जगन्नाथ |
Залуу зураач (богино өгүүллэг)Батка нэгэн залуу зураачтай уулзав. Уулзъя ч гэж уулзсангүй. Батка өөрөө дөнгөж нэгэн барууны уран зургийн академийг дүүргэж, өөрийгөө зураач гэхээсээ илүү уран бүтээлч гэж нэрлэхээр шийдэж гэнэ. Толгойд нь өчнөөн бодол эргэлддэг болов- амьдралынх нь шинэ хуудас сөхөгдөж, түмэн бодол санааг нь уймруулна, бас баярлуулна. Ханцуйгаа шамлан, шүүмжлэх багшийн хараанд өртөлгүй, мэдлэгээ тунгаан шүүж, чөлөөтэй хийж бүтээдэг цаг. Өөрийнхөөрөө байдаг цаг! Ид зургийн санаа, таталбарын үе эхэлж байх үед залуу зураач орж ирэх нь тэр. Баткагийн багш нар нь залуу зураачийг явуулахдаа, Баткад: "Алив наад нэг хүндээ нэгийг яриад, хоёрыг ойлгуулаад аль" гэж захисан аж. Залуу зураачийн нэрийг нь ч одоо Батка мартаж орхиж. Отгон билүү? Отгоо л гэе дээ.Залуу зураач Отгон барууны уран зургийн гол ноён нурууг нь ойлгохыг маш хүсдэг нэгэн юм. Барууны мэдлэгийг ашиглан, монголын уран зургийг нэрд гаргах санаатай. Нэр алдар, зургийнх нь үзэсгэлэн болгон амжилттай байхыг их хүсдэг нэгэн. Гэвч хүсэл байвч, Батка Отгоо хоёрын уулзалтуудын зорилго нь хий дэмий л цаг нөхцөөх явдал болж хувирав. Учир нь үүссэн яриа болгон нь нэг л жигтэй сонин зүгт чиглэж, тэр хоёрын яриа Баткагийн тэвчээрийг их барагдуулдаг болов. -Пауль Клее гэж дуулсан уу? -Үгүй, хэн бэ? -Зураач, маш алдартай. -Юу зурдаг байсан бэ? -Шулуунуудыг зурдаг байсан. -Зураас зураад л алдартай болчиж байгаа юм уу? -Үгүй дээ, зураас биш. Шулуун. Мань хүнд цаана нь үзэл бодол байгаа болохоор, өөрийгөө тэгж илэрхийлж байсан юм. -Би тэрийг тэгээд мэдэх ёстой юм уу? -Мэдвэл сайн, тэр хүн чинь европын уран зурагт том мөр үлдээж, шинэ замуудыг зааж өгсөн хүн. -Ойлголоо. -Сэм Фрэнсис гэж дуулсан уу? -Дуулаагүй. -Бас шулуун зурдаг байсан, бас их томоор нөлөөлсөн хүн. Бас Мондриён. -Бодвол алдартай л хүн биздээ. -Тийм, алдартай... Гүй ээ, алдар нэрэнд нь гол учир нь байгаа юм биш. Энэ хүмүүсийн үзэл бодол, соёлынх нь үүсэл гарал, оюун ухааных нь дотоод амьдрал чухал юм. -Ойлголоо. -Түүний үзэсгэлэнг нь МОМА гаргаж байсан юм. -Юу гаргаж байсан гэнэ ээ? -МОМА гэж, Орчин үеийн урлагийн музей гэж байгаа утгатай юм. Museum of Мodern Art, Хойд Америкийн Нью-Йорк хотод байдаг. Европт хаяа нэг үзэсгэлэн гаргадаг. Боломжийг нь ашиглаад, заавал очиж үзээрэй. -Яагаад? -Цаг үеэс хоцрохгүйн тулд, хүмүүс юу бодож, юу бүтээж байгааг мэдэж байх хэрэгтэй. -Ойлголоо. -Яг юу ойлгов? -Том музейд зургаа үзүүлж байсан хүн юм байна. -Чи айн гээч... Энэ хүмүүс чинь нэг нэгэндээ нөлөө үзүүлж, нэг нь нөгөөхийнхөө үйлсийг үргэлжлүүлж, өргөжүүлдэг юм. Мэдэх хэрэгтэй. -Мэдээд би яах уу? -Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж, би чамд дөнгөж саяхан хэлээгүй билүү. Дани Караван гэж бас мэдэж байвал их сайн байна. -Бас л нэг алдартан биз. -Тийм, алдартай. -Бас л зураас уу? -Үгүй, шулуунууд... -Шулуунууд нь тэгээд бусдаасаа юугээрээ ялгаатай бэ? -Чи өөрөө сайн ажиглавал зүгээр. Тэр зураачдын бийрний даралт, өнгө, илэрхийлж буй аясаараа гэх мэт, ялгаа их. -Бүр толгой эргэчихлээ, залхчихлаа. -Яагаад тэр бэ? Соёлоос залхчхаад байгаа юм уу? -Яагаад соёлоос залхсан гэж, зураачдаас нь залхаж байна. -Энэ зураачид чинь соёлоос нь тусад нь авч үзэж болохгүй шүү дээ. Эсвэл чи агуйд орж, хүй нэгдлийн эринд шиг сүг зураг зурмаар байна уу? -Агуу үүнд ямар хамаатай юм бэ. Та тэмээ гэхээр, ямаа гээд байх юм. Ийм шулуун юмыг чинь би амархан зурчихна. -Цаг үеийн илэрхийлэл гэж бий. Зурж чадчихна гэдэгт гол учир нь юм биш. Зураачдыг цаг үеэс нь тасалж болохгүй, бас цаг үеийн нөхцөл байдалтай нь хамаатуулж үздэг юм. Хэрэв чи бусдын соёл ямар замаар хөгжиж байгааг мэдэхгүй бол, өөрийн соёл ямар байр суурьтай байгааг ч олж мэдэхгүй. ---xxx--- "Ойлгосон болов уу? Бас юу гэж ойлгосон бол байгаа болдоо, чааваас" гэж Батка дэмий бодон, шөнөөр нойр нь хулжин, орондоо хөрвөөн хэвтдэг байв. Гэвч Отгоог бодохоос илүүтэйгээр, тэс өөр зүйл л бодогддог байв. Одоо дэлхий даяар ноёрхож буй соёл, бас бидний тархи, гоо зүй, өөрсдийгөө илэрхийлэх хэв маягийг, бүр түүхийг хүртэл эзэмдэж буй энэ гаднын соёлыг яагаад заавал дуурайх ёстой гэж. Бидний дорой байдалтай соёлыг, барууны давамгай соёл дийлэн орлох нь арга үгүй ч юм уу. Наад захын, бидний үе хоорондын хүйн холбоо тасарч байхад, өөр юмаар толгойгоо дүүргэх нь ч арга байхгүй. Отгоогийн хэлдгээр, зураас толбоор өөрсдийгөө илэрхийлж эхлэх юм байх. Саваагүй нохой саранд хуцав гэгчээр, юу л болох болдоо. Зөв зүйлийг л ойлгуулж чадсан байгаа даа. Судална гэдэг, дуурайна гэсэн үг биш гэдгийг мэдэж байгаа болов уу. Өөрийнхөөр сэтгэнэ гэдэг, бусдыг үй хэмгүй ишлэхийг хэлдэггүйг ойлгох болов уу. Тэргүүний гэгддэг энэ барууны нийгэм яагаад ийм төрлийн урлаг сонирхох болов. Яагаад хүн төрөлхтний гоо сайхны төсөөлөл Леонардо, Микеланжело, Тицианаас эрс зайгаа барин, сэтгэлгээний хүртээмж багатай абстракт буюу хэлбэргүй урлагт шилжив. Яагаад тод уран сэтгэмж, тод идеалууд хийсвэр хэлбэргүй идеал болон хувирав. Барууны нийгмийн гоо зүйн илэрхийллийн өв залгамжлагч энэ зураачид тэгээд мөн үү. Амархан асуулт л юмсан, гэвч хариулт нь тун амаргүй байх бололтой. Ядаж л энэ сайхан тод идеалуудыг яагаад абстракт болгосон, мэдлэгийг яагаад мэдрэмжээр орлосон бэ. Европт дөнгөж Дали билэг эрхтэн зурж эхэлж байх хооронд, Дюшом шээсний савыг ялгаж эхэлж байх хугацаанд, ямар гээч цуурай үлдээхээ мэдэж байсан болов уу. Хөгшин Европа авхайн зөн совинг л сэргээж, шинэ уур амьсгал оруулахыг хичээж байсан юм л, аминдаа. Цагийн сайханд гялалзаж явсан үзэсгэлэнт бүсгүй Европа хөгшрөн, зөнөв. Хайр, эрч хүчээр дүүрэн залуу нас нь эргэн буцалтгүй одсоныг мэдэрсэн тэр, залуухан амрагуудаа залан дуудаж, тэд дэр нийлүүлэв. Өөрийн эрхгүй Европа бүсгүйг хулгайлж буй бухын дүрд хувирсан Зэвс санаанд бууна. Гэвч он жилийн нугачаанд үзэсгэлэнт бүсгүй зөнөн хөгширч, тарган хижээл насны авгай болж, харин эзэмдэн түрэмгийлэх тэнгэрлэг бух нь залуухнаараа хэвээр. Гэвч бух нь Зэвс мөн гэдгийн баталгаа ч байхгүй- бурхангүй газар бумба галзуурч байгаа үгүйг хэн ч баталгаатай хэлж чадахгүй. Авангард урлаг хөгшин зөнөг авгайн үнэнч найзын дүрд хувирч, залуухан амрагууд тэрүүхэн тэнд нь баясган хөгжилдөнө. Европа хүүхний залуу сайхан насанд нь хөхийг нь базаж үзэх сонирхолтой олон л соёл байж билээ. Дэмий л Европа залуу насандаа эзэмдүүлж байсан амрагуудынхаа дурсамжийг хайрлан нандигнаж, байн байн эргэн сөнөн харж, залуу насны дурсамж сэдрээсэн нэгэн хайр өгүүлэн сууна. Зөнөг Европагийн мөрөөдлийн ханхүүчүүд удалгүй гарч ирнэ- залуухан, чалх сайтай, мунаг эрчүүд. Огтхон ч ханхүү биш. Залхуу, бүдүүлэг, эрх. Арга ч үгүй биз, хэнтэйгээ булаацалдвал гэж. Соёл иргэншил нэртэй нойрмог авгайг сэгсрэн, элдэв янзаар өөртөө үйлчлүүлнэ. Европа авгай түүнийг санан дурсаж, асран хамгаалах нэг нь мөн болов уу гэж горьдон хоймортоо зална. Гэвч ямар нэгэн зүйл болбол, тэр залуучууд нь хамгийн түрүүнд цонхоор үсрэн зугтаж, дараагийн нэг тэнэг авгай л хайж олох болно гэдгийг ухаарахыг үл хүснэм. Европа авгай дэмий л нэг өөрийг нь залууд нь эзэмдэж байсан хүчирхэг үзэл бодлуудтай түүнийг эндүүрсээр л хэвээр. 20:56 - 2013-09-25 - Сэтгэгдэл бичиххэхэ Хэтэрхий ерөнхий, хэтэрхий барьцгүй таамгийг хэлдгийг. Бусадтайгаа харилцан үйлдэлгүй, зөвхөн өөрийгөө чагнаад суугаад байх болж байна уу? Энэ учраас л абсурд гэсэн юм. мэдээж тэр үеийг бодвол бодолд өөрчлөлт орсон байх өө. шинжлэх ухаан болоод хүмүүнийг танин мэдэх үйл ажиллагаа зэрэгцээд л явагдах байх өөөө. хувь хүний хувьд явангаа өөрийгөө таних гэж ядах. абсурд л сонсогдож байна. зөвхөн өөрийгөө танин мэдэхийг хүсвэл, зогсонги байдалд шилжиж байгаагийн л шинж болов уу. шинжлэх ухаангүй танин мэдэхүй гэж байхгүй, тэнцвэр чухал. 10н жилд байхад нийгмийн багш, ирэх мянганд, магадгүй маргаашнаас эхлэн хүмүүс шинжлэх ухааныг бус зөвхөн өөрсдийгөө л танин мэдэх ухаанд тэмүүлэх болно гэдэг байсан нь санааанд орлоо. Тухайн үедээ хүн өөрийн бүх эд эрхтэнг нэгд нэгэнгүй судлах юм байна гэж ойлгож байсан байх шүү хэхэ. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |