जगन्नाथ

Бооцоо

-Хоеулаа уралдах уу? гэж эрэгтэй асуув.
-Уралдахгуй, багш болохгуй гэж хэлсэн. Загинах байх гэж эмэгтэй хариулав.
-Бууж өгч байна уу? Айсандаа, айсандаа!
-Үгүй за юу! гэж эмэгтэй хэлээд гулгуурын зүг гүйв.
Тэр хоер цонхны хажууд хацраа тулан бусад хүүхдүүдийг гадаа тоглохыг ажиглаж байв. Багшдаа шийтгүүлсэн тэр хоер туслах багшын хяналтан дор багшдаа, бас бие биендээ гомдон ангидаа сууж байв.
-Багш загинана гэж хэлээгүй юу...
-Чи хэлэлгүйгээр гүйсэн, би чамтай дахиж тоглохгуй. Би түрүүлэх байсан!


-Би чамаас илүү хурдан уншдаг гэдэгт мөрийцэх үү? гэж эрэгтэй эмэгтэйгээс асуув.
-Тэгье, хаха! би чамаас хурдан уншдаг гэдгийг барьсан ч болно.
-Чи хожигдох юм бол би чиний алимнуудыг долоо хоногын турш авна шүү!
-Харин чи хожигдох юм бол миний цүнхийг үүрээрэй! Долоо хоногын турш!
-За тэгье!
Долоо хоногын турш эрэгтэй эмэгтэйн номоор дүүрсэн цүнхийг барьж явахдаа халууцаж ядран,
-Би чамаас удаан уншдаг ч гэлээ, чамаас илүү сайн ой тогтоолттой юм чинь, мөрийцсэн ч болно! гэж үглэсээр байв.


-Хоеулаа хайртай хос болж тоглох уу? Би чиний баатар, харин чи миний сүйт бүсгүй, номондээр шиг! гэж хүү асуув.
-Мангар! эмэгтэй уурлав.
-Айгаад байгаа юмуу, надаас уу? гэж эрэгтэй инээв.
-Үгүй! Чамаас яагаад айх юм, чи намайг хамгаалдаг биздээ?
-Мэдээж, чи чинь надад алгебр бодож өгдөг юм чинь! Тэгээд би чамайг манграар дууддаггуй...
-Харин чи надад зохион бичлэг хийдэг, худлаа зохиож бичих тэгээд баатрын ажил юмуу? Хаха!
Дараа нь эрэгтэй утсаар:
-Чи мангар бишээ, чи өөрөө мангар юм шиг ааш гаргаад байсан юм чинь... Үгүй ээ, чамайг хэнч мангар гэж боддоггуй! Тэгээд би тэр дор нь уучлалт гуйсан биздээ? гэж өөрийгөө өмгөөлж байв.


-Чи надад дурласан хүний дүр үзүүлж чадах уу? гэж эмэгтэй асуув.
-Мэдэхгүй юмдаа. Би чамайг үүний тулд хэтэрхий сайн мэднэ шдээ гэж хүү ёжлов. -Ямар учраас тэгэх хэрэг гарав?
-Үдэшлэгт урьсан юмаа, ганцаараа явмааргуй санагдаад... Эвгүй санагдаад.
-Мэдэхгүй л юм...
-Айгаад байгаа юмуу? эмэгтэй шарыг нь малтав.
-Үгүй! Чамаас нээрээ хайрцаг тамхи авна шүү!
-Яагаад?
-Бие хамгаалагчийн ажил зах зээлийн үед үнтэй болоод байна...
Дараа нь эрэгтэй хацраа барин, амандаа:
-Хайртай хүний дүр гаргаадах гэнэ шүү... Тэгээд өөрөө зодоод байхдаа яадаг байна. Дурласан хүмүүс чинь үнсэлцдэг биздээ... гэж бувтнан гэртээ харьж байв...


-Энэ юу вэ? гэж эмэгтэй асуув.
-Бөгж.
-Юун бөгж, Эзний юу? Эрх мэдлийн үү? Бас ямар гээчийн тоглоом тоглохоор шийдэв?
-Эхнэр нөхөр болж тоглье! гэж эрэгтэй зориг шулуудан хэлэв.
-Би бодох хэрэгтэй байна.
-Айгаад байгаа юмуу?
-Үгүй. Харин тоглоом дэндэж байгаа юм бишүү?
-Юун сүртэй юм... Салчина биз дараа нь, дэндэх юм бол. гэж  хүү  жуумалзав.
Дараа нь эрэгтэй:
-Би яаж гуйдгийг яаж мэдэх юм... Анх удаа гуйж байгаа юм чинь... Дахиад гуйсан ч бэлэн байна, мөрийцсэн ч болно! Мөрийцсэн ч бэлэн байна, би айгаагуй!


-Хоеулаа эцэг эх болж тоглох уу? гэж эмэгтэй асуув.
-За тэгье! Чиний аав ээж болж тоглох уу, минийх болж тоглох уу?
-Мангартаад бай... Өөрсдийн хүүхдийн эцэг эх болж тоглье. Айгаад байгаа юмуу?
-Айгаагуй, харин хэцүү л тоглоом юм...
-Бууж өгч байгаа юмуу? гэж эмэгтэй гуниглав.
-Үгүй ээ, бууж өгөх талаар би яриагуй. Хэзээ намайг бууж өгч байхыг хараав?


-Тоглоомын дүрэм өөрчлөгдлөө! Одоо чи эмээ болж тоглоно.
-Тиймүү? гэж тэр гайхав.
-Тиймээ, 3900. Хүүтэй болсон. Эмээ болж тоглохоос айсан юмуу?
-Чи тэгвэл хэн болж тоглох юм?
-Эмээгийн нөхөр болно. Надаас эмээ болох нь юу л бол, хехе!
-Чи мэдээж өвөө л болно шүү дээ, залуу минь?
-Мэдээж...

Эрэгтэйн орны хажууд суусан эмэгтэй уйлан:
-Чи ингээд бууж өгөх юм бол, хожигдсон гэсэн үг, ойлгов уу? Хожигдсон! гэж хэлэв.
-Би бууж өгснөө хэлээгүй гэж тэр эцсийн хүчээ шавхан инээмсгэлэв...

20:48 - 2007-05-20 - Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

аятайхан болжээ... харин тэр татах гэж гар шууд Урианхайг Хулан Цоодолтой нэг эгнээнд бичээд асгартал гэж тодотгол хийсэн байна тэгэж болохгүй шүү хүү минь ккк...

sirus - 16:30 - 2007-05-30

Сэтгэгдэл

harin bi emuujin, monchtsetseg, ichinhorloog shutdeg bsn.
tsoodol, hulan, urianhai gee...l manaid lag humuus bii shuu... asgartal bichdeg kumsuud...
choinomiig 10 jild nzuudaa dagaj tseejilj ailiin nairand agsan tavihdaa ursgadag blaa gee..l hudlaaa yrisan xixixix
s.erdene-iiig unshina shuu...

friska, yr ni tiim shuu...mongold gehdee urlagiiinhnaas ajlaa sn hiij bgaa humuus bol hoshin urlagiiihan shig l bgaan.. busad ni buu med...

bi kumsuud shig "asgartal" bichij chaddagguimoo gsn..xixixi

tatah

Зочин - 07:30 - 2007-05-24

Сэтгэгдэл

Одоо ч урлаг үнэ цэнээ алджийндөө, нэг жүжиг үзнэ...зохиол нь үнэн ядцан, би ч биччихээр...за тэр Болор цом этэр бол бас л адилхан, ер шан харамж, мөнгөний төлөө хүн өөрийгээ албадаад ямар л олигтой юм гарав гэж. Харин би Аюурзана, Өлзийтөгс 2-ын ном гарангуут олж авдаг, авсандаа ч харамсаж байгаагүй одоогийн байдлаар...өөр мэр сэр гайгүй зүйлс байдаг л юм шиг байна лээ.

Friska - 17:21 - 2007-05-23

Сэтгэгдэл

@Татах: юунаас нь айдаг юм, хехе

@Фриска: тиймүү, би монголын "мөнгөн үе" гэсэн ном хальт харж байсан юм, тэнд монголын орчин үеийн шүлэг өгүүлгүүд байсан санаж байна... тийм ном гартаа авсандаа тэрүүхэн тэндээ жаахан гутарсан хехе
Нацагдорж Явуухулан гуай нараас өөр зохиолч бараг уншаагуй дээ... уншихад их хэцүү бичдэг болхоор

AmonRa - 17:08 - 2007-05-23

Сэтгэгдэл

Өвөрмөц гоё болж, ахиад иймэрхүү юм бичвэл дуртайяа уншина. Өчигдөр МУЗ-ын дээжисийн түүврүүдээс хальт аваад унших гэсэн дээр үед чинь яасан их морь малны талаар бичдэг байсынбэ...лол. Гэснээс яруу найраг сонирхдрг уу?

Friska - 09:11 - 2007-05-23

Сэтгэгдэл

yooo....aimaar id ve..nemheesee aichlaa......kkk

Зочин - 00:43 - 2007-05-23

Сэтгэгдэл

sayhan uzsen Love me if you dare gedeg french kinog sanagduulchlaa (tehdee chamaig huulsan geegui shuu. gomdchivoo he he )

you are wearing your bra over your clothes....you are afraid???....tegeed ohin ni shalgaltandaa yavahdaa dotuur huvtsasaa (huhnii daruulga, dotuur umd 2uulang ni he he ) huvtsasniihaa gaduur umsuud yavdag he he.

lazulum - 20:14 - 2007-05-22

Сэтгэгдэл

өө өчигдөр уншчаад яг сэтгэгдэл үлдээсэн чинь нэт тасарцан..
би тэхдээ сайн учрыг нь олкүй л байгаам.. ер нь бол сэтгэл хөдлөөд л байсан.. яагаад тэгсийм болоо?

dvd - 20:05 - 2007-05-22

Сэтгэгдэл

би нилээд мангар яхуID-тэй... битий дооглоод байгаарай хехех
turolhiin_aluurchin

AmonRa - 18:21 - 2007-05-22

Сэтгэгдэл

ккк.. @ bichcheed ergeed harsan chini hezeenii hariu irtsen bdg gejiinshd... ene medeelliin netz uu xixixi..duunaas hurdan ongotsniii derged yu ch bish tee..xixix

boo med , minii huvid shan sanagdlaa...chini buteel yum bol aihtar avyaslag uuhed bn shuu chi ... za tehdee iim zergiiin nasnii kun chini hiilguidee bichilguidee tuurivilguidee tee...

by the way, onoo yahoo id yaachiv???

tatah

Зочин - 18:02 - 2007-05-22

Сэтгэгдэл

ээ гялай, арай гайгуй болсон шинжтэй... бага сага сарайчих дуртай, миний хобби байгаа юм

AmonRa - 17:46 - 2007-05-22

Сэтгэгдэл

wow, tsag garzdaagui shan bichleg bn, haanaas yunaas iim goy hesgiig urj ogtolj tairch avchiv,

amidral ter chigeeree ursjeenshd, durem jurmiig ni yasn uran goy gargadiim be... ingee..l bodhoor , iim shan medremjiiig avchhaar uhmeer sanagdhiii , uhehed ch haramsmaargui sanagdhiii gsn ..kkkk

gehdee oor hund iim medremjiig ogood uhnee.... gsn

tatah

Зочин - 17:02 - 2007-05-22

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax