जगन्नाथ |
Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: "Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!" гэж хашгичих юм.Зодооныг амтархан үзэж байснаа, эртний нэгэн найзтайгаа ярьсан яриагаа санав. Бид бүгд (бүгд биш ч байж болох юм) төрийн аппарат нөсөр байх тусам, хариуцлага буурдгыг мэднэ. Төрийн албан хаагч хийсэн үйлийхээ төлөө бүрэн дүүрэн хариуцлага ноогдуулхын тулд ямар нэгэн томоос том, гайхамшигтайгаас гайхамшигт юм болох ёстой. Оросд алба хаасан нэг сайн эр бий. Одоо Европудаар тэнээд, хамраа ухаад явж байгаа байх. Тэр надад сургамжтай, их хөөрхөн түүх ярьж өгч байсан юм: Эртээ урьдын цагт нэгэн эр цэргийн алба, десантын цэргийн ангид иргэний үүргээ гуйцэтгэж байжээ. Сайн дураар мэдээж биш, хүчээр. Төxхх. Тэгтэл, нэг сонин юм залуухан нүдэнд нь тусаж гэнэ: нисгэгчдийн шүхрийг тусгай хүмүүс эвхэж байх юм. Нислэгийн өмнө шүхэр хураагчид "Хуурай, эвхсэн. Гарын үсэг, он сар" гэсэн цаасандээр гарын үсгээ зурж байх юм. 2-3 сард нэг удаа хийгдэг юм байх. Шүхрийг ч нисгэгч хэрэглэх тохиолдол маш, маш ХОВОР. Тэгээд ч хэний хэн эвхэснийг таних юм биш, тиймүү? Шүхрийг нь яаж ч эвхэсэн яадын. Бүх юм хэвэндээ л үлдмээр юм? Тэгтэл үгүй юм! -Хамгын их үсэрдэг хүмүүс бол шүхэр эвхэгчид! гэж миний хамын ахмад хэлсэн гэнэ. Жул цэргүүд хамраа унжуулан: -Яагаад..? -Шүхрээ хураалгаж, дахин эвхэхийн өмнө тэд бүгд өөрсдийн эвхэсэн шүхрээрээ үсэрдэг юм! -Паах ямар гоё юмбэ? Бид л тэнэг юм шиг жилд нэг удаа... Авралтын (хоёрдахь шүхэр) хаана нь байдын? -Юуны чинь хоёрдахь! Нэг л шүхэр. Тэр шүхэр дэлгэгдэхгүй бол, амийг нь аврахын тулд уу? Гонж байлгуй... Эвхэснээр нь газардуулна! Цааш нь сонсоод байтал, өнөөх шүхэр эвхэдэг гарууд, урлагт хайртай болхоор үсэрдэггүйг ойлголоо. Зарчим нь тийм юм байна. Шүхэр нь байн байн эвхэгчээ аврах ёстой юм байж. Харин амиа хорлогчын (эсвэл алуурчны) ямар нэгэн буруу бодол толгойнд нь оруулахгуйн тулд байн байн тэр шүхрийг нь байраар нь сольдог юм байна. Тэр бяцxан хамт олонд бүгд нэг нэгнээ хараа хяналтанд барьдаг юм байна. Хэн нь сайн залуу шиг мөртөө, буруу эвхээд байна? гэдгийг харах бэрх. Буруу эвхэсэн шүхэр хэн нэгэндээр ноогдвол яана? Тийм учраас нисгэгчид нь тайван нисдэг юм байна лээ. Нэг ийм аймшигтай шударга ёс байдаг юм байна... Хүн хийсэн буруу үйлийнхээ төлөө бүрэн дүүрэн хариуцлага үүрдэг юм байж. Нүдийг нүдээр. 00:37 - 2009-11-04 - Сэтгэгдэл бичихтийм бж ч болхын. хүн гдг хэцүү... Хүн гэж хэцүү амьтан шүү. Гэхдээ л ийм л баймаар бас санагддаг... |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |