जगन्नाथ

Прометей киноны тухай

Прометей гэж киног хэд хоногийн өмнө сонжив. Ер нь киноны үйл явдал үй түмэн асуулт үүсгэв. Кино нь өөрөө Харийнхны тухай бөөн мэдээлэлтэй, бас Харийнхны киноны үйл явдалтай танил иргэд олон гого танил деталь, эртний сайхан дурсамжуудыг сэргээсэн гоё юм харж олох болно.
Гэвч харамсалтай нь нэг биш, зохиол нь асар их доголдолтой, үй түмэн НО гарч ирэх нь тэр.

Эхний НО: Яагаад роботууд (андроидууд) шинжлэх ухааны шинжилгээний арга барил мэддэггүй юм бол. Ер нь хүмүүс нь ч тэр. Дэлхийн шилдэг эрдэмтэд буюу хүн төрөлхтнийг төлөөлж буй хүмүүс харь гаригт буухдаа, хамгийн тэргүүнд авах арга хэмжээ нь юу байж болох бэ? Мэдээж хэрэг ямар ч зэвсэг хамгаалалтгүйгээр, урьдчилсан шинжилгээгүйгээр харь гаригийнхны босгосон барилга байгууламжид орж, өмсгөлөө тайлан, сонин хачин харанхуй мухараар гүйж харайн, ямар ч анализгүйгээр нялцгай балиар юмаар оролдож, хөлөг онгоцондоо авчирна уу?

Бас дараагийн НО: яагаад ахмад энд тэнд өөрийн бус үхлээр үхсэн тэр олон сонин баагийнуудыг харсан мөртөө, алга болсон анд нөхдийнхөө араас санаа зовоогүй юм бол? Болж байгаа байдлыг ахмад мэдээгүй биш, бас мэдэж байсан- яагаад гэвэл өмнө нь хүмүүс харь гаригийнхны хийсэн бичлэг үзүүлдэг. Тэр бичлэгт нь харь гаригийнхан нэг юмнаас зугтаж байгааг харуулдаг. Алга болсон анд нарынхаа араас санаа зовох болов уу, биологийн идэвхжил ихссэний дохио цацагдвал? Яалаа гэж! Ер нь иймэрхүү хүмүүс, сансрын хөлөг онгоц жолоодон, харь гаригт бууж чадах нь бүү хэл, зүг чигээ ер нь олж чаддаг юм уу? Ийм хүмүүс сансрын хөлөг барьж чадсан гэдэг нь бүр ч их асуудалтай, ямар ч итгэл үнэмшилгүй санагдав. Идиократи киног санагдуулсан, үнэндээ хэлэхэд.

Ер нь иймэрхүү байдлаар киноны үйл явдал өрнөнө. Баатруудын хийх алхам бүр нь бөөн НО. Зохиолын үзэгдэл болгон бөөн НО. Киноны туршид, кино зохиолчдын тархины гэмтлийнх нь хэм хэмжээ нь үргэлж бодогдоно. Магадгүй кино зохиолчдын оронд, цэвэрлэгчид киноны зохиолыг нь бичиж ч байсан байж мэдэх юм.

Гэвч сониуч иргэд энэ киног үзэх үү, байх уу? гэж асууна байх. Үзэх хэрэгтэй. Дизайн болон дүрсний талаар бол, ямар ч но алга. Хараад, бишрээд, заримдаа бүр толгойгоо сайтар бариад үзэх хэрэгтэй. Толгойгоо сайтар барин харахгүй бол, салаад унах аюултай. Бүр тийм саак.
Харин зохиол нь гэвэл... Аятаахнаар юу гэж ч хэлмээр юм. Дүүрчихсэн тэнэг алиалагчдын сансар дахь адал явдал гэвэл таарна байх.

15:05 - 2012-06-04 - Сэтгэгдэл бичих

хаха дүүрчихсэн тэнэгүүдийн кино. янз бүрийн ШУ, технологийн гайхамшгийг харуулсан гоё гоё кинонууд гараад л байдаг. хэдий тийм ч энэ хөгжлийг дагаад хүний логик сэтгэлгээ болон оюуны цар улам бүр хумигдаж байна гэж ойлгох нь

Zurai - 12:03 - 2012-09-12

график, дизайн, зураг авалт бол тасархай- ямар ч маргаангүй. Х.Р. Гигерын дизайныг бага сага өөрчилсөн нь давгүй, гэхдээ л сансрын инженерүүдийг жаахан баалчихсан шиг

AmonRa - 14:59 - 2012-06-06

Удахгүй үзэх киноны жагсаалтанд яваа киносон...

Урьтаад үзчихдэг чи бас сэргэлээн...

үзчихээд хамт ярилций...

Ямар ч гэсэн график талаасаа бол мундаг байна лээ... трейлерийг нь харахад...

Хүслийнжигүүр - 09:59 - 2012-06-06

сайн байна уу? цагаан дээр хар байж болохгүй гэж үү? хар дээр цагаанаар унших нүдэнд их хэцүү санагдаад, таны бичсэн юмнуудыг сайн ойлгож чадсангүй. баярлах

hi (зочин) - 18:26 - 2012-06-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax