जगन्नाथ

Төрийн шагналт, Ардын зураач Ядамсүрэнгийн Үржнээ

Бичсэн: Бодошрол
(Багшийнхаа гэгээн дурсгалд)

Ядамсүрэнгийн Үржнээ гуай, мангуу намайг зураач болоход түлхэц өгч байсан хүмүүсийн нэг. Бага байхдаа, нүдээ бүлтийлгэн зургуудыг нь харж, ингэж сайхан зурдаг болох юмсан гэж мөрөөддөг байж билээ. Үүнд нэмж хэлэх нь зүйтэй: тэр цагт Аймшигт дарангуйллын социализмын тогтолцоо байсан юм. Хүүхдүүдэд аймшигт до яамныхан аймшигтайгаар буу тулгаж, хичээлийн гадуур зургийн, сийлбэрийн, дуу бүжгийн, шатрын, сүрлэн наамалын, Залуу зохион бүтээгчийн ордонд мэдээлэл зүйн, физик тооны гэх мэт баахан дугуйланд ажиллуулдаг байсан юм. Бас агаарын нисдэг моделийн дугуйлан Залуу зохион бүтээгчийн ордонд явагддаг байж билээ. Тэр дугуйланд нь БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Гүррагчаа тэр дугуйлангуудаар ирж очиж, хүүхдүүдэд улам их хичээх урам өгдөг байсан.

Ашгүй тэр цаг өнгөрч, тэр ордон нь хувьчлалын дараа Залуу зохион бүтээгчдийнх биш, есүсийн цуглаан тогтмол явагддаг байгууллага болон хувирсан юм. Одоо тэр ордон юу болж хувирсныг би мэдэхгүй- ямартай ч чанарын хувьсал хийсэн нь ойлгомжтой. Чөлөөлөгдөж, дугуйланд явахаа больсон хүүхдүүдийн дунд цавуу үнэрлэх моод дэлгэрч, хүүхдүүдийнх нь аав ээж нар нь хятад өвгөний хэлбэртэй архи ууж эхэлсэн юм. Тэр архи нь яг чөлөөлөгдөх мөчөөс эхлэн, үй олноор урд хөршөөс чингэлэг чингэлгээрээ урсан орж ирж билээ. Хуучин бөмбөгөрийн хавиар өнөөх архины зарагддаг төв байрладаг байсан юм. Тэр хавиар цангасан ард олон цугладаг байсан тул, өвгөнтийн хөндий гэж нэрлэгддэг болсон юм. Цавуу үнэрлэсэн хүүхдүүд нь дараа нь гудамжаар тэнэж, эрх чөлөөт иргэдийг дээрэмддэг байж билээ.

Тэр цагаас хойш, Үржнээ багшийн маань бүтээлүүд үнэ цэнээ алдаж эхэлсэн юм. Багш маань цаг үеэсээ хоцорч, цаг үедээ тохироогүй хэтэрхий өнгөлөг, эрүүл чийрэг, хөгжилтэй хүүхдүүд хэнд ч хэрэггүй болов.  



Миний санадаг Үржнээ багш үргэлж шавь нараа инээмсэглэлээр угтдаг, тун зөөлөн ааштай хүн байсан. Буруу зурахад загинахгүй, хэлээд өгнө алдаа хаана байгааг. Гайхамшигтай сурган хүмүүжүүлэгч, шавь нартаа хүлээцтэй ханддаг хүн байж билээ. Багш маань хүүхдүүдэд одооны Варьетэ буюу хуучнаар Хүүхэд Залуучуудын ордонд хичээлээ заадаг байсан юм. Гэвч багш маань түрээсээ төлөх чадваргүй байсан тул, Варьетэгийн захиргаанд хөөгддөг байсан юм. Нэгэн удаа гадуур ажлаар яваад ирснийх нь дараа, сайн хүмүүс хамаг урланг нь гадаах үүдэнд зөөгөөд хаясан байж билээ. Хамаг бийр будаг, уран бүтээлийнх нь, ид хогшлынх нь хамт. Нэг ёсны зөөлнөөр "Чи зайл" гэж хэлж байгаа юм.

Гэвч Үржнээ багш маань тиймхэн юманд хугарч, бууж өгөөгүй.
Цаашид үйл ажиллагаагаа явуулсаар, уран бүтээлээ туурвисаар л байсан. Гэвч удаагүй. Тун удалгүй урландаа бүтээлийнхээ өмнө суугаа гаар өнгөрсөн байсныг нь олсон ангийн маань охин ихэр татан хэлж билээ. Багш шавь нарт ч адил хэмжээний том цохилт болсон. Шавь нар нь урлан, бүтээлийг нь нүүлгэж зөөсний дараа Варьетэгийн ханан дээр урласан багшийн зураг нэгэн сайхан өдөр бүгд цагаан будгаар далдлагдан будагдаж, урлан нь баар цэнгээний газар болон хувирсан юм. Урласан зураг нь хурга ишигтэй ноцолдох, хөгжмийн зэмсэг тоглох жаргалтай хүүхдүүд дүрслэгдсэн байсан юм.

Хүнээс би их юм авч үлдсэн ч, араас нь одоо хүртэл харамссаар хэвээр. Одоо хүртэл, шавь нарынхаа толгойг нь илэн хэлдэг дуртай үг нь тод санагддаг юм:
-Сайн шүү миний хүү, гэж.

Залуу үеийнх нь зураг:



Яг энэ хэвээр сайхан өтөлсөн дөө, багш маань.
Энд охиных нь сайт, өөр олон сайхан зураг бий.

18:00 - 2011-05-18 - Сэтгэгдэл бичих

аавых нь бүтээл манайд байдаг юм. Гарын үсэгтэйгээ. 1943 оны зураг. Элэнц өвгүүдийг фото зурагнаас зурсан юм билээ.

dadido - 19:05 - 2011-05-23

бүтэн нэрээр нь гарчигласан юмсан.

AmonRa - 18:46 - 2011-05-23

эсхүл үржэнгийн ядамсүрэн гэдэгтэй андуураад байна уу

dadido - 18:37 - 2011-05-23

аав нь бас зураач байсан бил үү

dadido - 18:35 - 2011-05-23


Сайхан хүн байсан даа.
Одоо хүртэл хайран санагдаад байдын.

AmonRa - 14:53 - 2011-05-20

сайн уу
сая санаандгүй чиний блог руу орчлоо
аавын маань олон хайртай шавь нарын нэг юм байна
аавын маань тухай бичсэнд баярлалаа

SUNshine (зочин) - 10:56 - 2011-05-20

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax