जगन्नाथ |
СудалгааЗаримдаа би бичихгуй бол горьгуй нь гэдгээ ойлгодог. Суугаад, бичдэг. Хамаг энэргээ гаргадаг. Заримдаа энэ энэргид автагдана. Баахан зохиож бичнэ.Бичих дуртай. Бичих өвчин намдасны дараа тайван сууж, бичсэнээ уншихад сонирхолтой ч юм шиг бодогддог. Энэ удаад хадам эхийн тухай бичсэнгүй. Хэсгээс нь танилцуулбал: XXX Хар цагаан зурагт нь шуугиан ихтэй, бүдэг бадаг манай төрийн туг, америк канадын тугын өмнө хоёр эмэгтэй ярилцаж байх харагдаж байв. -Юугаа днгсоод байгаа юм болдоо, ус тог хоёр хэзээ өгөх гээд байгаа юм болдоо- сонсоор байхын. Муусаан юмнууд, хүн зүгээр суулгахгуй, хамаг баас ноостойгоо холилдож дууслаа. Энэ төрийхэн одоо юугаа хийгээд байга юм болдоо? Паржигнаад, юуч ойлгогдохгуй юм? За чи янзлаад өгдүүч? Батаа зурагтын чангалтал, арай ядан сонсогдож эхлэв. Хөрш авгай хүүхдүүдээ дуугуй болгож, примускээ унтраав. -... члон бидний авч үзэх асуудлуудын нэг бол Хүний Эрхийг даган мөрдөхөд байгаа юм. Үүнийг бид маш чангаар мөрдөж, сахин хамгаалах болно, гэж өнгө аясгуй, орчуулагчийн дуугаар хэлэв. -Асуултыг ДюМонд Дипломатик сонины тусгай сурважлагч асууж байна: Монгол Улсад тавьсан мандатын хугацаа дууссаны дараа тусгаар тогтнолыг нь буцааж олгоно гэж ойлгож болох уу? гэж асууж байна. Тийм бол, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх механизмыг хатагтай Ерөнхийлэгч тайлбарлана уу? -Сонирхолтой асуулт тавьсан танд их баярлалаа. Юуны өмнө та бүхнээс хүлцэл өчье. Бид уг асуудлыг шийдэхдээ, ямар ч улс орон хэзээ ч ганцаарчлан шийдэж болохгуй гэдгийг анхааруулья. Өнөө хүн төрлөхтний өмнө тулсан глобалчлалын асуудлууд, эрдэс баялгын хомсдол ба олон улсын терроризмээс урьдчилан сэргийлж, уг асуудлыг маш анхааралтайгаар шийдэх хэрэгтэй болно. Тийм учраас уг 20-р зууны үлдэгдэл, дарангуйлалын утга чанар агуулсан "Тусгаар тогтнолын" асуудлыг бид ардаа орхиж, Дэлхийн өнцөг бүрийн хүмүүстэй чөлөөт худалдаа, санаа бодол хүртэл хуваалцах боломж гарч ирж байгаа юм. Бид монголчуудаас өөрсдөөс нь асууцгаая, бидний чиг баримтлалыг зөв гэж үзэж байгаа эсэхийг. Манай студид монголын ард түмний итгэл найдварыг бүрэн дүүрнээр хүлээсэн, зовлонт цагыг даван туулхад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа хүн хүрэлцэн ирсэн байгаа. Монгол улсын ерөнхийлэгч. (алга ташилт) Дэлгэцэндээр нүүр дүүрэн инээмсгэлэсэн монгол хүний царай харагдав. Тэрээр тавцандээр гараад, цэвэр англи хэлээр: -Сайн байна уу, хүндэт хатагтай Ерөнхийлэгчээ, хүндэт сурвалжлагч нараа. Хуралд хүрэлцэн ирсэн, ардчилал эрх чөлөөг дэмжигчдэд талархья. (дахин алга ташилт) Юуны өмнө саруул ухаантай хүний чин сэтгэлийн эрмэлзэл бол эрх чөлөө гэдгээс яриагаа эхлэх нь зүйтэй билээ. Амьдралын минь зам энэ бүгдийг тодорхой гэрчлэж, миний олон нийтийн амьдралд оролцсон гавьяа ба зүтгэл намайг уг тавцандээр хүргэлээ. (дахин алга ташилт) Монголын ард түмэн эрх чөлөөг сонгож, дэлхийн олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсартайгаар хэрэгжүүлхэд бэлэн байгагаа хэлхэд нэн таатай байна. Эрх чөлөөг сонгосон иргэн хүн, Монгол Улсын иргэн хүн энэ шийдвэрийг гаргасан юмаа. Хуучин үеийн хүнд суртал, бидний хойч үеийнхэнд хар толбо болон үлдсэн коммунизм ба социализмын хор урхсгыг ардаа орхин, гэрэлт ирээдүйрүү хархад бэлэн боллоо. Хэнд ч тусгаар тогтнол мэтийн, иргэн хүний эрх чөлөөг дарангуйлдаг системыг ардаа орхих цаг болсныг ойлгож байгаа билээ. Тийм учраас, би Монгол услын иргэний хувьд нутаг нэгтнүүддээ ардчилсан нийгмийн гэр бүлд оролцохыг урья. (алга ташилт) XXX Дуустал нь үзэхээсээ өмнө Батаагын толгой эргэн, нүд харанхуйлав... Шүдээ хавиран архирч, гадаа гүйж гарав. Эртний нэгэн кино шиг, орчин тойрон бүдэг ногоон тоо болж хувирч, энэ ертөнц худал болох болвуу гэсэн бодол Батаагын толгойнд төрөв. Үгүй ээ, энэ хогын ертөнц хэвээрээ үлдэнэ. Батаагын огьдос хүрэв. Ус... Амьсгаа давчдан, зүрх цээжийг дэлбэлэх шахам цохилж байв. Аман дотор нь халуун давирхай цутгасан мэт зунгааралдан, тоос шороо хөлөрсөн хүзүүндээр нь наалдаж эхлэв. Хоосон ТҮЦ, салхинд эргэлдэх хаягдсан цаас, салхины тоосон эргүүлэг ажиглах зуур Батаа гэнэт: дахиж хэзээ ч халуун шүршүүрд орж чадахгуй, дахиж хэзээ ч хөлөрсөн шар айраг уухгуй- тэр бүгд алга болсон гэдгээ ойлгов. Амралт, сувилал, наад захын Ирээн орж явах боломжгуй болно. Бүгд үгүй болсон, мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэлээ л зовооно. Ерөнхийлэгчийн нүүр царай нүдэнд нь харагдав. Энэ муу янхны хүүхдийн нүүрийг бяцартал нь цохичих юмсан, цусан үүрмэг болтол нь бяцлаад бяцлаад... Ясыг нь дуртайяа хугалахсан... Гарт минь нэг баригдаасай... Батаагын инээд хүрэв. Тэр яг баригдах байлгуй. Аль хэдийнээ эрх чөлөөгөө эдлээд, биднийг орхиод, янчаанаар биднийг сольсон. Хохь чинь. Батаа хана налж зогсов. Гар нь чичирч, арай ядан янжуур асаав. Чи өөрөө л үүнд буруутай. Чи өөрөө л энэ бүгдийг алдсан биздээ, дүнхүү мангар нь хүртэл энэ хаашаа бүгдийг зүглэж байгааг ойлгож л байсан- тэгтэл үгүй ээ... Энэ бүгдийг энэ байдалд оруулаад, энэ хэвээр нь даймжруулсаар, тусгаар тогтнол ч үгуй, газар ч үгуй... Маргааш яах бэ? Ажилчгуй, чөлөөт иргэн боллоо... Хохь нь байхгуй юу чи! Чамд дагзанд чинь хэнч буу тулгаагуй, өөрөө гүйж очиж, санал манлаа өгөөд л гуйгээд байгаагуй юу, муу хар бөгсөө? Муусаан таргалж онийсон хүүрнүүдийг дарж байх хэрэгтэй байсан юм- хайр найргуй буудахгуй яавдаа?! Айн..? -Яасан миний хүү, бас үзэв үү? Батаа мансуурсан харцаар хартал, таягаа барьсан өвөөг сууж байхыг харав. Өвөө энгийн нэгэн биеийн тамирын өмд, хуучирсан цагаан цамц, гэрийн шаахатайгаа үүдний өмнөх сандалдээр сууж байв. -Тиймээ өвөө, харлаа... -Тэр хар сармагчин гичийг харвуу? Та бүгдийн байгалын нөөцийг зөв ашиглахыг заана гэж хуцаж байлээ.., өвөө шинэхэн мэдээг залуучуудтай ярилцмаар байгаа бололтой, яриа өдөж байна. -Тэрийг хараагуй ээ, өвөө. Бас нэгрүүд манайд ирж, бидний амьдралыг зохицуулна гэж байгаа юмуу? -Тэгнэ гэж хуцсан шд! Тайван ч үхүүлэхгүй юм... нэг бол коммунизм ч болохгуй гэх юм, нэг бол хүнд суртал ч гэж орилолдох юм... Одоо тэгсэн чинь, сүүлгүй сармагчингууд бид нарт бас амьдрал заана гэж байна шүү. Боддоо, миний хүү? Би ч яахав, хөгшнөө хямралаар үхүүлчээд, эцсээ хүлээгээд сууж байна. Харин амьдрал үзээгүй залуучууд та нарт л хэцүү байх болно доо... Эээ хөөрхий. Хужаа нар энд байхад ч сайхан байгаагуй, одоо цагт ямар болсын...? -За та битгий тэгж өөрийгөө зовоо доо, өвөө... Өвөө ихэд үзэж харсандаа хорссон бололтой, Батаагын хэлхийг сонсолгуй, нулимс тусаан, өмнөө харан сууж байв. 05:29 - 2009-07-18 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |