जगन्नाथ

Орчуулга, судалгаа бас өөр баахан юмны тухай

Бичсэн Бодошрол
Өмнө нь энэ номыг орчуулж билээ. Нээг их том, сүрхий гавьяа юм биш л. Гэвч орчуулж байхдаа их олон төрлийн юм бодогдож билээ. Хүний ой ухаан гэж, ямар өчүүхэн, арчаагүй богино юм байдаг юм бэ гэж. Жишээ нь гэхэд, аавынхаа бага насанд нь хэрхэн аж төрж, залуудаа хэрхэн амьдарч байсныг нь сайн мэдэхгүй. Бүр сайн лавлаж, бүр сайн асууж, ямар нэгэн үйл явдлын талаар юу бодож явдаг бол, энэ тэр үйл явдал ямар учиртай бэ гэж асуух юмсан гэж маш их бодогдож билээ. Цагийн эрхэнд ааваасаа тэс ондоо хүн болж хүмүүжсэн л байж таараа. Зарим юмыг эцгээсээ тэс өөрөөр харна- мэдээж хэрэг олон төрлийн нөлөө ү...

00:12 - 2011-04-16

Брэндийн тухай

Бичсэн Бодошрол
Маркетинг гэж нэг сайхан үг бий. Эд бүтээгдэхүүн зарах, үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байлгах ухаан гэж манай суут ухаантнууд тайлбарласан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ: миний энэ бүтээгдэхүүн чамд үнэн хэрэгтээ ямар ч хэрэггүй ч гэсэн, миний юмыг бүр заавал худалдан авах хэрэгтэй шүү гэж ойлгуулан, хогоо зардаг үйлдлийг илэрхийлсэн сайхан үг.
Маркетингт гэдэг ойлголтоос брэнд гэсэн үгийг салгах боломжгүй. Брэндийн бүтээгдэхүүн өмсөж зүүдэг хүмүүс бидний дунд маш их байдаг- буруу ч юм биш. Харин ч гоё, нүд баясаад, магнай тэнийдэг. Үгүй бол хавар намраар үхэх хүн байхгүй, хүн төрөлхтөн жоом шиг ...

16:32 - 2011-04-14

Жим Жармуш. Ярилцлага

Бичсэн Бодошрол
Жим Жармушын тухай ном олоод уншдаг юм байна. Номыг хараад, тэмтэрч нэг үзээд, шагайхаар шийдлээ. Харамссангүй.
Жим Жармуш гэдэг нөхөр, их ухаалаг нөхөр- хийсэн кино нь ч бас их сонирхолтой. Ларс фон Триер найруулагчийн адил, өөрийн ажил хөдөлмөрийн тухай ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн байх юм. Ер нь энэ цуврал нь тэр чигээрээ бөөн бонус. Маш сайн цуврал. Жармушын ярилцлага мөн адил.

Найруулагч Жармушын бүтээл надад их таалагддаг- ойлгомжгүй, бас бодролд оруулдаг киногоороо алдартай. Яг энэ учраас л надад сонирхолтой. Том Уэйтс Жармушыг 15 настай байхад нь бууралтсан гэж ярьж байсан. Тэр ...

16:38 - 2011-02-28

Өөрийн юмтай байхын тухай

Бичсэн Бодошрол
Гайхалтай гоё зургийн цуглуулга таардаг юм байна. Энэ нигрүүд зүгээр ч нэг нигер биш бололтой: гайхамшигтай мэдрэмж, өнгөний соргог хослол гээд, төмпөн дуусахгүй.


Бүр яг хэлэх юм бол, бид нартай нэг л адилхан санагдлаа- чиний миний эх орон гээч юмтай. Яг юугаар, яагаад гэдгийг хэлэхгүй. Энэ зүйлтэй хамаатай байж мэднэ- гэхдээ чи өөрөө бодоод ол. Бодоод олох юм бол, бодлоо хуваалцах юм биш үү андаа?

Энд
...

18:08 - 2011-02-17

Үдшийн үлгэр

Бичсэн Бодошрол
Нэгэн улсад хязгааргүй их шуналтай, хүйтэн сэтгэлтэй, хүндээ ивээлгүй нэгэн сайд байж гэнэ. Хаан нь үүнийг дуулсан даруй гомдлын мөрөөр хөөж, хээл хахууль авдгийг нь мэджээ. Сайдаа дуудаж, аяга дүүрэн баас идэх, нэг бол 70 удаа шаахайдуулах, эсвэл хулгайлсан алт мөнгийг ард олонд буцааж төлөх шийтгэлүүдийн аль нэгийг сонго гэжээ.

Сайд: "Зовлонгүйгээр нь баас идвэл дээр юм уу даа" гэж бодоод, нүдээ анин бааснаас хоёр гурав том балгажээ.  Баасны амт муухай санагдсан болохоор, шаахайдуулахаар шийджээ. 40 удаа шаахайдуулсны дараа сайд орилж гэнэ:
-Болсон, алтыг буцааж өгье! гэж.
Ийнхүү шуналтай са...

17:08 - 2011-02-13

Үдшийн үлгэр

Бичсэн Бодошрол
Би өөрөө харын дархан хаяа хийж явдаг юм. Их сонирхолтой байдаг, төмрийг эзэмшинэ гэдэг. Их сонирхолтой. Халсан төмөр 5 янзын өнгө гаргадаг. Тэр өнгийг хооронд нь харж ялгах хэрэгтэй болдог. Бас xар төмөр маань галд хатсаар, хог ялгадас нь галд ширгэдэг. Төмрөө галаас гаргаж, дэлдэж, дахин дахин галд хатааснаар, энгийн нэг төмөрлөгтэй чулуу нь хатан болд болж хувирдаг. Яг л хүний адил. Гэвч зүгээр нэг халааж болохгүй, зүгээр нэг хөргөж болохгүй. Нарийн горим бий. Мэдлэгээс гадна мэдрэмж, алдаанаас айхгүй байх хэрэгтэй болдог.

Энэ хоббигоо заримдаа орхигдуулахад дөхдөг. Зав ч муу, санхүү ч бас о...

20:20 - 2011-02-10

Бичсэн Бодошрол
Мөхөж буй орныг юу аврах бэ? Сонин л бодол. Аврах хэрэг байна уу гэж бодоод үзэх хэрэгтэй. Юуг нь аврах бэ? Үүнийг аврах уу? Хоцорсон юм биш үү? Өмнөх бичлэгийг угаасаа хүн уншаад, толгойн дотроо юм бодсон болов уу? Үгүй л байх. Энэ уул нь их сонирхолтой сэдэв. Бидний ертөнц улам багассаар, багассаар. Юун тэр уудам тал. Морио унаад талын салхи шиг давхиж харагдаач. Гонжоомны ертөнцөөс өөр төсөөлөл байхгүй байж, Их Монгол гэж орилдог тал бий. Бидний мэддэг таньдаг уудам дэлхий гэж байхаа больсон. Нэг жижиг хүн нэг том ажлын нэг хэсэг байсан сэтгэлгээ ч алга болсон. Хувь хүн өөрийн систем дахь б...

17:36 - 2011-01-30

Баасны тухай II

Бичсэн Бодошрол
Нэг аргентин нөхөртэй ярилцдаг юм байна. Маш сонирхолтой мэдээлэл өгч байх юм гэнэ: хүн сүрэг хэрхэн донгиорч, киргиздээд, улс орноо нурааж байгаа тухай. Манай хэдэн киргиздэх бодолтой залуучуудад маш сонирхолтой байна байх.

Жишээ татаж үзэх үү? Уншигч таны дунд сургуулийн хичээл дээр хэр анхааралтай байсан харагдана даа? Энэ удаад физикийн хичээл. Энгийн нэг пүршинд тогтоосон жин харж байсан байх. Пүршийг татан, сул тавихад пүрш дээшээ доошоо болж, хэвийн байдалдаа ордог- бөгсөө маажих шиг хялбархан, ойлгомжтой зүйл. Гэвч бид пүршийг жаахан хүчтэйхэн татвал, тэр пүрш нь дээшээ доошоо болс...

23:38 - 2011-01-29

Түүх ба хувийн соёлын тухай

Бичсэн Бодошрол
Археологийн др. Проф. Төрбат мэдсэнээ хуваалцаж байна:

-Түүх соёлын өвийг Хятадууд, Монголчууд тал талаас нь хэмлэж байна гэхэд болно. Ялангуяа монголчууд илүү  түлхүү оролцож, түүх соёлоо сөнөөж, устгаж байгаа. Ард түмний амьдрал  ядуу, ухамсар дорой байгаад уу эсвэл нүд цагаан мөнгө улаан гэдэгт үү үнэхээр түүхийг үгүй хийж байгаа нь харагдаж байна. Зарим аймаг сум сүйрээд эхэлсэн гэж болно. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон суманд байдаг бүх булш бунхан тоногдсон. Тус  суманд  хэний ямар булш бунхан байсныг бүртгэж судалж амжаагүй байхад аль хэдийн тоногдсон байсан. Бид уг газарт очоод л бу...

21:01 - 2011-01-06

Соёл-моёлын тухай

Бичсэн Бодошрол
Гоё л доо, соёл гэж. Хүчтэнгүүдийн соёл гэдэг, тэнэг хүүхдүүдийн толгой тархийг бага багаар гадаад дүрэмт хувцсанд оруулаас гадна, донгио хүүхдүүдийн тусламжтайгаар өөрийнx нь хэл соёлыг мартуулахад оршдог. Улмаар хүч эрчгүй соёл буюу соёлоо тээх чадваргүй нийгмийн гишүүдээсээ болж, ард түмнүүдийн толгой нь гадаад толгойгоор аль хэдийнээ орлогдчихсон байдаг.

…Энэтхэгийн үл хүрэгсэд буюу нийгмийнх нь хамгийн дорд давхарга англи хэлний шүтээн босгож, залуу үеийнхэндээ англи хэл суралцаж, эцэг эхээсээ сайн яваасай хэмээн ерөөл болгож гэнэ.

Эндээс уншаарай

Дурсамжийн бонус: Нийслэлийнхээ гадаад хэл...

01:48 - 2010-12-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo