जगन्नाथ |
Айдсын тухайМиний бичсэн зүйл болгон яг үнэнээсээ биш л дээ. Аминдаа хошигнол, инээд ханиад болгох гэж хичээж байгаа нь тэр. Заримдаа хүмүүс их буруугаар ойлгодог бололтой, гомдлын захиа ч орж ирэх юм. Чадах ядхаараа хүнтэй муудалцалгуй, эвээр үгээр тайлбарлахыг хичээлгүй яахав. Ойлгох нь ч байна, ойлгодоггуй нь ч бас байна.Харин инээд ханиад дуусч, хамаг үнэнээсээ чин сэтгэлээ нээгээд нас нэгтэнгүдтэйгээ ярьж хөөрч, Монголдоо яавал хүн шиг амьдрах бэ, яавал ганц халхыхаа хар хавтгайдээрээ эзэн шигээ суух бэ? гэж хамтддаа зав цаг гархаар тунгаана. Хариу олдохгуй, их хэцүү дээ. Түүний тулд маш их мэдлэг, эрдэм, юмны эв сурах хэрэгтэй нь ойлгомжтой болно- наад захын зунаар яавал халуун устай байхав, яавал крантнаас ус уугаад хордоод үхчихгүй мэтчилэн... Сурч боловсорч, гадныхны дунд ажиллаж, тодорхой хэмжээгээр ажлын моралыг нь харж, авах юмыг нь аваад, дэмий юмыг нь хаяхдаа их юм ойлгох юм: харсан мэдсэн зүйлээ дүгнэж, амьдрал гэдэг гол мөрний ширүүн урсгалд урсах хүн гэдэг амьтан чинь хонь бас чоно хоёроор ялгагддаг юм байна гэдгийг бүрэн дүүрнээр ойлголоо. Ихэнх миний ардчилалсан ба шударга нийгмийн хүндлэгч найзууд маань: Бид чинь бүгд хүн шүү дээ, чи яаж ингэж хэлж чаджийнаа? гэх юм. Мөрөөдлийн оронд өссөн, хадаас хадаж үзээгүй залуучуудтайгаа санал нийлэлгүй яахав. Хархад, бид бүгд адилхан л амгалант хүний бие олж төрсөн билээ. Гэвч... Гэвч гэвэл олон юм нэг дор санаанд орох юм. Юунаас эхлэх бэ? Бүгдийг нь дурьдаж болох болвуу? Мэдэхгүй. Бас бичих хэрэг байна уу? Бүү мэд. Уншигч та уншаад, хэрэгтэй юмаа аваад, хэрэггүй юмаа хаяна уу! Осолдохгуй бид амгалант хүний бие төрхийг олсон боловч, цаанаа чоно гөрөөс хоёр болон хуваагддаг нь илт. Герман ч тэр, орос ч тэр, монгол ч тэр... Орон орны хүмүүс. Энд ажлын өрсөлдөөн маш өндөр болхоор, илүү сайн харагдаж байна. Ажлаа хийж чадахгуй нь ялгагдан жийгдэж, хүч авьяасандаа таарсан ажлаа олж хийнэ. Бага багаар бууж өгч, нахийж махийж эхлэнэ. Ажлаа хийж чаддаг, авьяас чадвар нь бүрэн тодорсон этгээдүүдээр эцэстээ захируулна. Энэ бол гөрөөсийн жам юм. Үүгээр Чоно олны дундаас тодроно. Гөрөөс нь чоны олз ба хоол болдог. Бас ойлгомжтой. Байгалын хатуу жам. Яах ч аргаггуй- "Өөө, шударга бус", уйлж хайлаад ч нэмэргүй. Амьдрал нулимсанд итгэдэггүй. Хүн бүр сургуулийн алтан босгийг санаж байгаа байх. Сургуулийн алтан А үсэгтэй зэрэгцэн айдсийг танина. Айдсаар дүүрэн дурсамжууд нь: хэнээс тэр сургуульд айдаг байсан, яагаад, яаж айдаг байсан гэдгээс бүрдэнэ. Ерөнхийдөө хүн бүр тийм дурсамжтай явдаг. Анхандаа сургуульруугаа явах ямар хэцүү байсан, нөгөөх гөсрийн царайтай атманд дахин дахин мөнгөө дээрэмдүүлж, охидын өмнө мяартал нь нүүрээ алдах гээд. Эсвэл олноороо бужигнасан балмад малнуудын өмнө зогсож, зугтахаа л боддог байхаа. Аз таарч, зугтсан бол мөн ч сайн гэж боддог билээ. Айдсын уурхай болсон Улаанбаатар... Нэг хэсэг Монголд галт зэвсэг чөлөөтөй худаладаанд гаргах, бие хамгаалах хэрэгслэл болгье гэж дуулдсан, тэр нь юу болсын бүү мэд. Тэр бүх асуудлыг галт зэвсэг шийдэхгүй байх гэж ч бодогдох юм. Учир нь гар буу барьсан гөрөөс бол чоно болохгуй- буу атгасан гөрөөс л болно. Гөрөөсийн толгойнд пульмоод ч хадсан нэмэргүй- амархан олдсон эрх мэдлээс болж галзуурсан гөрөөс л болно. Учир нь чоно байна гэдэг буунаас биш, толгой бас хүн гэдэг амьтны совингоос л хамаарна. Нэг талаараа л сайн юм: хүн бүр үгээ хянаж, нэг нэгнээ доромжлохоо л болих байх. Үүнийг бол зэвсэггүй ч шийдэж болно. Бие хамгаалалт гэж тэрийг нэрлэнэ. Тэрийгээ өвлөж авсан уу, эцэг эхээсээ? Эцэг эх тань зөв хүмүүжүүлж, биеээ хамгаалж сурсан уу? Анхандаа тийм юм шиг л харагдана. Бүгдээрээ л биеэ даасан, ухаалаг залуучууд. Гэвч нөгөөх Монгол нь хулгайчын үүр болоод дууссан байдаг. Тэд хаанаас гараад ирэв, ямар гээчийн аав ээжийн хүүхдүүд бэ? Хулгайч хүн хуулиа сахидаг иргэн хүнээс юугаараа ялгаатай бэ? Миний бодлоор, хулгайч хүн хуулиа сахьдаг иргэнээр дуртай юмаа хийж чаддаг нь бодошрол төрүүлэх юм: хулгайлж, дээрэмдэж, амь насыг нь хөнөөнө. Харин хуулиа сахьсан иргэн хүн гуай "Миний алтан амийг хамгаалах цагдаа, аврах төр хаана байна? Хайран Монголын минь зовлонд комунистүүд л буруутай" гэж орилход дөхнө. Харин орилж чарлах үед хулгайч нь ажлаа тайвнаар дуусгана. Яахуу, юу хийхүү, хэнд найдан хандах бэ? гэж иргэн маань үсээ зулгаан нааш цааш гуйлдэнэ. Буутай болье. Мөнгөтөй болье. Хамгаалагчтай болье. Ла-ла-ла. Хариулт зөндөө бий. Гэвч энэ асуултанд хариу авмаар байгаа бол толинд хар. Өөр өөрийгөө өрөвдөж, хулчийснаар энэ хулгайч нарыг давруулсан өөрийгөө олж хар. Энд буруутан гэж байхгуй. Амьдралын жам юм. Чоно нь гөрөөсөө барьж зууж, гөрөөс мянга нулимс урсгана. Энэ бол муу ч биш, сайн ч биш. Бүлээн ч биш, халуун ч биш. Энгийн, ажил хөдөлмөрөө эрхэлж явдаг хүн бол гадны хүчний нөлөөнөөс их айдаг. Өвдөлтөөс айдаг, зовлонгоос айдаг, зодуураас бүр ч их айдаг. Хүүхдээ ч тэр болгоноос хамгаална. Нялцгар гөрөөс болгож хүмүүжүүлнэ. Энэ нь сайн уу, муу юу? Бас л амьдралын жам. Гөрөөсийн жам. Зарим хүний бодлоор, чоны нийгэмд амьдарч болохгуй гэж хэлдэг. Ийм амьдрал байж болохгуй! Юу юу ч билээ. Гадаадыхны мэдээллийн дайнд бид өртөхдөө, их олон олон дэмий юм сурдаг шиг надад санагддаг. Жишээ нь: Эхэлсэн нь буруутай гэж. Гэвч тэр гадныхны цэнхэр дэлгэц, радио, сонин хэвлэлээр заасан тэр үзэл бодлыг дагсан миний хэдэн тархи толгойгоо хага цохиулсан, элэг бөөргүй болсон нас чацуу танил найз болсон иргэд арай өөрөөр хүлээж авдаг болсон байгаа. Энэ бол их больхи, соёлгуй санагдах нь аргаггуй. Аргатай хүн арслан унадаг гэдэг монгол үлгэр байдаг. Тэр үлгэрт айдсаа дийлж, ухаанаа ажлуулсан өвөө өөрийг нь идэх гэж ирсэн арсланг унаагаа болгосон тухай өгүүлдэг юм. Учир нь өвгөний айдас дайсных нь эр зоригын эх булаг. Харин үлгэр үлгэрээрээ, амьдрал амьдралаараа. Энэ бол миний зарим хүмүүс яагаад чоно, зарим нь хонь болж төрдөгийн тухай бодол юм- харин хүн бүр дүгнэлт өөр өөр байх нь мэдээж. 16:49 - 2009-09-17 - Сэтгэгдэл бичих
Чононууд мандтугай тэд яаж өлсөж байсан ураг төрөлөө иддэгүймөө. гсн дадидо байлаа амьдрал өөрөө зоо парк шүү дээ. өчнөөн л юм байгаа. Чоно хэдий лаг ч бэлтрэгээ "хулгайд алддаг". |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |