जगन्नाथ

Цаг завын гачигдaл

Бичсэн: Бодошрол
Цаг зав гачигдана гэдэг, нэг талын их гоё юм. Нөгөө талаас...
Ер нь хийх юмгүй байснаас л дээр. Гэвч мэдээ мэдээлэл нь олдоод, хагас дутуу юм бичээд байдаг боловч нийтэлж л амжихгүй юм. Уул нь хэрэгтэй ажил бүтээчих сачийтай, ухаалаг аавын хөвгүүд залуучууд байдаг. Тэр залуучуудын ачаар бидний эх нутаг цэцэглэн мандах учиртай. Дэмждэг ганц юм маань, бага сага нийтлэл, мэдээллийн эх үүсвэрүүд.

Жишээ нь энэ нэг сайхан санаа байгаа- Дадидо, Хүү бид гурав түлхээд, хараахандаа барахгүй байгаа. Гэвч явуулаад л баймаар байхын. Залуучуудад уул нь мэдээ мэдээлэл зөндөө бий дээ. Заримдаа надад эгдүүцэл хүргэдэг хэд хэдэн зүйл анзаарлаа. Тэр нь Чингисийн тухай номын суртачилгаа гэх мэт, нэг бол одоо цагт ямар ч хамаагүй, үгүй бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй нийтлэлүүд. Таамаг, аль эсвэл хий хоосон цуурхал мөрөөдөл, туйлшралыг хөхүүлэн дэмжсэн, эсвэл хэрүүл, хоосон үг. Ер нь их юм байна. Бүтээн байгуулалт, дэлхийн тавцанд экологийн техник технологиор өрсөлдөх гэх мэт Чингисийн түүхээс илүү ач холбогдолтой зүйл асар их. Наад захын хойч үеийнхээ өмнөх хариуцлага.

Бас Энхмандахын блог гэж байна- мань эр дэндүү их хэрэгтэй ажил явуулдаг боловч, бас л дэмжиж, түлхэж чадахгүй юм. Уриа лоозонд би дургуй. Гэвч залуу үе бид нэг нэгнээ дэмжээд, нэг нэгэндээ хэрэгтэй мэдээлэл сураг чимээ дуулгаад байвал, хэн хэндээ дэндүү их цаг хэмнэнэ дээ? Саяхан л гэхэд, би нэг хүнтэй танилцан, ярилцлаа. Тэр хүн маань Gross-Walsertal (Вальзын хөндий) гэдэг газрын хотын дарга юм. Тэр тосгон суурин газар нь ЮНЕСКО-д Биосферийн парк хэмээх нэрэн дээр бүртгэгдэж, нөхөн сэргээгддэг эрчим хүчний судалгаагаараа дэлхийд тэргүүлдэг.

Нөхөгддөг эрчим хүч нь Биомасс юм. Зарчим нь бол нэг иймэрхүү: модыг тусгай боловсруулалтын дараа түлшинд хэрэглэх. Зүгээр нэг шатааж түлэх биш, үгүй.

Хамгийн түрүүнд  мод ургуулах газраа таван хэсэгт хуваана. 5 жилийн дотор маш хурдан ургадаг модыг суулгаж, 5 жилийн дотор тэр мод нь бүрэн гүйцэд ургадаг. Модоо тайрахдаа, зөвхөн нэг хэсэгт ургасныг тайран авч, байсан газарт нь дахин тэр модныхоо үрийг суулгана. Улмаар бүрэн эргэлт үүснэ. Тэр мод нь үргэлж ногоон бүс бүрдүүлдэг болохоор, бас цөлжилтийг зогсоодог, хүчил төрөгч бий болгохоос гадна, цэвэр усыг хөрсөнд барьдаг бонустай.

Биомассын станцад тэр мод нь нарийн зүсэгдэж, нарийн зүсмэл болгоно. Нарийн зүсмэл тусгай зориулалтын барилгад хүргэгдэж, автоматжуулсан пийшинд хүргэгдэнэ. Тэр пийшин нь яг хэрэгцээнд тохируулан модыг шатааж дулаан ялгаруулна. Маш их хэмнэл гаргадгаас, байгаль орчин тойронд асар ивээлтэй технологи. Тос, нүүрсний үнэ асар хурдтай өсөж буй өнөө цагт, одоогийн байдлаар хамгийн хэмнэлттэй технологи юм гэнэ.
Хэлтэй устай хүн уул нь энэ мэдээллийг орчуулаад, олон түмэнд хүргэвэл их сайн л байна...

http://de.wikipedia.org/wiki/Biomasseheizkraftwerk

17:31 - 2011-04-25 - Сэтгэгдэл бичих

@МAR2: ээ гялай! Баярлалаа Мараа! энэ технологийн нэг давуу тал нь хөрс эвдэрдэггүйд нь байгаам даа. Хөрс таргалаад ирэхээр нь хүнсний ногоо мэтийг тариад байж болдог, бөөн бонус. За за, чи орчуулаад ирэхийн явцад өөрөө ойлгоно. Амжилт!

AmonRa - 14:40 - 2011-05-11

ok. thnks amonra. eco energyg mednee. magadgui bi orchuulna

MAR2 - 01:07 - 2011-05-11

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax