जगन्नाथ |
Вьетнамын дайны тухай номСаяхан Philipp B. Davidson-ы Вьетнамын нутаг дэвсгэр дээр 1946-1975 он хүртэл болж өнгөрсөн дайны тухай ном сонжиж үзлээ. Иргэн Дэйвидсон өөрөө АНУ-ын армийн дэслэгч-генерал цолтой бөгөөд, америкийн командлалын тагнуулын албаны штабын дарга байжээ. Зохиолч өөрөө Вьетнам орныг ба вьетнамчуудыг үнэн голоосоо үзэн яддаг нэгэн. Яг ямар үүрэг гүйцэтгэдэг байсныг үнэндээ ойлгоход бэрх. Гэвч мань эр вьетнамчуудыг дуртайяа устгадаг байсан боловч, вьетнамчуудын эсэргүйцэлд их дургүй байж.Мөн өөрийн дайснаа буюу Вьетнамын армийн командлагч Гиапыг их сонин дүрсэлсэн нь гайхал төрүүллээ. Адгийн тэнэг, аймшгийн муухай царайтан, хүний хамгийн дорой адгуусын зан араншинг Во Нгүен Гиап агуулсан байх жишээтэй. Харин зохиолч маaнь өөрөө хоёр метр өндөр, хөх нүдтэй, өргөн цээжтэй царайлаг залуу, Сайн Санааны хувилсан дүр болгон өөрийгөө дүрслэн бичсэн нь нэг л биш. Мөн америкчуудын ялагдаж, томоохон хохирол амссан тулалдаануудад зохиолч маань өөрөө оролцох боломж нь байгаагүй, оролцсон бол ялах байсан гэж бичсэн нь их сонин. Учир нь америкчуудын ялсан тулалдаанд болгонд зохиолч маань гар бие хөлөө оролцуулж байжээ. Гэвч өнөөх тогжгор Гиап нь сайн санааны цэргүүдийг чадварлагаар устгаж, Вьетнамаас хөөж гаргасан шалтгаануудыг тун богинохон, хэдхэн өгүүлбэрээр бичсэн байх жишээтэй. Мөн уг номыг бичсэн ахмад дайчин маань, цэргийн дээд командлалтай ерөнхийлэгч Никсоны хийж байсан ярилцлагыг толилуулсан байх юм. Ерөнхийлэгч болгоомжтойгоор: "Хойд Вьетнамын нутгийг цөмийн цэнэгээр бөмбөгдөх хэрэгтэй юу, шаардлага байна уу" гэж лавлахад, генерал Вестэрморлэнд нэн даруй: "Oдоохон бөмбөгдөх хэрэгтэй!" гэж хариулж байж. Цөмийн цэнэгээр бөмбөгдөх гол цэгүүдээ товлож, ярилцаж байж л: Улаан голын далангуудыг цөмийн цэнэгээр сөнөөвөл, хотууд үерлэсэн усанд арчигдан сөнөж, хүн мал байшин барилга бүгд далай уруу урсна гэж тооцолжээ. Живж үхээгүй нь цагаан будааны талбай услах усгүй болох тул, бага багаар өлсөж чадарна. Энгийн иргэдийн байгууламжуудыг АНУ-ын талаас бөмбөгдөөгүй ганц шалтгаан нь гэвэл, энгийн иргэдийн дунд гарах хохирол биш, харин БНХАУ ба ЗХУ хоёр оролцохоос болгоомжилсон тул, цөмийн толгой хөөргөөгүйг дурьджээ. Үүний тухай бас ярьж өгсөн байх юм. Бас ялагдал, бас ялагдлын гол шалтгаануудыг дурьдсан байх юм. Тэр нь, иргэдийн үгээ хэлэх эрх чөлөө байжээ. Учир нь америкийн цэргүүдийн юу хийж явж байгааг, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл чөлөөтэй цацаж байсанд, зохиолчийн бодлоор хамгийн том алдаа байсан юм байна. Энэ учраас мэдээллийн сувгуудыг тун сайн нягталж, цэргийн цензурын албаар шалгах шаардлагатайг дурьдсан байв. Май Лай тосгоныг хүйс тэмтэрсэн цэргүүдийг "Алуурчид" гэсэн плакат барьсан залуучууд биш, онгоцны буудал дээр алга ташилтаар тосон авах байж. Энэ ном бол үнэхээр сонирхолтой ном байна. Чинээлэг, эрдэм номд мөнгө зарцүүлчих сачийтай залуучууд номыг нь худалдаж авбал, харамсах юмгүй гэсэн таамаг оршвой. 21:33 - 2011-08-16 - Сэтгэгдэл бичихбодсоноос удаан тогточихлоо шд? барууныхны хувьд ливийн дайн нэг өдөр олон сая ногооны үнэтэй, мөнгөө зараад, тогтохгуй л болов уу.
Гэвч хойд вьетнамчуудыг ялалахад хангалттай агаарын ноёрхол, xүн хүч, техник технологи бүгд л байсан... Бүх юмаараа л хойд вьетнамчуудын өмнө давуу байсан. Гэхдээ л чадаагүй юм даа. Зөвхөн сум нэвтрэхгүй хантаазандаа ч биш юм байгаан. Сум нэвтэрдэггүй хантааз дангаараа, ихэвчлэн гар бууны сум, хэлтэрхий, тэсрэлтийн даралтыг даах зориулалттай. АК-47 100 метрээс төмөр замын рельс цоолдог гэж бодохоор, сум нэвтэрдэггүй хантааз халуун ширэнгэн дотор их тус болно доо. Гэхдээ бас л АК-д хамаг учир, аль эсвэл лазерын тусгалтай пуужин ялалтыг автоматаар авчирахгүй юм байгаан. Каддафиг алах гэж, өнөө цагийн үй олон цэргийн технологи хэрэглэгдэж байгаа хэрнээ, чадаагүй л байгаа биз дээ. ;)
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |