जगन्नाथ

Соёлын тухай эргэцүүлэл

Бичсэн: Бодошрол
Манай орны хөгжлийн замд, бартаа ихээр тулгарч байгааг иргэд андахгүй. Худалч хүнд, нэг хүн тус бүр зуун ширхэг шалтгаануудыг нэрлэж чадна. Би ч бас, хэдэн зуугаар нэрлэнэ. Гэвч, энэхүү тэмдэглэлдээ би зөвхөн бартааг ярих биш, бартааны эх үүсвэрүүдийг нь болон гарах гарцуудыг нь ярьсан нь дээр болов уу гэж бодсондоо ийнхүү бичиж байгаа юм.

Дээрх бичсэн бартааг бий болоход, хоёр нөлөөлөх хүчин маш хүчтэйгээр нөлөөлдөг шиг надад санагддаг. Хамгийн түрүүнд бол, соёл урлагийн үүрэг нөлөө буюу функцийн талаар нийгэмд тархсан ташаа ойлголт. Уг функцийг  нэг бол хэт их томоор дөвийлгөн ойлгож, нэг бол дутуу үнэлдэг. Хоёрт боловсронгуй, соёлыг арвижуулах өргөтгөх, үе шаттайгаар хөхүүлэн дэмждэг төрийн бодлогогүйгээс үүддэг.

Эхний хүчин зүйлийн тухайд гэвэл, соёл болон урлаг бол амьдралтай ямар ч холбоогүй, бодит байдлаас тасарсан хүмүүсийн ажил гэх үзэл бодол бидний нийгэмд тархсантай холбоотой. Гэвч соёл урлаг бол тусдаа, нийгмийн амьдралаас ангид үзэгдэл огтхон ч биш. Соёл урлаг бол эрүүл мэндийн салбар, СӨХ-ийн ажиллагаа, эсвэл тухайн орны олон улсын дипломат харилцаа, эсвэл дотоод гадаадын аюулгүйн байдал болон эдийн засаг шиг тусдаа авч үздэг боловч нийгэмтэйгээ асар ойрхон зогсдог, нийгэмтэйгээ нягт зогсдог бүтээгдэхүүн.

Өөрөөр хэлбэл, соёл бол тухайн нийгмийн дотоод амьдралын программчлал юм. Одоогийн байдлаар, эрдэмтэд ба зарим онолчдоос өөр үүнийг ойлгодог хүн байхгүй гэж хэлж болно. Гэвч ойлгосон ч, цэвэр онолын талаас харж, дадлагад нийцүүлэн ажиллах нь ховор. Соёл гээч, хүмүүсийн толгойд байгаа хэрнээ, амьдралд ер хэрэгждэггүй. Энэ бол манай орны сүүлийн 20 жилийн түүхийг дагалдаж ирсэн үзэгдэл.

Хүн гээч араатны оршин тогтнолын хамгийн чухал 4 салбар байдаг. Энэ дөрвийг хүний ухамсрын түнэр харанхуйгаас гаргах хэрэгтэй. Бид одооны дэлхий даяар ноёрхож байгаа үзэл бодлыг идеологи мөн үү, биш үү гэж ялгаж ч үзэх нь ховор. Бид одоо ямар үзэл сурталтай явж байгааг, хэн ч мэдэхгүй. Өнөөдөр бид төрийн өмч үү. Эсвэл эсрэгээрээ, хувь хүний өмч болцгоосон уу. Хувь заяаныхаа эзэд мөн үү. Ирээдүйнхээ эзэд мөн үү. Бид улсынхаа ирээдүйг ямраар харж байна уу? Бид ямар гээч орны өв залгамжлагчид бэ. Эцэстээ өөрсдийгөө бид хэн бэ, хаанаас гээч гарч ирээд, цээжээ дэлдээд байна уу. Цээжээ дэлдэхүйц гавьяа байгуулсан юм уу.

Иймэрхүү байдлаар олон асуулт гарч ирнэ. Зөв асуулт асууна гэдэг, тун амаргүй. Хариулах бүр ч амаргүй. Энэ асуудлууд үүсэж байна гэдэг, цаанаа бидний нийгмийн тогтворжилт явагдаагүйг, нийгэм бэхжээгүйг л илтгэдэг. Хаанаас хаа хүрч байгаа улс бэ.

Мэдээж, соёл гэдэг ухамсартай шууд холбоотой. Ухамсар гэдэг манай нийгэмд ярьдаг хүн ховор. Нийгмийн зүтгэлтнүүд, эсвэл төрийн албан хаагчид, соёл ба нийгмийн ажилчдын дунд ярьдаг халуун сэдэв байхаа болиод их удаж байгаа. Гэвч яриад байх хэрэггүй ойлголт  уу, ухамсар гэж? Яг харвал, 20-иод жилийн өмнөөс ухамсар гэж зулбаад, ойлгомжгүй юм болсон байгаа. Манайд хүмүүнлэг бус үзэл суртлын ноёрхол бий болсон. Өмнө нь ч сайхан байгаагүй- одоо ч сайжраагүй. Түүхээс юу ч сурч ойлгоогүй.

Манай нийгмийн сэтгэл зүйн байдал бол хүйтэн харгис, хүнлэг бус байхаар тогтож, харилцан нэг нэгнээ дэмждэг үзэл бүрэн үгүй болооч үгүй хэрнээ, устахад ойртож байгаа. Сэтгэл зүй, мораль буюу ухамсар, ертөнцийг үзэх үзэл - энэ бүгд бол соёл.
Энэ гурав бол, нэг нэгнээсээ хамаардаг нягт процессын хэсгүүд.

Бид өвөг дээдсийнхээ бүтээн байгуулсан ялалтаар, ес заншлаараа, хэл, газар нутаг, өв соёлоороо бахархаж ярих маш дуртай улс. Гэвч яг тодорхой дүгнэлт хийж, анализ явуулах нь хуруу дарам хэдхэн хүний хийдэг ажил болоод байгаа. Миний бодлоор, соёлын үүрэг болон чадавхын боломжуудыг бүрэн судалтал хөндлөн тавьж, улам гүнзгийрүүлээд байх хэрэгтэй.

Соёлын нэг өөрөөр бодох цаг. Одоогийн байдлаар, соёл гэдэг үзэгдлийг иргэд баялаг ба сайн сайхны эх биш, бараа ба үйлчилгээний хэмжээнд болон буусан нь их сонирхолтой. Ийнхүү бидний нийгмийн ноёрхох үзэгдэл нь, бүгдийг мөнгөөр хэмждэг үзэгдэл дагуулан бий болж байгаа юм. Энэ нь зүгээр нэг мөнгөөр хэмжих биш, иргэн хүний толгойн дотор байдаг ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж, гинжин хэлхээгээр орон даяарх үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Юмыг хэт эдийн засгийн талаас харах нь, аймшигтай үр дагавар дагуулж байдаг.

Соёлын үүрэг өнөөгийн байдлаар үзэгч татах чадамжаар хэмжигддэг. Соёлын ажилтан нь, хэдий чинээ их хүнд таалагддагаараа, дамжуулаад тасалбарын үнээр олдог орлогоороо чанар нь тодорхойлогддог. Улмаар соёлын байдал хамгийн энгийн, толгойгоо ажиллуулаад байх хэрэггүй, хүүхдийн хоол төдий өчүүхэн бүтээгдэхүүн болсон.

Улмаар, манайд соёлын анализ явуулдаг бодлого өгүүлэгддэг нь харагддаг. Хэрэв соёлыг анализгүй урсгалаар нь үлдээвэл, соёл судалгаагүй, судалгаагүй бол дэмжлэггүй, дэмжлэггүй бол ирээдүйд өсөх төлөвгүй болдог.  Үгүй бол, ирээдүйн Монголын соёлыг "Инээдмийн ТҮЦ"-ээр оргилдоо хүрсэн гэж дүгнэж болно. Ийм байдалд хүргэхгүйн тулд, соёлд ухамсартай хүн, бүтээлч хүн, баялаг бүтээгч хүний дүр төрхүүдийг харуулаад байх хэрэгтэй. Ухаантай байх, ухамсартай байх моод дэлгэрүүлэх хэрэгтэй. Тун амаргүй, хүнд хэцүү процессүүд, хүнлэг байх моодыг дэлгэрүүлэх хэрэгтэй.
Хуульчид болон эдийн засгийнхны үзэл бодол 40-50 жилээр хоцрогдсоныг ойлгуулах хэрэгтэй.

22:36 - 2012-01-30 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax