जगन्नाथ

Хязгаарлалын тухай

Юм юманд зах хязгаар гэж байвал, сайн байдаг. Үүний зөв бурууг шалгахын тулд, нэгэн дизайнерыг дуудаж, санхүүгийн асуудалд гар татахгүй гэж төсөөлөн бодоод үзье. -Алив та надад нэг сайхан, гайхамшигтай дизайн хийгээд аль.
-Болно болно гэж, дизайнер хариулж л таарна.
-Бид таныг ямар нэгэн зүйлээр боож хаахгүй.
-Гайхамшигтай. Намайг бүх амьдралын туршид боож, хязгаарладаг байсан. Одоо ёстой нэг сайхан дизайн гурилдуулаад орхиё!
-Нэг л болзол байна.
-Тэр нь юу бэ?
-Та дэлхийн хамгийн-хамгийн-хамгийн сайн дизайн хийх ёстой.
-Аан... Юу? Юу л даа...
-Харин бид танд ямар ч хязгаарлал тавихгүй.    
Гайхсан дизайнер ажилдаа орлоо. Хэдэн хоног заваарч тэмцсэний дараа, дизайнер маань аймшгийн порно хийж авчрах болно.

Яагаад бэ. Яагаад гэвэл, хязгаарлалгүйгээр уран бүтээл бий болж чадахгүй. Дэлхийн хамгийн-хамгийн танхай дизайны шийдлүүд маш хатуу чанарын шаардлага ба маш ширүүн хязгаарлалын хүрээнд л төрдөг. Жишээ шаардлага: A1 форматын сонины цаасанд 2 өнгө ба 90 цэгийн Бодони шрифтээр дүүргээд, эх бэлтгэлийн оновчтой шийдлийг ол. Хэвлэлд гарах хугацаа: 2 хоног, өөрөөр хэлбэл энэ өдөртөө багтаж, эх бэлтгэл бэлээхэн хэлтсийн ширээн дээр байх ёстой.

Дизайнерууд энэ тохиолдолд захиалагчийн өөдгүй тэнэг, бас хугацааг хэт давчдуулж өгсөнд дургуйцна. Бас захиалагчаа муулна. Бас 2-хон өнгөөр хязгаарласныг ямар ч уран сайхны таашаалгүй, бас соёлгүйгээр нь дуудна. Би энэхүү хандлагатай мэргэжил нэгтнээ мэргэжилдээ зориг муутай, ажилдаа сэтгэлээсээ хандаагүй дизайнер гэж ойлгоно. Онц сайн дизайнер онц сайн дизайн гаргахын тулд олон зуун оновчтой шийдэл дундаас ганцыг шилж, тэр оновчтой ганцыгаа зүлгэж өнгө оруулан, захиалагчийнхаа хүсэлтэд хүндэтгэлтэйгээр хандсан байх шаардлагатай. Хязгаарлал бол захиалагчийн шаардлага. Шаардлага ба хязгаарлал өндөр байх тусам сайн. Мөн тэр шаардлагын зааг хязгаар нь ил тод ба хатуу байх тусам, дизайны шийдэл улам оновчтой байдаг.    

Миний хувийн туршлага их хүнд хэцүү нөхцөлд бий болж хуримтлагдсан. Ихэвчлэн ажлаа үнэгүй хийж, харин шаардлага нь хэт их байсан. Залуу дизайнер, уран бүтээлч чи ч бас энэ үе шатуудыг туулах л болно. Амьдрал бол шударга биш. Энэ тохиолдолд мөнгөнд санаа зовохын оронд, хэрхэн энэ хязгаарлагдмал хэцүү нөхцөлд юмыг юмхан гэлтгүй, юм болгох бэ? гэж бодох нь зүйтэй. Асуулт зөв тавигдсан нөхцөлд хариу зөв байдаг. Зөв үйлдэл зөв үр дүнд хүргэдэг. Зөв шийдлийг мэдлэгт тулгуурлан тэмтэрч олох хэрэгтэй.
Мэдлэг бол сайн дизайны эх үндэс юм.

17:53 - 2012-12-30 - Сэтгэгдэл бичих

яг юутай нь санал нийлэхгүй байна. яагаад.
дизайн хязгаарлалтай нь буруу юу, аль эсвэл мэдлэгт тулгуурлан дизайны шийдвэр хайхтай нь уу.

AmonRa - 19:11 - 2013-01-02

уучилаарай үүнтэй санал нэг л нийлэхгүй байх чинь

DESI - 18:42 - 2013-01-02

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax