далд учир байхгүй. 

05:29 - 2015-08-12 - Сэтгэгдэл бичих

ийм дажгүй эмэгтэйтэй учрахыг чинь хорихгүй шүү


... би яг өнөөдөрхөн хараалын үгний талаар бодож суулаа, энэ тухай нэг пост оруулъя гэж бодож байлаа... хааяадаа хараалын үг зүгээр л хэлчихдэг ...

Zurai - 15:58 - 2015-10-24

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax