जगन्नाथ

"Гүн ухаантнууд" УСК

Ойрд блогоороо орж ирээгүй, хичнээн ч удчихав. Ер нь нэг кино үзсэнээ тэмдэглээд авах минь.
"Гүн ухаантнууд" гэдэг нэртэй кино үзэв ээ хө. Уг кинонд гариг ертөнц чадарч байх юм. Цөмийн зэвсэг хараа хяналтаас гарсан юм уу, бүү мэд. Хүн төрөлхтнийг чадрахын өмнөхөн, Жакарт хотноо хэдэн гүн ухааны оюутнууд цугласан байх юм. Тэд зөвхөн логикоор сэтгэн, хэн газар доорх бункерт хэн амьд үлдэх эртхтэйг шийдэлцэх юм байх. Хүмүүнлэгийнхний тарих ониногооны тухай кино юм болов уу гэж бодтол үгүй юм, бүр үнэнгээсээ болж байгаа юм шиг харуулсан байж.

За манай хэдэн хүмүүнлэгийн малнууд нэг ангид цуглацгаан, гүн ухааны хичээлийн сүүлийн даалгаврыг бодох юм байх. Энэ даалгавар нь хялбархан л юм байгаан, уул нь. Дүрүүдийн дунд: цэрэг, барилгачин, инженер, менежер, хуульч гэх мэт. Харин багш нь өөрөө ямар гээчийн мэргэжилтэй хүн, бас ямар учиртай болоод буутай гүйгээд байгааг нь би хувьдаа ойлгоогүй.

За ингээд манай хүмүүнлэгийн духнууд хэнийг аврахаа шийдэлцэж эхлэв ээ хө. Уул ёсондоо бодох юм байхгүй- хамгийн түрүүнд эрүүл мэнд ба бодит хэрэгцээтэй мэдлэгийн төвшнөөр ялган шигших. Улмаар амьд үлдэгчид цаашдаа эрүүл хүмүүсийн колони байгуулах, хүн төрөлхтнийг дахин нөхөх боломж ихэснэ. Мөн багш нь ч яруу найрагчийн духанд сум зоож, шийдвэрийг түргэсгэнэ. Саруул хүн шиг л санагдсан, цөмийн цацрагт хордож удаан зовж байснаас л шударга л даа.

Бас цааш нь зүгээр санагдсан: дуучин, зураач ба элдэв хэрэгцээгүй мэргэжлүүдийг шигшин, оронд нь цэрэг, инженер ба барилгачдыг сонгоно. Дургуйцах юм алга. Бас эр эмийн хоорондын харьцаа зөв байлгахыг хичээнэ. Ингээд л шалгалт дуусмаар юм. Гэтэл багш нь хараач, хүмүүнлэгийн хүн юм гэсэндээ шалгалтыг улам гүнзгийрүүлнэ: хэн нь ижил хүйстэн, хэн нь үргүйдэлтэй, хэн нь өвчин согогтойгоор нь ялгаж эхлэв.
Үүнээс хойш кино нэг л биш болоод эхэлнэ.
Элдэв ижил хүйстэн, яруу найрагч, мань мэтийн зураачдыг бол шууд хаяаск. Гэвч нэг хүүхэн хар хүнтэйгээ хамт хамаг төлөвлөгөөг нурааж, эцэст нь бункерт миний үл ойлгох логикоор амьд үлдэгсдийн дунд:
дуурийн дуучин (хорт хавдартай);
ижил хүйстнүүд;
донгио маанаг нөхөр (1 ширхэг)
бас бус өөр хэрэгцээгүй элементүүд амьд үлдэнэ.

Цааш нь бункер доторх диваажингийн амьдрал харуулна: ижил хүйстнүүд үнсэлцэн, донгио маанаг нь шүлсээ гоожуулан, дуурийн дуучин дуулж дуусна.
Гайхамшигтай гэмээр. Би үнэндээ энэ киноноос болж тэрүүхэн тэндээ шоконд оров. Хоёр гомо энгийн барилгачдаас илүүг хийж бүтээж, дуурийн дуучин эрүүл цэргээс үнэ цэнэтэй, харин маанаг оюуны хомстолтой нь инженерээс илүү үнэ цэнэтэй болоод эхлэв үү. Юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Түй.

Үүнийг үзсэн толгой ухаан нь тогтож амжаагүй мангар хүүхдүүдийн толгой тархинд ямар гээч үзэл бодол суурьлагдах болдоо.
Нэг зөгнөлт уран зохиолын ном санаанд орло. Тэр номд харь гаригийхантай хүн төрөлхтөн байлдаж байхыг харуулна. Гэвч харийнхан хүн төрөлхтөнг нүүр тулж дийлж чаддаггүй. Оронд нь харь гаригийнхан хүмүүсийн хүүхдүүдэд тоглоом явуулж эхэлдэг. Тэр тоглоомоор хүүхдүүд ялагдах тоглоом сурч эхэлдэг.
Өөрөөр хэлбэл, дайсныхаа өсөж бүй үеийнхний тархи толгойг нь тэмцэгч биш, харин өөдгүй буурангүй үзэлтнүүдийг өсгөж эхэлж байгаа юм. Ийм л байна даа.

20:11 - 2014-02-10 - Сэтгэгдэл бичих

@Blacklemon: Ганц удаагийн л кино шүү дээ. Хагас сарын дараа энэ киноны тухай дурсамж үгүй болно.

AmonRa - 16:56 - 2014-04-23

@хаха: яаж кино үзэхээ чамаар шалгуулж байя.

AmonRa - 16:55 - 2014-04-23

Кино эхлэхэд хоёр хос оронд дотор байгаа харагдана. ..... Тэр хоёр бол филосифийн нэг ангийн оюутнууд. Мэдээж бие биедээ хайртай гэж байгаа.
Хичээл эхэллээ. Оюутнууп хооронпоо сул яриагаа дэлгэж эхлэнэ дээ, багш мэдээж чриаг удирдаж явуулнаа. Нэг оюутан хэлж байна, өчигдөр орой би орондоо гайхалтай үг олж уншлаа. хэрвээ философи бодит амьдрал юм бол гар хангалаг ч гэсэн секс хийсэнд тооцогдоно. Ямар тэнэг нь тийм үг зохиодог байна, магадгүй найруулагч нь байх. Тэр өдөр хичээлийн сүүлийн өдөр байсан бөгөөд багш нь тэднийг сүүлчийн хүнд шалгалтанд оруулах гэж байгаагаа хэлнэ. Дэлхийн сүйрлийн өдөр ирсэн бөгөөд хүн төрөлхтөнд хэрэгтэй арван хүнийг л дундаасаа сонгож бусад нь харин үхлээ хүлээх болно. Ингээд тэд мэргэжлээ сонгоцгоох болно. Киноны эхэнд гардаг дурлалт хосын залуу нь агрономич, бүсгүй нь барилгын инженер байж таарна. Хамгийн хэрэгтэй хоёр мэргэжил гэх юмуу даа. Бусад нь гэвэл дуурийн дуучин , сенатын гишүүн, ятгачин, яруу найрагч, мэс заслын эмч гэх мэтээр цааш үргэлжилнэ. Бүгд хэн үлдэхэд саналаа өгсөөр эцсийн арван хүн үлдэнэ. Үлдсэн хэдийг нь багш нь цааш харуулж орхино. Буун дуунаар тэд гүйж ирцгээн багшийгаа гайхсан жигшсэн харцаар харна, багш харин хэлэхдээ тэд надаас хүссэн , тарчилж үхсэнээс энэ нь дээр шүүдээ гэх юм. За яахав тэд үхчихлээ, мэдээж тэдний ярилцаж буй сэдэв дотор, төсөөлөл дотор. За тэгтэл тэд бүгд багшийнхаа эсрэг босноо. Хэргийн гол эзэн хэн гээч барилгн инженжр болсон хүүхэн. Тэр хайрт залуудаа би тэрнийг бидэнтэй хамт хамгаалах байранд байгаа гэж хүсэхгүй байна гэж хэлж байх юм. Тэгээд нөгөө хэдэн тэнэг чинь багшийгаа байрны гадаа түгжиж орхиод есүүлээ амар сайхандаа жаргахаар боловоо. Гэтэл яасан гээч, хамгийн инээдтэй нь жилийн дараа тэр байрнаас гарах цорын ганц түлхүүр болох кодыг багш нь мэддэг байсан байгаа юм. Ингээд нөгөө хэдэн эргүү жаал маань биенийгээ буудаж тоглоод л дуусаа. Киноны туршид хамгийн ухаантай энэрэнгүй царайлж байсан инженер хүүхэн бол ёстой жинхэнэ WTF!!!!!. Эхний сонголтон дээр тэр бүхнийг үгүй хийсэн, багшийгаа хүн аллаа гэж өөрсдөөсөө түлхэх ариун гэгээн санаа гаргасан, харин тэр шийдвэр нь эргээд бууны амыг өөрсдийнх нь дух руу чиглүүлсэн гэж байгаа. Дараагийн сонголт ч мөн утгагүй бүгд л үхээд л , гуравдахь нь бол нөгөө хүүхэн маань сонголтыг хийх болно, тэр ятгачин, яруу найрагч, халдварт өвчинтэй эмч, гурван жилийн дараа хоолойны хорт хавдар тусах дуурийн дуучин, мэдээж хайрт залуу гэх мэт бараг хэрэггүй шахуу мэт хүмүүсийн сонгоно. Ер нь тэр төсөөлөл дотор ч , ангид нь ч тэр хүүхэн бол од юм. Хүн төрөлхтөний ирээдүйг залгуулагчид маань хамгаалах байран дотроо нэг жилийн туршид жарганөө. Киноны төгсгөл өрнөл бол үнэхээр нерв барсан явц, аль сонголтон дээрээ үхэцгээсээр, эцэстээ тэдний ярилцлага төсөөлөл явсаа явсаар нөгөөх гүн ухаан бодит амьдрал юм бол гар хангалага ч ч гэсэн секс гэсэн эргүү хэлц дээрээ эргэж ирээд зогсоно. ........Хүн төрөлхтөний туйлширсан тэнэглэл энэ киног хийхэд хүргэв үү бүү мэд. Эцсийн энэ кино хормойн явдал тойрсоор байгаад л дуусдаг юм даа.

blacklemon - 18:09 - 2014-03-15

дутуу мэдлэгтэй хүн дутуу сэтгэнэ

Энэ бол их энгийн санаа агуулсан кино.Философийн ангийн оюутнууд сүүлийн хичээл дээр сурсан мэдсэн зүйлээ шалгах болно.Тэр багш нь дэлхий сүйрэх болвол та нар сурсан мэдсэн зүйлээ хэрхэн ашиглах вэ? хэмээн асууна.Одоо та нар дэлхийн төгсгөл ирж байна гэж төсөөл гэнэ.Тэд сугалаа сугалж 1,1 ээрээ цэрэг барилгачин гэрийн эзэн дуучин гэх мэт 1,1 мэргэжил сугална.Тэгвэл хүн төрөлхтөнийг аврахын тулд хэнийг үлдээх вэ? хэмээн ярилцана.Тэгээд мэдээж инженэр ахин бүтээн байгуулалтанд хэрэг болно барилгачин барилга барихад хэрэг болно ген сайтай залуу хүн төрөлхтөнд ген сайтай хүн хэрэгтэй гэх мэт хамгийн шилдэг мэргэжилтэй хүмүүсийг авч үлдээд амьдралаа төсөөлнө гэвч багш нь тэр болгонд алдааг нь олох бөгөөд бүх тоглоом багшийн дүрмээр явагдана(тийм учир багш буутай бас 30см том эрхтэнтэй ч байж болно учир нь энэ бодит байдал биш энэ бол зүгээр 1 төсөөлөл оюутнуудаа шалгаж буй төсөөлөл) өөрөө киноны эхлэл хэсгийг үзээгүй бололтой
МЭДЛЭГ БОЛ ХҮЧ гэчээд мэдлэгийн тухай ойлголтоо мэдэхгүй юмаадаа.Аливаа юманд өнгөц дүгнэлт битгий хийж бай.
mongolbox.me/4279---> киноны link

хаха (зочин) - 22:44 - 2014-03-12

англи нэр нь юу юм бол

blacklemon - 21:09 - 2014-02-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax