| जगन्नाथ |
Джанго киноны дууСайхан дуу байна. Амьдрал үзсэн хүүхэн дуулжээ. Ер нь Тарантино нөхөр монгол кино үзсэн бол, ямар кино хийх бол. Жишээлбэл Сэрэлт байна. Танхай юм болно биз. 21:08 - 2013-03-22Хориотой үгийн жагсаалт
Давтагдсан үгийг нь хасаад, иймэрхүү юм болж байна. Хүүхэд залуучуудад сургамжтай- олон сайхан шинэ юм олж мэдэж болно. Тухлан уншицгаана уу!
16:25 - 2013-03-17Цензурын тухай No. III
Нэгдүгээр хэсэг энд
Өмнөх хэсэг No. II энд Манай мангар ухаантай дарга нар “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” гээч юм тархиараа дүлж дүлж нэг юм гаргаж ирэв. Уг тархины суулгацыг нь залуу эрдэмтний сониуч шинжээч хурц харцаар ажиглав. Залхуураагүйгээр, хориотой үгнүүдийг нь бүгдийг нь ярайтал нь өрөв. Их цаг орох болов уу гэтэл, сонирхолтой нь 20 минутын л ажил болов. Яагаад тэр билээ? гэж, сониуч уншигчид гайхна байх. Аан тэр бол ийм учиртай. Яг тоолоод үзвэл, энэ жагсаалтад 780 орчим үгээс арай ядан 200 гарам монгол үг илэрч байна. Үүнээс "нохой", "мал", "хог", "эмэгтэй хүний ариун цэври... 15:32 - 2013-03-16Мангар ухаантай сэхээтэнд
Монголчууд бидний ялимгүй хэрнээ цамаан зан, ямаан омог, мөнгөгүй байлаа ч зээлээд, аргалаад, болохгүй бол эцэг эх ,ах дүүгээрээ
тэжээлгээд амьдраад байж болдог энэ боломж, монгол орны хөгжилд үнэхээр саад болж байнаа. Хүнээс мөнгө зээлж, "урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж", эсвэл муу аргаар мөнгө олж, өөрийгөө ч төдийгүй, өрөөл бусдыг ч зовоож байснаас, хатуу хэцүү ч гэлээ ажил хөдөлмөр голохгүй хийж, олсон мөнгөөрөө мөр бүтэн, нүүр бардам амьдрах нь хэцүү биш байлтай. Амьдралд хар цагаан гэж байхаас ажил хөдөлмөрт хар цагаан гэж үгүй. Эндээс бүтнээр нь унших Энэ хүний бичсэнийг заавал унш... 19:58 - 2013-03-03Джанго киноны тухай![]() Олон хоногийн өмнө Джанго кино үзсэн билээ. Кино нь хэний кино, хэн тоглосныг яриад дэмий биз, үзээгүй хүн тун ховор байх шиг санагдсан. Үзээгүй нь шууд татаад ч хамаагүй, үзэх хэрэгтэй. Маш сайн кино гэж хэлбэл юу ч хэлээгүйтэй адилхан. Тарантино найруулагчийн бүтээл дундаас заавал үзэх киноны нэг мөн. Киног нь яриад нэмэргүй. Өөрөө үзэх хэрэгтэй. Үзсэн хүмүүст харин түүхэн хуудсыг өнгөцхөн сөхөж, кинонд юу харуулж байгааг товч өгүүлье. Бидний мэдэж байгаагаар өндөр хөгжил, соёл иргэншлээрээ толгой зохидог Европ тив асар жижигхэн билээ. Бүр аль эртнээс орон зай бүгдэд нь хүрэлцдэггүй байсан. ... 18:59 - 2013-03-03Онцлог ба зарчим
Дизайнер хүн өөрийн гэсэн зарчим болон өөрийн мөрддөг онцлогтой байвал их сайн байдгийг олж харлаа. Бусад шиг дурайн дүрсэлж ядахын оронд, өөрийнхөөрөө сэтгэн дүрсэлж байвал оновчтой шийдвэрүүд өөрөө гарт орж ирдэг юм байна. Өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлчээс онцлог бүтээл гарахын хажуугаар, онцлог үгүй уран бүтээлчээс онцлог үгүй л бүтээл гарна. Эсрэгээр биш.
Хэрэгцээтэй гоё зарчмуудын дунд эхний арван таталбар болон хар зургуудыг шууд хогийн саванд хаяж, зөвхөн 11 дахь хувилбарыг нь сонгох. Эсвэл цагаан, улбар шар ба хар өнгөтэй ажиллах (над шиг). Энэ нь бас хязгаарлалтай холбоотой- хязг... 01:52 - 2013-02-23Дурсамж
Тав- зургаан жилийн өмнө болсон явдал байх аа. Нэгэн маш сонирхолтой зураачтай танилцаж билээ. Тэр өдөр зул сарын баяр- шинэ жил ч билүү, ямар ч байсан өвлийн баяр дөхсөн байсан. Гэрийнхэнтэйгээ утсаар ярьж баяр хүргэж дууссаны дараа, халаасандаа сохор зоосгүй үлдэж билээ.
Өөр шигээ бусад ядуу зураач оюутнуудтай нийлж, ярьж хөөрч, нэг нэгнийхээ нийтийн байрны өрөөгөөр орж гаран, зургуудыг нь үздэг байв. Нэг ёсны үнэгүй үзэсгэлэн - бүр уран бүтээлчийн өөрийнх нь тайлбартай. Дараа нь бид бүгд хэдэн зоосоо нийлүүлэн цуглуулаад, нэгнийгээ дарсанд гүйлгэнэ. Тэгж л баяраа тэмдэглэгдэнэ дээ. Зураачды... 14:57 - 2013-02-21Сарын ажил
Нэг мэдэхэд сар өнгөрчхөж. Цаг хугацаа яасан ч түргэн урсдаг юм. Аймшигтай, үс арзаймаар. Сарын өмнөх гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөгөө хартал, 50/50-тай л явж байх юм. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ур чадвараа хараад инээмээр ч юм шиг, ур хүрмээр ч юм шиг. Нарийн бичигчтэй болох юмсан.
19:29 - 2013-02-17Австрийн тухай богинохон
Саяхан усны хувьчлал гэж нэг том юм болов, Австри улсад. Хүмүүс гайхна байх, усыг яаж хувьчилдаг юм гэж. Тэр бол бодсоноос их амархан. Баяр болохоос өмнөхөн сэмээрхэн нэг хууль батлуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт татан анхаарлыг сарниулах мэт, арга мундах биш.
Энэ удаад бүтэлгүй байсан л даа, ойлгомжтой. Австричууд биднийг бодвол байгаа юмандаа эзэн шиг эзэн байгаад сурчихсан, зовлон жаргал амсчихсан ард түмэн. ... 23:27 - 2013-02-15Джанго киног үзэв
Сэтгэгдэл маш өндөр үлдэв. Киноны өггүүлж буй цаадах утгыг нь ойлгоход, АНУ болон 19-р зууны дэлхийн түүхийн өргөн түүхэн мэдлэг хэрэгтэй болохоор, тайлбар маягийн юм бичмээр санагдав. Надад тэр мэдлэг нь нуулгүй хэлэхэд байгаа. Гэвч тэрийгээ дараа нь тухтайхан шиг бичье.
Зарим хүмүүс Тарантиногийн киног хэт урт болсон гэж байхын. Надад лав тэгж санагдаагүй- харин ч эсрэгээрээ. Хэтэрхий богино санагдсан. Мань найруулагч "Ingloriuos Basterds" киноныхоо алдааг сайтар засаж байгаа нь сайн хэрэг. Хэд хэдэн но байна. Нөхөр Тарантино үргэлж өөрийн кинондоо нэгэн дүр тоглож, баахан мазардаг. Гэвч энэ... 05:01 - 2013-02-03 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |