जगन्नाथ

Аксиомын тухай

Бичсэн: Бодошрол
Аксиом гэж нэг сайхан үг бий. Өөдөөс нь яаж ч сарайчаад нэмэргүй. Зөв гурвалжин бол адил талт гурвалжин. Яаж ч эргүүлээд нэмэргүй. Аан, аксиомын эсрэг итгэлээр тэмцэж болох юм. Гэвч үүгээр аксиом алга болно гэж байхгүй. Байран дээрээ, салаавч үзүүлээд зогсож байх болно. Жишээ л гэхэд, одоо хүн бүр амьжиргааны төвшин ярьдаг. "Амьжиргааны төвшин дээшлүүлэх хэрэгтэй!" гэж хүн бүр орилолдон, газар шороогоо шүүрс алдан заралцаж байгаа. Дургүй нэг нь царайгаа ярвайлган, мөн адил заралцаж байгаа.

"Өвөг дээдсийн цусаа урсган олсон газар шүү дээ! Эзэн Чингисийн...!" гэж байгаад л, уйлан хатсаны дараа нус нулимсаа хурдан арчин, улаан эх орончид газар шороогоо зарж байгаа. "Би яагаачгүй, би хамаагүй, би зараагүй" гэж орилонгоо оочер дайрч, тохойлдон байж хувьцааны төлөө тэмцэж байгаа. Гэвч амьжиргааны төвшин заавал өсөх хэрэгтэй тул, зарахаас даа... гэж байгаад, бурзайтлаа зардаг. Гэвч ямар зорилготойгоор тэр амьжиргаагаа дээшлүүлэх хэрэгтэй бэ гэдгийг хүн бүр ойлгомжтой хариулж чаддаггүй. Өнөөх уйлан хатан дурсдаг өвөг дээдсүүдээ дурсаад үз л дээ. Одооны хотын дундаж нусгай бандийн төсөөлж яваагүй хүнд хатуу нөхцөлд амьдардаг байсан: ухаантай японы хөргөгчинд герман йогурт байхгүй- хэрэгтэй бол, хөдөөнөөс өөрийн таргаа авчирна.

Гутал авбал, тэрүүхэн тэндээ томоохон үйл явдал болно. Сумын төвд кино ирвэл, зундаа ярих юмтай. Бүжиглэвэл бард биш, клубд. Эмнэлэгт хэвтвэл, нэг тасаг дундаа толгойны нэг ширхэг эм, нэг ширхэг бөгсний эм хуваана.
Тэгээд, чиний зараад байгаа газар нутгийг өвлөсөн өвгөд муу амьдарсан болж таарав уу. Битгий шаа л гэмээр байна. Өөрөөсөө харамлан байж, бид нарт бөөн юм үлдээсэн. Бид тэд нар шигээ амьдарч чаддаг ч болоосой. Одоо бараг л хүн бүрийн амны уншлага бол: цалин бага! гэдэг. Бас суут нийтлэлчид нь бүгдийг мөнгөөр хэмжиж сургадаг. Зурагт радио хэвлэл мэдээлэл мөнгөтэй хүний гарт байгаа болохоор, аргаггүй биз.

За чи лаг байлаа гэж бодъё. Чиний авьяас билэг бүрэн дэлгэгдэж, чи ихийг авдаг боллоо гэж төсөөлье. Өнөөх их гэдэг юм нь багахан хугацааны дараа: "Цалин бага, хүрэлцэхгүй байна!" гэж дахин гийнэх шалтгаан болдгийг сануулах хэрэгтэй юу, чамд? Мэдэхгүй. Чиний лаг үнэлэгдсэн лаг авьяас чинь чиний амьдралд ямар гээч лаг өөрчлөлт оруулах бэ? Үнэндээ хэлэхэд, том өөрчлөлт оруулахгүй- чиний муу тал чинь улам муу болж, тэнэг зан чинь улам тэнэг болно.

"Би тийм биш, би тэс өөр. Би шүдээ хийлгээд, ээждээ туслаад, эх орноо өөд нь татна!" гэж өөрийгөө нэг хөөргөж болно. Бас л худлаа юм болно. Ээж чинь үлдэнэ байх, чи ч хөгшрөхдөө зажлах хиймэл шүдээ ч хийлгэнэ байх. Зан чанарын хувьд, хоосон цээжээ дэлдсэн амьтан болж хувирна. Эргэн тойрноо хараач, баялаг хүнийг яаж эвдэж байгааг. Үнэндээ байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, юмханаар юм хийж мэддэг байхад л шүдээ хийлгээд, ээждээ туслаад, эх орноо өөд нь татчихна. Өөрөөр хэлбэл, тэр амьжиргааны төвшин гэдэг бол зүгээр нэг хоосон дуу авиа. Хэрэгцээтэй бүх юм чинь гар доор чинь бий.

Харин ханаж цадахаа мэдэхгүй хүнд эцэстээ ахиухныг авах цорын ганц хүсэл үлдэнэ. Хуруугаа сарвайлгаад, энэ тэнд тэмтэртэл, юу ч үлдээгүй байдаг. Гартайгаа үлдсэн л бол шүү дээ.

Баяны туйл ханал мэдэлтний сэтгэл
Баатрын туйл бардамжтай чин сэтгэл



00:07 - 2011-06-08 - Сэтгэгдэл бичих

өнөөх эзэн чингисийн үрс ад өдрийн хоолны үнэтэй юм биз дээ...

AmonRa - 04:06 - 2011-06-12

санал нэг байна. хоногийн хоолныхоо төлөө л ингэж амьдарч байна даа гэж зурагтаар ярилцлага өгдөг сэтгэлээрээ баян итгэлээрээ ядуу хүмүүст хөмөрсөн тогоон доторх амьдралаасаа гарах гээд оролдоод үз гэж хэлмээр санагдах юм.

org (зочин) - 23:07 - 2011-06-09

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax