जगन्नाथ

Орчин цагын үйлдвэрлэл ба дизайны тухай II

Орчин цагын үйлдвэрлэллийн хөгжлийг ажиглавал, олон сонирхолтой цаг үетэй холбоотой өөрчлөлтүүд харагддаг. Өмнөх хэсэгт чипийн архитектур болон холболтуудын эвхэлтийн  дизайн хэр хэмжээтэй явагдаж байгааг бичиж байсан. Энэ удаад үйлдвэрлэллийн хөгжил, нийгмийн хөгжилтэй яг чухам ямар уялдаа холбоотой болох талаар нэмэлт оруулмаар санагдлаа.

Өнгөрсөн зууны дөчөөд онд Бэлл Телефон компаний судалгааны төвд бүтээгдсэн транзистор хагас дамжуулагчын болон үйлдвэрлэлийн хувьсгалын эринг эхлүүлсэн. Улмаар манай гаригийн технологийн болон нийгмийн дүр төрхийг эрс өөрчилсөн. Гайхамшигтай гурвал буюу Жон Бардин,  Волтер Браттэйн ба Уйльям Шоклигийн энэхүү нээлт нь физикийн Нобелийн шагналыг 1956 онд хүртсэн.

Уг гурван хүний бүтээл нь эцэстээ улс орнуудын орших, эс орших асуудлыг шийдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрэх үү, аль эсвэл газрын баялгаар баян мөлжүүлдэг колони болох уу гэдгийг, энэ гайхамшигтай технологийн үйлдвэрлэлийн хөгжил шийддэг.

20 жилийн өмнө ЗХУ задарч нурснаар, хамаг нарийн технологийн үйлдвэрүүдийг дээрмийн хувьчлал явуулснаар, оросууд үйлдвэрлэлээ өөрийн гараар үгүй хийсэн. 20 жилийн өмнөх ЗХУ-ын үйлдвэрлэлийн стандарт тийм ч муу байгаагүй. Баруунд болон, ЗХУ-д интегралын сxемэн чип үйлдвэрлэх хамгийн дээд хязгаар нь 0,8 - 1,0 микрометрийн хэмжээтэй байсан. Тэр цагт хүйтэн дайны улмаас, оросууд технологи худалдан авах боломжгүй байсан тул, өөрсдөө бүгдийг бүтээдэг байсан. Хулгайлах газраа хулгайлж, дуурайх газраа дуурайж, өөрийн шилдэг тархиа ажиллуулдаг байсан.

Гэвч одооны байдлаар, хөгжсөн улсуудын технологийн стандартууд 0,09 микрометр буюу 90 нанометр болж хувирсан. Манай урд хөрш БНХАУ, Израйль, Япон, Өмнөд Солонгос ба Тайвань улсуудад 65, заримдаа 45 нанометрийн үйлдвэрлэлийн дизайн тааралддаг. АНУ-д одоо 32 нм үйлдвэрлдэгээрээ тэргүүний байр эзэлдэг.
Швейцари ба ХБНГУ 50 нм үйлдвэрлэлд өнгөрсөн жилээс нэвтрүүлж эхэлсэн.

ОХУ-д харин бүх юм эсрэгээрээ. Хуучин ЗХУ-д тэргүүлдэг байсан Зеленоград хотын "Микрон" үйлдвэр одоогийн байдлаар, Франц улсаас худалдан авсан 180 нанометрийн технологийг дөнгөж хэрэгжүүлж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ хагас дамжуулагчийн транзисторын үйлдвэрлэлийн хөгжил болон нанотехнологийн хөгжлөөс 20 жилээр хойшоогоо хаягдсан.

Үүнд БНХАУ-ын иргэн Дэн Сиао Пины хэлж байсан үг санагдаад байдын: "Муурын хар цагаан нь хамаагүй, хулган сайн барьдаг байх хэрэгтэй".
Намынх нь барьсан уг чиглэл нь хятадын нийгмийн онцлогт яг таарсан бөгөөд, ирээдүйн Шинжлэх ухаанд нь асар том хөрөнгө оруулалт болсон. Залуучууддаа Фредерик Жолио Кюригийн (Frederick Joliot-Curie) хэлсэн үгээр сэдвийнхээ энэ хэсгээ өндөрлье.
"Эрдэмтэн хүн эх оронч сэтгэлтэйгээр өөрийн оюун ухаанаа хөгжүүлэх үүрэгтэй. Мөн,  Шинжлэх Ухаан бол ашиг ололтын төлөө биш, хүнийг чөлөөлөх үүрэгтэй. Үүнийг эрдэмтэн хүн иргэн нэгтэнгүүддээ ойлгуулах нь асар чухал. Үгүй бол, тухайн орны нийгэм ба шинжлэх ухаан ялзарч, дорой байдалд ордог."

16:15 - 2011-10-20 - Сэтгэгдэл бичих

Шинжлэх ухаан гэдгээр юу ойлгоод байнaа?
шашин шиг ойлгоод байгаа бол, том эндүүрэл дээ.

AmonRa - 19:25 - 2011-12-06

Шинжлэх ухааны хүч хүрэх юм байна, хүрэхгүй бас асар их юм байна. Урд зуунуудтайгаа харьцуулбал хүн төрөлхтөн шинжлэх ухааны талаар огцом үсрэлт дэвшилт хийсэн ч учрыг нь тайлаагүй, олоогүй, бараг олох ч үгүй байх гэмээр талбарууд зөндөө байна. Тэгэхээр шинжлэх ухааны хөгжлийг хэт тахин шүтэж туйлшраад байх хэрэггүй, шинжлэх ухааны хөгжлөөр бүхнийг хэмжих гэвэл энэ нь өрөөсгөл бөгөөд учир дутагдалтай шүү.

Зочин - 16:37 - 2011-12-06

хийдэг бүтээдгээр л танигдана.
яридагдээрээ тулбал, манайхан хамгийн сайхан уран үгтэй. бүлт бүлт үсэрнэ.
хийх болохоор, бөөн буруутан тоочоод.
чанар.

AmonRa - 18:06 - 2011-10-23

шинжлэх ухааны хөгжлөөр улс орны хөгжлийг гаргамаар ч юм шиг. Тэр дотоодын нийт бүтээгдэхүүн энэ тэрээр хэмждэг нь хийсвэр юм шиг байдаг.
Шинжлэх ухаан гэснээс баруунд хууль зүй судлалыг шинжлэх ухаан гэж үздэггүй юм гэсэн. Манайхан өөрсдөдөө Sс.D өгөөд байдаг. Түүх ч мөн адил

dadido - 12:04 - 2011-10-23

Мухар сүсэг, харанхуй бүдүүлэг, дарангуйлал, мөлжлөгөөс чөлөөлөгддөг.

AmonRa - 02:55 - 2011-10-23

Boldoo

...Шинжлэх Ухаан бол....хүнийг чөлөөлөх үүрэгтэй....?

Үүнийгээ жаахан тайлбарлаж өгөөч найзаа?

Зочин - 02:41 - 2011-10-22

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax