जगन्नाथ |
Миний тухай, товчхонСайн байцгаана уу, залуучуудаа! Шинэхэн намайг бүү гадуурхаарай. Өөрийнхөө тухай товч: Миний нэр Хүслэн, блог өмнө нь хөтөлж байсан, хөтөлсөөр хэвээрээ байгаа. Харин энд гадаад хэлээр биш, монглоор бичдэг хүмүүсийг харсан болхоор, энд бас блог нээхээр шийдлээ. ХАААЙ! :) (Монголоо санахлээрээ монголоор бичих сайхан шүү...) Мэргэжил гэх юм байхгуй, одоохондоо сурсаар байгаа, одоо удахгуй төгсөнө. Уран зураг, графикийн мэргэжлээр төгсөнө. Зураач гэсэн үг.
Хобби гэх юм байхгуй, учир нь амьдрал миний хобби, миний ажил бас миний хобби, миний уншдаг номнууд миний хобби, миний бичдэг юм мөн адил хобби... Хөгжим их сонсдог, хөгжимгүйгээр өөрийгөө хэрхэвч төсөөлж чадахгуй. Металаас эхсүүлээд, сонгодог хөгжим хүртэл, хип-хопоос авхуулаад, монгол ардын хөгжмөөр дуусгаж чадна. Өөрөө байн байн амьд хөгжмийн концертүүдээр явдаг болхоор... Уншдаг номнуудаас: гадаадын уран зохиол, түүх, шашин шүтлэг, баримтат кино, уран сайхны кино (ховор тохиолдолд америк кино), сонин сэтгүүл, гадаад хэл, яруу найраг (ихэвчлэн испанчуудыг, эсвэл японы яруу найрагчдын орчуулгыг), политологи гээд, сонирходог юм маань даанч их юм, бүгдийг нь дурьдаад нэмэргүй биз... Хоолонд их дуртай, гэрийн хоолонд тэр тусмаа. Өндөгтөй шницель, эсвэл цуйван, эсвэл карритай хиам. Шорлого найзуудтайгаа хийх их дуртай. Шар айраг татангаа, зөөлөн мах ховдоглонгоо, айжуу уужуу, ярианыхаа хажуугаар нар уулын ард алга болхыг ажиглах их дуртай. Маргааш нь бантан... Сайхан шүү, сайхан, миний Монгол...
Шогч байхыг их хичээдэг, шогч хүмүүсд ч бас дуртай. Заримдаа харин хэт хэрцгий онигоо ярих тохиолдол бий, гэвч тэр нь ховор. Аан, би чинь бас харваач юм байгаа... Хараахандаа мориндээрээс харваж чадахгуй, гэхдээ сурна. Заавал. Бас бөхийн хорхойтой, монгол бөхийн домог цуглуулдаг юм. Харин үүнээс илүүг миний блогоос мэдэж авна байх, өөрийнхөө тухай яриад байх эвгүй санагдачихлаа... Анхаарал тавьсанд баярлалаа, хехех 04:26 - 2007-05-17 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |