जगन्नाथ

Ерөнхийлөгч мэдээлэлж байна

Магадгүй Оюутолгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуудад” анхааралтай хандья. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадныхан “Монголчууд хэлсэндээ тууштай байдаггүй юм байна” гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ.
Энд

Гайхамшигтай. Маанаг харьцуулалт, донгио хэллэг, балай арга барил. Энэ нөхөр ярилцлагын явцад согтуу байсан гэвэл, надад гайхах юм лав алга. Харин эрүүлдээ ийм юм ярьсан гэвэл, би х...

16:11 - 2012-12-28

Дэлхийн хамгийн аюултай хүмүүсийн нэг

Касперскийн антивурусын программ нь ираны цөмийн бодлогын хэрэгжүүлэлтийг удаашруулах зориулалттай StuxNet, Duqu ба Flame мэт киберзэвсгийг нэг нэгээр нь илрүүлж, аюулгүй болгож байсан түүхтэй. StuxNet нь гэхэд, цөмийн ураны баяжуулалт явуулдаг олон центрифуг эвдэж байсан тухай ч мэдээлэлж билээ.

Касперскийн Лаборатори гэж сонсоод, уншигч маань антивирусийн программын тухай бодно. Харин Касперский нэрийн цаанаа тусдаа нэг хүн бий. Их сонирхолтой хүн бий, Евгений Касперский гэж. Байн байн блогоор нь орж гарч, олон сонин зүйл мэдэж авах боломжтой. Бусдадаа ч бас зөвлөмөөр байна.

Гэтэл өнөөдөр бл...

04:45 - 2012-12-26

Ертөнцийн төгсгөлөө хэрхэн угтав?

Та хэд ертөнцийн төгсгөлийг хэрхэн угтав? Бүжиг бүжиглэсэн үү, архи дарс уусан уу, аль эсвэл ажлаа хийгээд өнгөрөөсөн үү. Диско баар цэнгээний газраар цэнгэн наргив уу. Ер нь энэ удаагийн ертөнцийн төгсгөл болж бусад өнгөрсөн ертөнцийн төгсгөлүүдээс сонирхолтой байсан уу, аль эсвэл уйтгартай байсан уу?
Айж байсан уу, айгаагүй юу- айсан бол, яг юунаас айж байсан бэ. Надад сонин байна.
...

05:52 - 2012-12-24

Алтан чих

Австри герман барилгын компаниудын төлөөлөгчид хоорондоо ярьж байх юм. Герман нь:
"Манай захиалга өгөгчид танай австри барилгын компаниудад их ханддаг. Сонгон шалгаруулалтад ч мөн адил танайхны компаниудад ихэнхдээ захиалгыг өгөх, аль эсвэл өөр ямар нэгэн давуу эрхтэй оролцдог. Манайхны захиалагчид сонгон явуулахдаа, танай гүйцэтгэгчдэд их ханддаг. " гэв. Хэсэг бодсоноо:
"Харин австричууд сонгон явуулахдаа, ихэвчлэн өөрсдийнхөө Австрийн компаниудаа сонгодог" гэв.
...

05:57 - 2012-12-19

Өндөр фрэймрэйттэй зураг авалтын тухай

Уг бичлэг фотозураг дардаг, технологийн талаарх өөрийнхөө мэдлэгээ гүнзгийрүүлэх хүсэлтэй залуучуудад хамгийн түрүүнд хамаатай болно. Яагаад? Яагаад гэвэл, кино зураг авалтанд тэргүүний хүн бол зураглаач юм. Найруулагч биш, жүжигчид биш. Бас хичнээн хүсэж мөрөөдөж байлаа ч, хөгжмийн найруулагч ч биш. Уг хүмүүс хоёрдогч ба гуравдагч ач холбогдолтой хүмүүс.

Зураглаач олон төрлийн мэдлэгтэй байх хэрэгтэй: зохиомж, өнгө, тоног төхөөрөмж. Хагас дутуу мэдлэгтэй зураглаач, хагас дутуу л зохиомжтой зураг авалт хийнэ. Тэр хагас дутуу зураг авалтыг нь найруулагч зүсэж чадахгүй, хөгжмийн зохиолч мянга ...

09:01 - 2012-12-16

Орчуулгаа дуусгав

Ромын эзэнт гүрний хаан байсан Марк Аурелийн орчуулгыг дуусгав аа хө. Гэвч орчуулга дуусна гэдэг, төгссөн гэсэн үг харамсалтай нь биш л. Бөөсийг нь түүж, эх бэлтгэлийг нь хийх л үлдлээ. Чухам энэ хоёр ажил бол, орчуулгаасаа дутахгүй том ач холбогдолтой. 

Марк Аурелийн уг ном нь зүгээр нэг ном биш. Уг номд шалиг шүлэг, аль эсвэл эрх хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл бичигдээгүй нь ойлгомжтой.
Уг номд ихэвчлэн хайр өгүүлэгдэнэ- эх орноо хайрлах хайр, эрдэм номыг хайрлах хайр, сурахыг хайрлах хайр буюу философиа тухай өгүүлнэ.  Өөрөөр хэлбэл, ихэнх толгой томтой донгио хүүхдүүдэд огт сонин юм олж унш...

08:16 - 2012-12-13

Цензурын тухай

Нэг мэдэхэд, хогт гарах бүтээлийн дараагийн жагсаалт гаргачхаж. Гэвч юманд дэс дараа гэж сайхан. Нэг иймэрхүү нийтлэл хамгийн түрүүнд анхаарал татав.

Хориглох киноны жагсаалтын аман хүзүүн дээр ямар киног нэрлэсэн гэж санана. “Цогт тайж" кино. Дахин хэлье, үнэхээр “Цогт тайж” маань хамгийн нэгдүгээрт нь жагссан байна билээ. Ийм явдал болно гэж даан ч бодож явсангүй.
Энд

Харин нийтлэгчийн чухам юунд бухимдаж байгааг нь сонжиж, мөрийг нь мушгивал иймэрхүү нийтлэл ч биш, дэмийрэл ч биш сонин эд ертөнцийн гэрлийг харсан байх юм. Хэнийх нь бөгс долоогч юм, бүү мэд.
 
Дээрхийн гэгээн, амьд бурхан Далай...

08:43 - 2012-12-11

Амьдралд ойр хэрэглээ, Амьдралаас тасарсан эрдэмтэн

Бид ноднин жил Фүкүшимагийн цахилгаан станцын осол, цацраг идэвхт хаягдал булшлах талаар шуугиан гарсны дараахан иргэдийн дунд санал асуулга явуулсан. 1700 гаруй хүнийг оролцуулсан юм. Нэг асуулт дээр 45, нөгөө асуулт дээр 56-аас дээш хувь нь цөмийн эрчим хүч ашиглах хэрэгтэй гэж хариулсан.

Энд

Баяр хүргэе найзуудаа, тахал дээр нэмээд хорт хавдартай боллоо. Яагаад ч юм, энэ нөхдүүд өөрсдийгөө болон өөрийн хамаатан садан, найзуудынхаа хамаатан саданг асуусан гэх таамаг төрөв.
...

14:49 - 2012-12-05

Ертөнцийн төгсгөл

Ертөнцийн төгсгөл болохгүй. Тэр ертөнцийн төгсгөл гэж сүр мандуулаад байгаа нөхдүүд бүгд худалч. Бас луйварчид. Иймэрхүү жишээ бол түүхэнд үй түмэн бий- ертөнцийн төгсгөл гэхээсээ илүү хүний сэтгэл зүйтэй илүү холбоотой зүйл. Жишээлбэл МЭ 666 онд Европ даяар нэг мэдрэлтэцгээж байсан. Мөн адил 1666 онд, дараа нь 1999 онд, жилийн өмнө нэг баагий итгэмтгий хэдэн сая хүмүүсийг хуураад л өнгөрсөн. Хүн айж эхлэхээрээ луйвардуулдаг.

Ертөнцийн төгсгөл гэж сонсох болгонд чих маань үрчийж хумигддаг. Манай ханан дээр өлгөөтэй календарь жил болгон дуусдаг, харин ертөнцийн төгсгөл болоогүй.

А-а-а!
...

17:40 - 2012-12-04

Шөнө

Шөнө дөлөөр цай уусан шиг дэмийрлээ бичин, хаяа нэг мэдээ эргүүлдэг болчхож. Номын хорхой тамтгаа алдаад, бүр дарагдахаа ч байлаа. Бас дээрээс нь зураг зурмаар, гар загатнаад. Ажил сургууль - ажил сургууль гэсээр өөрийнхөө юмыг хийх юмсан гэж, бүр ангачихсан байна. Сайхан, нам тайван шөнө байх чинь.

18:07 - 2012-12-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo