जगन्नाथ

Хөшөөний тухай бодрол

Бичсэн: Бодошрол
Энд тэнд аялж явах хооронд, энд тэнд хөшөө харагддаг. Хуягт цэргүүд, улс төрчид, үзэсгэлэнт хүүхэн авхай нар, усан оргилуурын мариалаг охид, нуруундаа далавчтай шалдан нүцгэн хөвгүүд гээд. Зарим мангар хүмүүс энэ хөшөөг зүгээр л гэнэт газар доороос ургасан гэж боддог. Зарим бүр мангар ухаантай сэхээтэн маань, бодохдоо зураач барималч боовоо саах хооронд шалдан хүүхэн урлах онгод орсон ч гэж боддог. Аминдаа мангар ухаалаг сэхээтэн өөрийн тархины хэмжээгээ л гайхуулан харуулж байгаа юм л даа, чааваас.

Гэвч бодит байдал тийм биш байдаг. Хөшөө болгон бүтээгдсэн цаг үеийнхээ дүр зураг байдаг. Улс төрийн коньюктур, тухайн хөшөөг босгосон цаг үеийн гоо зүйн төсөөлөл гэх мэт, өмнөх үеийнхний тухай асар их өгүүлдэг. Энэ өнгөрсөн цаг үеийн дурсгалуудыг хадгалж хамгаалж байх нь зүйтэй. Хадгалахгүй бол өмнөх үеийнхний ба өнөө үеийнхнийг хооронд нь холбох хүйн холбоо тасардаг. Энэ учраас харийн хүч аль нэг орныг эзэмдэн түрэмгийлэхдээ, түүхэн дурсгалуудыг нь эвдэж, оронд нь өөрийн үзэл суртлаа мөнхжүүлэн зоодог. Жишээлбэл кельтүүдийн мод хад тахихыг христийн шашинтнууд устгахдаа, сахиус онгодын модыг нь тайрч, хадыг нь хагалж, оронд нь сүм хийдээ босгодог байсан.

Энэ бол шинэ зүйл биш, мөн өнгөрсөн цагт хийдэг байсан болохоор, одоо цагт байхгүй үзэгдэл гэж болохгүй. Нэг сайхан жишээ бол, Иракт орж ирсэн америкийн цэргүүдийн үйл ажиллагааны дарааллыг харж болно. Эхэлж хөшөөг зайлуулж (одоо цагийн дурсгалуудыг), дараа нь түүхэн музейг дээрэмдэн тонон (хуучин цагийн дурсгалуудыг) үгүй хийж, өөрийн үзэл суртлаа эрчимтэйгээр явуулдаг. Энэ алхмуудын учир шалтгаан нь гэвэл, ихэвчлэн ялагдсан орны иргэдийн бардам занг дарж, хойч үеийнхэнтэй нь холбох түүхэн хүйн холбоог нь таслах юм. Одоо ч бас ний нуулгүй хэлэхэд, Монголд ийм байдал өрнөж байгаа.

Одоо цагийн Монголын дүр төрхийн тухай бодол төрөв, хөшөө гэснээс. Ямар хөшөөгөөр бидний цаг үе, цаг үеийнхээ хамгийн үнэтэй цайтай болгоноо яаж харуулан дүрсэлж болох бол? Том гүзээ, бүдүүн гуя, том бөгс, хэнхэг бардам дарга байна байх. Тэгээд хамгийн гоё харагдах газраа босгох хэрэгтэй, хойч үеийнхэндээ бид ийм хүмүүс байж билээ гэж ойлгуулахаар.
Ер нь түүхээ хүндэтгэн хайрлаж байх хэрэгтэй.

02:54 - 2013-11-19 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax