जगन्नाथ |
Хоер андын нөхөрлөл.Анхааруулга:
Уг эрдмийн далайд тааралдах хараалын үгс, архидан мансуурахыг суртачилсан байж болзошгуй мэдээлэл буй тул, уншихаасаа өмнө сайн тунгаан бодоорой. Хүүхдүүдэд уншуулж хэрхэвч болохгуй. Жич: Уг шастирын гол баатрууд японы эртний уран зураг ба яруу найргын нөлөөн дор ихээхэн тархины гэмтэл авсан бөгөөд, хуулийн ба сүсэгтэн олны зүгээс хариуцлага хүлээхээс татгалзаж байгаагаа урьдчилан мэдэгдэж буйг анхааралдаа авна уу. Төрөө ба Хүслэн.
Төрөө мэл гайхан, гарч одов.1-р бүлэг Наашаа цаашаа. (зен-буддын шашны сургамжын өгүүлгүүд ба коан-ууд) Нэгэн өглөө Хүслэн маш их шартан, толгойгоо тэврэн тал тал тийш найган сууж байв. Түүндээр Төрөө ирж, дараахь асуулт тавьжээ:
-Зен буддын шашны утга юу юм бэ? гэхэд: -Юун зен буддын шашин, тэрийгээ бөгсөндөө чихээд зайл! гэж Хүслэн сулхан дуугаар хариулав. **********************
Нэгэн Гамбаа гэх хүү, хараахан таньдаггуй байсан Хүслэн гэдэг гүн ухаантны талаар сонсон, гэрт нь ирж, Төрөөг асуужээ:
-Бурхан багш ямар учраас өмнө зүгээс ирсэн юмбэ? гэхэд Төрөө бага хэсэг бодолд орон, -Мэдэхгүй! гэж хариулжээ. Гэвч дундаас нь яриаг сонссон Хүслэн -Бурхан багштайгаа хошногруугаа зайл! гэж хэлэв. Мэл гайхсан Гамбаа, Төрөө Хүслэн хоерыг ёрөөсөөр, гэрийнхээ зүг одов. **********************
Эрхмээ гэдэг өөр нөгөн хүү, Гамбаагаас мэргэн үг сонссон даруйдаа, Төрөө Хүслэн хоердээр ирж, мэргэн хоероос сахил хүртэх бодолтойгоо илэрхийлэв. Хүслэн тамхиа ороон, дуугуй байв. Харин Төрөө: -Зайл зайл! гэж хэлэв. Гэгээрсэн Эрхмээ хэнэнд нь талархахаа үл мэдэн, дэмий хэнийх нь хариу онь мэргэн болохыг тайлж ядан зогсов. **********************
Гамбаа хүү Төрөөд, Дайсэцү Сузукигийн "Зэн буддын шашнаар амьдрах" гэсэн гарчигтай ном бэлэглэхэд, Төрөө Хүслэнгээс номоор яах бэ гэж асуужээ.
-Жорлонд хадчих! гэж Хүслэн хариулхад, гэгээрсэн Төрөө зөвлөснөөр нь хийв. **********************
Нэгэн удаа Төрөө Хүслэнгээс Зэн буддын шашны учрыг дахин асуухад, Хүслэн түүнрүүү муухай харан, чихрүү нь цохив. Төрөө үл тэвчин, хариуд нь элэгдэхэд, Хүслэн өвдөлтийг тэвчин, Төрөөг үүдрүү түлхэн, амбаардав. Төрөө одов.
**********************
Нэгэн удаа ихэд шартсан Төрөө, шөнө сэрж, ус уух зорилготойгоор гал тогооны өрөөрүү одов. Гэрэл асаахаас залхуурсан тэр ширээндээр байсан лонх гартаа авч, том том залгилж эхлэв. Эхний том балга хийсний дараа түүний бодож байснаар лонхонд ус биш, шар айраг байсныг мэджээ.
Гэвч Төрөө ихээхэн хэмжээгээр зен буддын шашныг хүчтэйгээр мэдэрсэн тул, алдаагаа засахгуй байх зориг шулуудан, бүгдийг нь тайван ууж дуусгав. **********************
Нэгэн удаа Хүслэн Төрөөгийн сонин гээчийн зуршлыг анзаарчээ. Тэр нь: архины мухлагт ойртсон хэрнээ, шар айраг ба архи худалдан авалгуйгээр, буцдаг байжээ. Гэвч буцсан хэрнээ, таван минутын дараа буцаж оочирлодог байв. Уг сонин явдалд гайхсан Гамбаа ямар учраас үүнийг хийж байгааг гайхан асуухад:
-Бүтээл үүрдийн мөнхөд үлдээхийн тулд, дуусгах албагуй! гэж хариулжээ. Гамбаа духаа алгадан, одов. **********************
Уг үлгэр нь зарим хүмүүс худал гэлцдэг юм, гэвч үлгэрт тусгагдсан Төрөө Хүслэн хоерын тухай мэдээлэлийг үгүйсгэж хэрхэвч болохгуй юм.
Нэгэн удаа Төрөө Гамбаагаас зен шашны үнэн учрыг асуужээ. Харанхуй бөгөөд, утга багатай хариу өгөх дуртай Гамбаа: -Зен шашны үнэн учир нь 0,35 хэмжээтэй лонхтой архийг 250мг-ын хоер стакан дүүргэхийг хэлнэ гэж хариулжээ. -Харин хоосон лонхноос шүү дээ! гэж Эрхмээ дундаас нь хэлхэд, Хүслэн Төрөөрүү ширтэхэд: -Тэгээд архийг нь уулгуйгээр гэж Төрөө хэлжээ. Хүслэн толгой дохин, -Стаканд хундаглалгуйгээр гэж нэмжээ. 19:08 - 2007-05-16 - Сэтгэгдэл бичихКод тайлж унших шахав. Эрт үеийн чинь бичлэгүүд бас сонирхолтой хөгжилтэй байжээ. kkkkkkk, yahiin LOL Ухаж байгаад зориуд энэ блогийн хамгийн анхных нь байх гэсэн бичлэгийг уншлаа. Нэрийг нь "Орчин үеийн сан субашид" гэвэл яахуу? ккк
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |