जगन्नाथ

Мөнгө ба бурхад

Бичсэн: Бодошрол
Шашин бол их хөөрхөн зүйл. Дэлхийн түүхэнд яригдаж байсан хамгийн том дэмийрлүүдийн хамгийн том дэмийрэл бол шашин. Хүмүүсийг хуурч, хайран цагийг нь булаадаг зүйлсийн нэг бол бас л шашин.
Өөрөө бодоод үз. Шашин өөрөө юу зааж, юу өгүүлдэг бэ? Тээр тэр дээр, нэгэн үл үзэгдэгч нөхөр суугаад, чамайг харж ажиглаад, чиний хийх ёсгүй хэдэн зүйл зааж өгдөг. Бүр дэс дараатай, тэрийгээ жагсаагаад өрчихсөн. Хэрэв Тэр Нөхрийн заасан зүйлсийг нь дагахгүй бол, чамд зориулаад нэгэн утаа галтай, жигтэйхэн халуун газар бэлдсэн байгаа. Тэндээ чамайг үүрдийн үүрд, арьсыг чинь амьдаар хуулж, дундуур нь амьдаар хөрөөдөж, зэрлэг амьтадаар тасдуулж, шүдээ хавиртал чинь шатаан тамалж, зовоож тарчлаах болно. Бүр үүрдийн үүрд!
 
Гэвч Тэр Нөхөр чамд хайртай. Тэр Нөхөр чамд хайртайгаас гадна, түүнд мөнгө хэрэгтэй. Тэр Нөхөр бүгдийг мэддэг, хамгийн ухаантай, хамгийн мэргэн, бүгдийг бүтээгч хэрнээ, яагаад ч юм, байнга Хөөе наад мөнгөө аль гэдэг. Шашины байгууллагууд төрд татвар төлдөггүй, баялаг бүтээдэггүй, мөнгийг олон тэрбүмаар хийдэг боловч, дахиад нэг жаахан мөнгө авчих санаатай байдаг.

Энэ сэдэвтээ би нэг хэсэг бичиж, уншигчиддаа өөрийн ойлгосноо хүргэхийг оролдож байсан. Би өөрөө үнэхээр оролдсон, шашин шүтэхийг. Үнэхээр чармайсан. Тээр тэр дээрx үүлэн дунд, нэгэн үл үзэгдэх энэрэгч намайг ойлгож, намайг давтагдашгүй их ивээлээрээ сайнтай нь муутай нь ойлгон хайрладаг болов уу гэж, маш их хичээсэн. Гэвч амьдрах тусам, он жил өнгөрөх тусам, эргэн тойрноо ажиглаж, ажиглалтаа тунгаан боловсруулбал, арай л муухай, баас шиг санагдаж байна.

Нэг л юм аймшигтайгаар буруу эргэсэн байна. Дайн, өвчин тахал, шунал, ядуурал, өлсгөлөн, хүний дорой мунхаг байдал, мунхаг тэнэгээрээ үлдэх хүсэлтэй тэнэглэл, гэмт хэрэг, төр засгуудын ялзрал, ард түмнүүдийн хомроглон устгалт, бас Лэди Гага. Энэ бол маш буруу. Маш олон зүйл буруугаар эргээд байна. Хэрэв Бүтээгч байдаг гэж бодоод, энэ түүний хамгийн сайхан бүтээл гэгвэл, би лав шагширан магтахгүй. Энэ бол сайн ажил биш. Энэ Нөхөр ийм л юм бүтээдэг юм биз дээ. Үнэндээ хэлэхэд, Тэр Нөхөр бүр заавал эрэгтэй хүн байх ёстой. Үр дүнг нь хар л даа, эрэгтэй л хүн байх ёстой.
Ямар ч эмэгтэй хүн ийм хөгийн баас шиг юм гурилтуулахгүй. Гэвч юмыг байн байн өөр өөр талаас харж, бодож байх ёстой. Нэг бол тэр байхгүй, нэг бол тэр байгаа. Байгаа бол, түүнд болж байгаа зүйл огтхон ч падлийгүй.
 
Үргэлжлэл бий л байх.

16:41 - 2011-09-18 - Сэтгэгдэл бичих

хэхэ тэр нь ч яахав, зүгээр энд Лэди Гага ямар хамаатай юм бэ? гэж л

Zurai - 11:27 - 2013-08-05

бандаашигтай хатагтай

AmonRa - 16:22 - 2013-08-02

ойлгосонгүй ер, Лэди гага гэж хэн юм бэ?

Zurai - 11:01 - 2013-07-31

лэди гага болхи биш юм байна тэгвэл , инээд инээх үү уйлах уу ?!

gani - 23:56 - 2013-07-29

Леди Гагаг яагаад гаргаж тавьсан юм бэ. Тэр эмэгтэй бүх л ягшмал үзэл бодлын эсрэг золиослогдсон хүн юм шиг санагддаг. Өөрийн гэсэн зогсоолдоо очоогүй магадгүй хэзээ ч энэ насандаа л лав очихгүй хөөрхий нэгэн шүү дээ.Тэр их амар амгалан биш хүн. Харин өөрөө зураач хүн мөн үү.Үгүй юу. /хэрвээ тийм бол /Тэгвэл бичсэн зүйл чинь бусад хүний хувьд яалт үгүй яг одоогийн хүмүүний хувьд дөнгүүр бас их эрх чөлөөтэй сэтгэснийг хүмүүс ойлгоосой. Түүнээс биш шашин шүтэхгүй бол тэр муу бүхний эх уурхайд хутгалдахад бэлэн хүн хэмээн хийрхэн цоллоод цоллууллаад л байх энэ тэр дэндүү болхи байгаа биз дээ.

Majaa - 13:53 - 2013-07-29

Hargdaj uzegddegui yumand itgedeggui humuus er n ayultai humuus bdag shuu , UUl n hun seheerch gegeereh tusam amidral n utga uchirtai boldog son .. Shuud uneniig mai gd chamd medruulne gej bodoo yum bolovuu unen ugaasa paradoksali shinjtei bdag .. Bgaa bas bhgui , tiim bas ugui .. ene 2iin zaagiig mederch negtgeh heregtei yum shig ee ..shashinlag hun zaaval Jesus buddaa shuteh albagui ..











kk - 12:01 - 2013-07-29

 Үнэндээ хэлэхэд, Тэр Нөхөр бүр заавал эрэгтэй хүн байх ёстой. Үр дүнг нь хар л даа, эрэгтэй л хүн байх ёстой. 
Ямар ч эмэгтэй хүн ийм хөгийн баас шиг юм гурилтуулахгүй.

таалагдлаа кк.

Хүмүүст итгэл найдвар хэрэгтэй байдаг биз. 

Friska - 18:14 - 2011-09-29

За мэдкүээ

Zurai - 10:06 - 2011-09-28

хорт хавдар шиг үү.

AmonRa - 20:46 - 2011-09-27

төрдөг, өсдөг, хөгждөг, хөгширдөг, үхдэг нь хорвоогийн жам хойно.

Тийм ээ, чиний хэлж байгаа маргаангүй. Нийгэм, ШУ, технологи хөгжих, хүмүүс үржихийн хэрээр амьдрах орчиноо мэрж, урсаар бөхөөж байгаа.
Тэглээ гээд хүн төрөлхтөн өсч, үржиж болохгүй гэж үү? Алуурчин, дээрэмчин, гэгээнтэн, сэхээтэн болж өснүү яануу, бүгд амьдрах ёстой.

Өсөлт-мандалт-урудалт-мөхөл=нийгэм

Zurai - 11:12 - 2011-09-26

burhanii tuhai yu.. bi haanaas bilee unshsiim.. hervee burhan bdag bol ter ene delhiig hun turluhtuntei n hamt buteeh uyedee baga balchir bgaad nasand hursen hoinoo tuuneesee ichsen bh.. esvel utulj uvgurun oi uhaanaa aldaj zunuj bh uyedee buteesen bhaa gej.. bi lav suuliiniihg n barag unen bolovuu gej bodoj bgaa :P

dao - 16:06 - 2011-09-23

@Зурай:
Чи саяхан нийгэм хөгжиж байна гэж хэллээ. Нэг юм нэмж хэлмээр байна: нийгэм хөгжих тусам улам их хэрэглэдэг. Ихэнхдээ хэрэгцээгүй, бас хэрэгцээгүй хэрэглээг илбэгээр хэрэглэдэг. Тэр хэрэгцээгүй хэрэгцээг үйлдэвэрлэхэд, нөөц бага багаар үгүй болоод л байгаам. Бас л хүн ам өсөж, хэрэглэгчид бүгд өсдөг.
Харин шашин бүгд үржицгээ, хүн амаа өсгөцгөө гэж мэдрэлтдэг.

Xөгжсөн нийгэм удахгүй сөнөнө. Ямар ч бурхан тусалж чадахгүй, энэ бол байгалийн үзэгдэл. Мандалт ба уналт. Өдөр ба шөнө. Хар ба цагаан. Бла-бла-бла. Cэдэвт хамаагүй л дээ.
Нэг амьтны төрөл давамгайлаад, бусад амьтдыг амьдрах орон зайнаас шахаж эхлэхээр мөхөл өөрөө хүрээд ирдгийн. Гол нь хүн өөрийгөө ухамсартай гэдэг боловч, ухамсаргүй үйлдэл хийдгээрээ хөөрхөн.

AmonRa - 14:48 - 2011-09-23

Харин тэр албатай юм шиг мөнгө нэхээд, бусдыг үл ойшоож байгаа нөхөд, шашны байгууллагуудыг ёстой чөтгөр бүү мэд. Тэгж байгаад тэд мөнхийн тамд морилох нь гарцаагүй.

Харин хүний сэтгэлийн өргөл гэдэг ойлголт бас байдаг байх, тиймүү.

Zurai - 11:35 - 2011-09-23

Бурхан гэдэг бол зүгээр л үг шүү дээ.

Амонра чиний юунд итгэж, юунд сүжиглэж байна, тэр чинь л чиний бурхан.
Зөвхөн өөрийн хүч, оюундаа итгэж, тэмүүлдэг бол чи өөрөө өөртөө Бурхан нь.
Харин бусдын хувьд өөрөөсөө илүү хэн нэг амьтай, амьгүй, хоосон зүйлд итгэж, үнэмших нь тэдний л өөрсдийгөө тайтгаруулж чадах тэр л зүйл.

Zurai - 11:33 - 2011-09-23

Буруугаар эргэж буй зүйлс олоон олон. Нийгэм хөгжих хэрээр, буруу, гаж ч гэмээр үйлдлүүд бүүр ч ихэснэ. Гэхдээ үүний зэрэгцээгээр сайн, сайхан нь ч дутуугүй олон шүү дээ. Хүн төрөлхтөн өөрсдийгөө илүү таньж мэдэж байна, оршихуйгаа, гадаад ертөнцийг таньж мэдэж байна. Оюун, бие бялдрын хувьд ч илүү боловсронгуй, хувсаж байгаа гэж ойлгодог.

Zurai - 11:28 - 2011-09-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax