| जगन्नाथ |
Цаг урссаар л
Нээх сайхан элдэв арын бодолгүй, улс төржилгүй, бантан хутгасан хулгайч нарын тухай биш, математик шинжлэх ухааны онц сонирхолтой кодуудын тухай бичмээр байхын. Жишээлбэл, залуухан Эварист Галуа буудалцахынхаа өмнө гэрээслэлдээ юу бичсэн, мөн уйтгар гуниг түүнийг 17-хон насанд нь агуу математикч болгосон уу. Аль эсвэл өөрийнх нь нээлт нь түүнээр даажигнасан уу?
Гоё сэдэв мундах биш. Гар загатнаад, сэтгэл байвч сачий байдаггүй ээ. ... 16:08 - 2013-05-06Цацрагийн тухай No. II
Цацраг идэвх нь өөрөө олон төрөл байдаг бөгөөд, цацрагийн хор хөнөөл нь өөр өөр. Яагаад гэвэл, гэмтлийн учир шалтгаан нь өөр өөр.
Альфа буюу α- цацраг маш богино гүйдэлтэй тул, энэ төрлийн цацрагаас энгийн ширхэг цаасаар өөрийгөө хамгаалж болно. Өөрөөр хэлбэл, цөмийн дэлбэрэлтийн үеэр өөрийгөө цагаан давуугаар ороогоод, хүнд харагдах газар хэвтэж байх нь бас бага сага утгатай. Гэвч α идэвхт изотопууд организмын дотор орсон нөхцөлд бяцхан, бүр маш жижиг доозонд ямбийтлаа хордож болно. Литвиненко үүнийг 100% батална. Бета буюу β цацраг нь арай илүү сэргэлэн цовоо гүйлддэг бөгөөд, хүний орган... 22:36 - 2013-05-05Super-Angulon TS 2.8-50mm HM дурангийн тухай![]() Магадгүй намайг уншигчид маань сайн мэднэ байх, tilt-shift-эд маш дуртайг. Энэ удаад гарт минь энэ сайхан дамшиг баригдах нь тэр. Шнайдер-Кройцнахын инженерүүд маш нарийн дуран хийдгээрээ алдартай. Энэхүү дуран өөрийн гэсэн сул болон бөөн давуу талуудтай. Сул тал нь гэвэл, өргөн хэрэглээний фотозурганд тохиромжгүй, бүрэн форматын зураг авалтад л тохирно. Мөн штативгүйгээр зураг авалт хийнэ гэвэл, бүрэн мартсан нь дээр. Сайн тал нь гэвэл, бүгд гар тохиргоогоор л явна (магадгүй зарим хүмүүст муу тал). Мэдээж дөнгөж эхэлж байгаа хүнд бол ер тохирохгүй. Маш нарийн механиктай, бүгдийг маш сайн тохи... 22:34 - 2013-05-04Оффшоруудын тухай No. II
Өмнөх хэсэг энд.
Оффшорын системийг бүрэн дүүрэн тайлбарлана гэж, ганц хүний хувьд барагдахгүй ажил гэдгийг хүмүүс эрх биш ойлгох биз ээ. Гэвч энэ тухай бичнэ ээ, яагаад гэвэл энэ сэдэв нь өнөө цагийн хамгийн сонирхолтой шинж тэмдгийн нэг. Оффшорын сэдвийг бүрэн дүүрэн ойлгуулах бас амаргүй, маш холоос тайлбарлах хэрэгтэй болдог. Би ч бас холоос эхлэх болно. Товч ба богино нь дээр- асуух юм байвал сээгий дотор асууна уу. Сэдвээ нилээд холоос эхэлнэ. Хувьчлалаас эхлэх нь зүйтэй. Хувьчлал гэж яг юу бэ? Төрийн буюу нийтийн өмчийг нэг хүний (эсвэл компанийн) хувийн эзэмшилд оруулахыг хэлж байгаа ю... 18:27 - 2013-04-26Бидний зүглэх чиг![]() Баабруудын ба бурхнаар бөөлжигчдийн араас дагз дагзаа харан иймэрхүү нөхөд 20-иод жилийн өмнөөс ихэд олширсон. Энэ бол өнөө цагийн сонирхолтой онцлог шинж чанар гэж хэлж болно- сул мэдээллийн эрин зуун өөрийн давуу ба сул талаа харуулж буй хэрэг. Иймэрхүү дэмийрэгчдийн ярих зүйлийн худал үнэн болохыг хооронд нь ялгаж салгаж, шинжлэн дүгнэхийн тулд их хэмжээний мэдлэгийн нөөц ба туршлагын багц хуримтлах шаардлагатай байдаг. Чухам тэр туршлага ба мэдлэгийг бий болгохын тулд хөрөнгө ба цаг хэрэгтэй, учир нь дунд ба дээд сургууль тэр болгон энэ чадваруудыг суулгадаггүй- ихэвчлэн оюутан сурагч сург... 15:54 - 2013-04-25Хальт бүлтрэвОрлогын татвараас оффшороор зайлсхийнэ гэж юу байдгийг энгийн хүнд хэлбэл, аан гээд л өнгөрнө. Би ч бас тайлбарлаж барахгүй- энд нэг жижигхэн тайлбар бий, гэвч энэ бол уулын дөнгөж орой нь. Баярцогтын асуудал бол мөн адил, зөвхөн уулын л орой. Яагаад найзуудаа байн байн хальт хальт дурдаад байна уу, найз нарынхаа нэрийг хэлэхгүй байна уу? Яагаад үлгэр дуурйайлал яриад байна уу? Бас л тайлбарлаж барахгүй. Гэвч сониуч иргэн хүсвэл энэ киног үзээд их юм ойлгож авна. ... 21:29 - 2013-04-06Тоглоомын тухай No. IАнддаа зориулав Би анхнаас нь хэлбэл зүгээр: их сүрхий тоглоомч биш, бас тоглоом зохиогч биш ээ. Гэвч шаардлага гарвал, тоглоомыг зохиож чадна байх аа гэж боддог. Юуны өмнө чамд мэддэг зүйлээ дэс дараатай нь бичье. Юуны түрүүнд хоёулаа тоглоом гэж юу бэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Найзынхаа хэлснийг санаж байгаагаар, чамд тоглоомын концепт нь байгаа гэж байсан- энэ бол сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, найз тоглоомын өрнөлийн background мэдлэгтэй гэсэн үг. Тоглоом бол юу ч байж болно- алуурчдаас зугтах уу, мөнх амьдралын рашааны араас хөөж байна уу, эсвэл хүчирхэг армиудыг тулалдаанд бэлдэж байн... 22:13 - 2013-04-05Баабарын дэмийрэл
Болдсайхан нийтлэлч аль эрт дээр үед нэг сайхан бүлтэрч билээ. Пал хийтэл, түмэн олны өмнө өмдөндөө баахтай адил бүлтэрсэн. Ёстой марзан гэгчийн компот өөртөө бэлдсэн билээ. Бүлт үсрэлт нь сэтгэл хөдлөл багатай надад одоо хүртэл тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Энэ удаад олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алиалагч баабар, залуу эрдэмтэн намайг дахин өхөөрдүүлэв. Сэтгэл хөдлөл багатай надад тун давгүй санагдав!
Монголын хоёр Ерөнхийлөгч хоёр Ерөнхий сайд Францад айлчлахдаа чухам энэхүү урааны хайгуулын асуудал хоёр орны хамтын ажиллагааны оргил гэж ёслол төгөлдөр мэдэгдэж байсан билээ. Дэмийрэл нь энд... 00:31 - 2013-04-03К.Макидолдогийн өгсөн ярилцлага
Монгол охидууд өөрсдийгөө зардаг болсон нь Очирбатаас болсон гэж би бодож явдаг. Жинхэнэ Ардчилал одоо байхгүй болсон. Одоо бол Хувьсгалт намын тэжээсэн гөлөгнүүд л ажиллаж байна. Элбэгдоржийн аав Цахиа, Бат-Үүлийн аав Эрдэнэ хэмээх хоёр хүн зохиолчид байсан. Харин Зоригийн аав Санжаасүрэн бол сайд байсан. Энэ нь ядарсан хүмүүсээс улс төрд орсон хүн ганц ч байхгүйг илэрхийлж байгаа юм. Одоо Баян-Өлгий аймгийн Сагсай гэдэг урианхай хүн, мөн Элбэгдорж нар Хятадаас орж ирсэн оргодол. Хятадад улсынхаа хөрөнгийг зарах боллоо. УИХ-ын А.Бакей бол манай нутгийн хүн. Тэр хүн л одоо т...
04:38 - 2013-03-24Француудын тухай
Соёлын онцлогууд
Францууд бол Европ тивдээ эртний түүх, соёл урлаг ба шинжлэх ухаанаараа алдартай улс. Францууд зальтай, аль эсвэл найрсаг, юманд түргэн гүйлгээ ухаантай хэмээн тодорхойлбол, арай л биш болно. Эелдэг хүмүүс гэж хэлбэл илүү тохирно. Бас итгэмтгий, юманд их түргэн асдаг, бас өгөөмөр. Нийтлэг шинж төрхүүдийнх нь дунд яах аргаггуй ярих дуртай зан чанар нь. Зүгээр нэг ярих биш, марзганан маазарч, эгдүүтэй үгэнд их дуртай. Энэ учраас француудтай ярьж хөөрч байгаа нөхцөлд бол дуугүй халгаа идсэн тэмээ шиг мангаагаад суугаад байж болохгүй гэсэн үг. Дуугүй хүн өөрийгөө нийгэмшээгүй, соёл... 16:14 - 2013-03-23 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |