जगन्नाथ

"Бүхнийг санах" киноны тухай

Саяхан Бүхнийг санах гэдэг нэртэй уран сайхны кино сонжив. Энэ кино нь, аль эртний (1990 оны) Арнольд Шварценеггерын тоглосон киноны римэйк нь юмсанж. Ориг кинонд нь эхнэрийн дүрд хараахан од болж амжаагүй байсан Шэрон Стоун, хэрцгий гар хөл тастдаг Арни ах ба гурван мээмтэй бүсгүйгээр алдартай байсан. Кино нь тийм ч их сүрхий биш ч, цоглог буудалцаа байлдаанаар ба Арни ахын хошин хэллэгээр алдартай болсон. Нэг мэдсэн чинь римэйк нь гарчихсан байж.

Хамгийн түрүүнд, киноны үйл явдлыг өөрчилсөн байх юм. Марс гаригийн колонийг Австрали тивээр орложээ. Харин Дэлхий гариг өөрөө урьд өмнө байгаагүй хэмжээний дайнд сүйдэж, хорт цөл болсон юм байх. Энэ учраас Дэлхий дээр хоёрхон тивд хүн амьдрах боломжтой болсон- Британийн арлууд ба Австрали тив. Британид нь олигтой хүмүүс амьдардаг бөгөөд, тэнэг үгээгүйчүүд нь Австралид амьдардаг. Австралид амьдардаг тэнэг үгээгүйчүүдийг Британид байрладаг үйлдвэрт газар нэвт өрөмдсөн хонгилоор зөөдөг юм байх. Зохиолчдын гайхалтай шинэ санаа нь тэр чигээрээ архаг архичны дэмийрэл шиг санагдаж, үйл явдал нэг л биш санагдаж эхлэв.

Гол дүрд Колин Фарэлл тоглосон байж. Арниг орлож байгаа юм байх. Мань эрийн ажил нь гэвэл, газар нэвт өрөмдсөн лифтээр нааш цааш аялж, Британид байрладаг үйлдвэрт робот угсардаг юм. Шууд л бөөн асуулт: ийм өндөр технологжсон үйлдвэрт гар үйлдвэрлэл ямар хэрэгтэй бэ? Нэг олигтойхон шиг ухаалаг роботоор хүнийг орлох нь юу нь болохгүй байна? Бас ажилчдыг зөөх хэрэгцээ юу билээ? Үйлдвэрүүдийг ажилчдын байртай нь ойрхон байлгадаг биш билүү. Үүгээр замын зардал ба цаг хэмнэдэг биш билүү. Хариу нь байхгүй. Бодвол зохиолч заавал боолын хөдөлмөр харуулах гэж, тэр чигээрээ гүрийсэн бололтой.

Колин ноорхой орон сууцанд царайлаг хүүхэнтэй эхнэр нөхөр болж тоглож байх юм гэнэ. Эхнэрийнх нь дүрд Шэрон Стоуны оронд Кэйт Бэкинсэйл тоглосон байж л. Энэ нь их марзан хэсэг л дээ. Жишээлбэл, эхнэр нь "азаартаж", тагнуул болох нь илрэхэд: "Би чамтай амьдарна гэж үнэхээр итгээд байгаа юм уу?" гэж хэлнэ. Манай нийгэмд удахгүй дэлгэрэнгүй үзэгдэл болно, яагаад гэвэл манайхан бүгдийг сармагчин шиг дуурайдаг саваагүй ард түмэн. Барууны ертөнцөд бол царай зүс бол бараа. Тэр бараа нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Царай зүс сайтай аниа өөрийгөө аль болгон ашигтайгаар зарж, баян эртэй нийлэхийг хичээдэг юм. Харин гудамж талбайгаар ажилчидтай олигтой царайлаг нь хэзээ ч нийлж суудаггүй.

За тэр ч яахав. Дэлхий гариг уг кинонд амьдрах боломжгүй болсон ч гэлээ, нэг ч мутант ба төрөлхийн гажигтай хүн байхгүй. Ганц байгаа юм нь гэвэл, гурван мээмтэй бүсгүй ба Эсэргүүцэл (бөмбөр нүдэв). Эсэргүүцлүүдийн хөдөлгөөн нь яг юуны төлөө тулалдаж байгааг хэлэх бэрх. Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч нь давгүй санагдсан. Гэвч Эсэргүүцлийн хөдөлгөөнийг эсэргүүцдэг төрийн удирдагч нь өөрөө буу барин гүйж байгааг харсны дараа, давсгүй хоол идсэн юм шиг болов. Мутантууд байхгүй, харгислал байхгүй, хэрцгий үг хэллэгийн дараа гар хөл хэн ч таслахгүй. Ер нь ориг кинонд хөгжилтэй инээдэмтэй мөч, чимж байсан аллага бүхэн байхгүй болчихсон.

Зураглаачийн ажил, эсвэл тусгай эффект бол хэлэх юмгүй- бүгд танхай сайхан болсон байна. Гэвч үзэхэд уйтгартай. Яг Прометей шиг- гаднаа гяланцаг, дотроо паланцаг.

Үйл явдлын өрнөл нь сонирхол нээг их төрүүлэхгүй л болов уу. "Бүгдээрээ нийлээд, муусайн пүүсүүдийг сүйтгэе!" яриа нь ч сонирхол төрүүлэхгүй. Гэвч ажилчдын бослогыг дарахаар ирүүлсэн роботууд гарч ирсний дараа уг киног цааш нь үзэх сонирхол навс унана. Яагаад бэ гэж үү? Яагаад гэвэл, Колин Фарелл бүгдийг нь ганцаараа ялах нь ойлгомжтой болно.
Гол дүрийн баатруудын хэн нь ч сонирхол, эсвэл өрөвдөх сэтгэл төрүүлэхгүй. Колин өтгөн хөмсгөө мянга зангидсан ч гэсэн, Кэйт Бэкинсэйл уурласан ч гэсэн. Зодоон нүдээн сайн, буудалцаан ч давгүй ч гэлээ, кино үргэлжлэх тусам улам гунигтай болж дуусна.

Ер нь энэ киног яах гэж хийсэн нь бүү мэд. Ийм их бололцоо ба боломж байгаа нөхцөлд, өөрийн гэсэн давтагдашгүй юм хийчмээрсэн. Маш сэтгэл дундуур үлдлээ. Шинжлэх ухааны зөгнөлт кинонд дуртай ч гэлээ, энэ арай л дэндэнэ. Хэрэв Арнольд ахын тоглосон ориг киног нь бодож үзэх бол, томоохон алдаа болно шүү- энэ тэр хоёр бол тэс өөр.

19:08 - 2012-08-10 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax