जगन्नाथ |
Чоны сүрэг IIНилээд дээр үеэс, АНУ-ын ТТГ-ын дарга асан Аллен Даллесын (Allen Dulles) гаргасан, америкын гадаад бодлогын доктрин буюу баримтлах чиг шугмыг заасан нэгэн сонирхолтой баримт харагдаад, тайван суулгахгуй байсан юм.Бидний хүнд сурталын үе гэж нэрлэгдэж заншссан үеийх юм байна: ойролцоогоор 1945 онд батлагдаж байсан гэж байх юм. Хоёрдугаар дэлхийн дайн эцэс болхоос өмнөхөн. Хуучин социалист орнуудын талаар барих америкын идеологын чиг гэж тооцож болно. Судлах тусам, ухаж малтахаар: зарим нь үнэн, зарим нь худал гэж байх юм- америк эх хувилбар олдоогуй, олдох ч болвуу? За юуч гэсэн, орчуулаад тавья: «Дайн өндөрлөж, бүх юм тайвширч, нам гүн болно. Тэр үед бид хамаг материалын баялагаа хүмүүсийг тэнэгтүүлэх, мангартуулах зорилгоор зарцуулан ашиглах болно! Хүний тархи ба оюун ухаан нь өөрчлөлтөнд өртөмдхий. Бид үймээн дэгдээж, тэдний үнэтэй итгэл найдвар болгоныг нь хуурамчаар орлох болно. Яаж гэжүү? Бид харийн орнуудын дотор нь холбоотнуудаа олон илрүүлж, өөрсдийнхөө ажлыг хийж гуйцэтгүйлэх болгоно. Бага багаар, ил тулалдаанд буун өгч цуцxаа мэддэггүй ард түмнүүдийг сөхрүүлэх асар том хэмжээний арга хэмжээнүүд далдуур явагдана. Өөрийн хэн болхыг нь мартуулах эргэшгүй процесс явуулна. Соёл утга ба урлагыг бид нийгмийн зайлшгуй шаардлагтай хэсэг байхыг болиулан, зураачдыг орчин тойрон ба ард түмний дотор явагдаж буй процессыг ажиглан дүрслэхээс залхаана. Уран зохиол, театр ба кино бүгдэнд хүний ес суртахуунгуй, томоогуй байдлыг суртачилан, мандуулах болно. Бид зураач гэгддэг хүмүүсийг дэмжин босгож, тэдний тусламжтайгаар нийгмийн оюун ухаанд сэкс, хүчирхийлэл, хэрцгийлэл, сулуудыг дээрэлхэх, урвалтын шүтээн бий болгоно. Улс орны, төрийн удирдлагт үймээн самуун, үл ойлгоцол оруулна. Бид анхаарал таталгуйгээр дураараа авирлагч түшмэдийг дэмжиж, хээл хахууль, өрөвч зангуй байдлыг улам гүнзгийрүүлнэ. Хүнд суртал, сунжралыг өөхшүүлнэ. Шударга ба набалаг занг хүнд дооглогдох, хэнд ч хэрэггүй хуучны үлдэгдэл болгон хувиргана. Худал хуурмаг, хүндэтгэлийг мартуулан, архидалт, мансууралт, нэг нэгнээс араатан мэт айдаг болгож, ичгүүргүй байдал, эх орноос нь урвахыг дэмжиж, үндэршэг үзлийг хэт мандуулж, бусад орнуудыг үзэн ядуулна- бид энэ бүгдийг хэнд ч харагдалгуй, сэмхэн гуйцэтгэн, цэцэг мэт дэлбээлүүлнэ. Зарим хүмүүс, тэдний маш бага хувь нь болж явагдаж буй процессыг харж ойлгох болно. Гэвч бид тэр хүмүүсийг цаг тухайд нь эвгүй байдалд оруулан тусгайрлаж, олон нийтийн доог тохуу болгох зорилготойгоор худал хэл ам тарааж, нэр хүндийг нь унагах ямар нэгэн арга сэдэж, нийгмийн хог шаар болгон өргөмжилнө. Бид ард түмнүүдийн ес суртахууун соёлыг нь үндэстэй нь тастах болно. Үеэс үед тулгуур баганыг найгуулан, хугалах болно. Тусгай анхаарлаа залуучуудад хандуулах нь зүйтэй. Бид залуучуудын хүүхэд ахуй наснаас нь ялзруулж, уйваагуй зан, урвагч, эрх мэдэл, ашиг хонжоо харсан хүн болгоно. Иймээс, бид ялна." гэж байгаам. Хамгын түрүүнд зөвлөлт оросын эсрэг чиглүүлсэн эрх мэдлийн бодлого юм, гэвч энэ нь манайд хэрэгжиж болохгуй гэсэн магадлал бас үгүй. (бид нэг хэсэг зөвлөлт оросуудтай лаг хам байсан нь үнэн. соцалист, коммунист гэж үнсэлцэж л байсан) Мэдэхгүй, энэ баримтын талаар яг үнэн худал гэж тогтсон юм алга. Багшаасаа асуутал, багш маань: "Ямарваа нэгэн баримт бичиг, тогтоолыг хуурамч үгүй гэдгийг мэдэхийн тулд, амьдралдээр хэрэгжсэн үгүйг хар. Цаасандээр бичигдсэн хэрнээ, түүхийн хэтийн хараанд тэр нь хэрэгжээгүй бол- худлаа цаас" гэж айлдлаа. Цааш нь олон үндэстнээс бүрдсэн улс орнуудад үндэстнүүдийн дунд яс хаяж, тусгайрлан хаглах талаар бичсэн байх юм- тэр талаар бид санаа зоволтгуй, өвөр ар хоёр болж аль хэдийнээ хагардгаа харагсан, тийм учраас орчуулсангуй. Фёдор Достоевскийн "Чөтгөрүүд" гэдэг романы Верховенский нэртэй чөтгөрийн хэлсэн үгтэй адилхан юм: «бид үймээн дэгдээнэ... боловсрол хэрэггүй, хоёр гурван үеэр нь завхайралд уруу татах хэрэгтэй байна... хүнийг аймхай, хэрцгий, арчаагуйдаа дийлдэж, өөрийгөө л хайрладаг адгуус болгодог урьд өмнө нь сонсогдож байгаагуй өөдгүй, больхи, сэжиг хүргэм завхайрал бий болгье...» гээд л. "Баримтын" эх хувь нь (бичгийн машинаар бичигдсэн копийны хуулбар) 1,6 МБ Шууд уншихаар: амазон.ком-дээр номын хэсэгт нь: Этзольд ба Гаддисын 500 хуудастай ном нь 5$ зарагдаж байна лээ. Идеологын дайны ур уршиг манай монголд хэр мэдрэгддэг бэ? 18:52 - 2009-07-19 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |