जगन्नाथ

Сонгуулийн парадоксудын тухай

Бичсэн: Бодошрол
Хэд хоног зав нойргүй гүйсээр байгаад, юу болж өнгөрч байгааг ч анзааралгүй өнгөрөв. Юм болгон өөрийн гэсэн адаг төгсгөлтэй байдаг тул, ажил ч намжиж сэтгүүл сонин эргүүлэх завтай болов. Хартал, сонгууль дөхчхөж. Энэ удаад өнөөх л гундалайнууд, занданшатрууд, чулуунбатууд шударга ёсны төлөө тэмцэхээр амласан гого хуудас хийлгэчхэж.

Хараад, баахан юм бодож суув. Мэдээж өнөөх л юмаа бодно. За, ингээд Монголд томоохон гээч нийгмийн газар хөдлөлт болоод өнгөрлөө. За, бага зэрэг хөрөнгөтэй байсан нь хоосорч, хөрөнгөтэй байсан нь хагартлаа баяжив. Улмаар нийгэмд баян ядуугийн зааг улам ихсэж, цаашид ч улам ихсэх төлөвтэй. Улмаар юу хожиж долоов. Импортын коммунизм дуусаад, импортын капитализм түүнийг орлон ирсэн. Гэтэл, гэв гэнэт коммунизмын үед хүн ард юу ч хийдэггүй байсан нь тогтоогддог юм байна. Ажилгүй хамраа ухаад сууж байсан маягийн. Нээрээ ч тийм юм шиг. Коммунизмын үеийн нийгмийн хамгаалалт нь хүмүүсийг амгалан тайван болгож, капитализмын өлсгөлөн гачигдал шиг хүнийг ажиллуулж хэзээ ч чадахгүй нь үнэн. Сайн ажиллахын тулд ажилтан ажлаа алдаж, өмсөх өмдгүй болтлоо хоосрохоосоо айж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Гэтэл аймшигт коммунизмын үед тэтгэвэр эмнэлэг сургууль гэх мэт бүгд үнэгүй байсан тул, хүнийг тун амар тайван болгосон. Энэ учраас бусад орнуудтай ижил хэмжээнд хөгжихийн тулд, байсан бүхнээ ардаа орхих хэрэгтэй болсон.

Ингээд, монголчууд аймшигт коммунизмын өвөөс залхаж, капиталист орнуудын эгнээнд уулга алдан нэгдэв. Тэр үед засаг удирдлага юу ойлгосон бол? Мэдээж хэрэг, үйлдвэрүүдээ хаах хэрэгтэйг ойлгосон. Мөн нурааж чадаагүйг, эсвэл ашигтайг нь бүгдийг нь хувьчилж, ардын хөрөнгийг угсаа гарал нь тодорхойгүй иргэдэд тараах хэрэгтэйг хамгийн тэргүүнд ойлгосон юм. Үгүй бол, хөгжихгүй. Мэдээж, манай шаазангийн ба лааны үйлдвэрүүд бүгд ашиггүй. Яагаад гэвэл, тэд Мерседес, зурагт "компутир" үйлдвэрлэж чадахгүй болохоор тэр.
Дээрх үйлдвэрүүдийн нэг ажлын байр бусад байгууллагуудад өөр өөр олон ажлын байр хамаарч байгаа нь хамаагүй.

Улс орон даяар хүн бөөнөөрөө ажилгүй болж, эд хөрөнгөө алдаж байгаа нь хамаагүй. Эдийн засаг, төр гэмт хэрэгжиж, хулгайчид хөрөнгө мөнгийг хил давуулж байгаа нь огт хамаагүй. Үүнээс илүү чухал юм байгаа болохоор тэр. Үүний оронд, хорин жилийн турш алиалагчдыг шударга ёсны төлөө тэмцүүлж, 20 жилийн турш мэдээллийн хэрэгслэлээр хоосон амлалт өгүүлж байх нь чухал байж. Нэг гоё тод жишээ нь, азийн бар гээч нэг хөөрхөн үлгэр байж билээ.

Сингапур, өнөөх Солонгос улс, Хонг-Конг, Тайван... Азийн бар гэхээр, андахгүй. Хажууханд нь бас Малайз гэж бий. Бас Япон, Тайланд. Бусад залуучуудтай ярилцаж байхад, Өмнөд Солонгосчуудын хөгжлийн жишгийг тулгадаг байх жишээтэй. Хөгжлийнх нь түүхийг нь мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг. Баахан үлгэр шиг юм яриад байдаг. Яг юу бэ гэхээр, төрийн хараа хяналтгүй зах зээлийн нийгэм үүссэн болохоор, тэд хөгжлийн "гайхамшгийг" үзүүлсэн гэж ярьж байх ч жишээтэй. Эрүүл ч юм шиг, орон гаран ч юм шиг.
Гэтэл Өмнөд Солонгос яг яж хөгжсөн бэ? Хамгийн тэргүүнд, тэнд харгис цэргийн дэглэм байсан юм. Цэргийн дэглэм гэдэг нь, хэн ч зурагтан дотор иргэний дайн дэгдээж, амлалтаа нэхье мэтийн донгиорол ярихгүй гэсэн үг. Ямар ч үгийн эрх чөлөө, эсвэл ардчилал мэт харагдаа ч үгүй. Түргэн жагсан спорт алхаагаар алхан, төрийн дууллаа дуулаад, сарын нэг амралтын өдөртэй, өдрийн 16 цаг ажилладаг байсан юм.

Ер нь монголчууд их худалч хүмүүс. Өөрийн хамаатан садан, танил нөхөд, бас таарч танилцсан хүмүүс Солонгост ажиллаж байснаа ярьдаг. Ихэвчлэн өөрсдийгөө өрөвдөн, толгой өндийлгөх завгүй ажилласнаа л ярьдаг. Эсвэл Солонгосын эдийн засгийг монголчууд босгосон гэж цээжээ дэлдэж байх жишээтэй. Сонсоод, эзэд нь өөрсдөө яаж ажилладаг юм бол? гэж нэг асуудал өөрийн эрхгүй үүснэ. Солонгосчуудтай өөрсөдтэй нь ярихаар, тэд өнөөх л өдрийн 16 цаг ажиллаж, сарын 1 амралтын өдрөө дурддаг. Хачирхалтай- АНУ зах зээлээ тэд нарт нээсэн ч гэсэн, ямбийртлаа ажилласаар хэвээр. Иймэрхүү байдлаар хөдөлмөрт хандвал, өнөөх хөгжлийн "гайхамшиг", өнөөх "бүтээн байгуулалт" бий болдог гэдгийг манай монголчууд аль болгон бодохыг хүсдэггүй. Гайхамшиг гэж боддог хүмүүс өөрсдөө тэнд очоод, өөрсдөө ямбийртлаа ажиллаж үзээгүй болохоор л бүх юм өөрөө газар доороос ургаж, гайхамшиг бий болсон гэж боддог.

Ямбийртлаа ажиллаж байж л эдийн засгийн огцом өсөлт, хөгжлийн гайхамшиг бий болно. Зүгээр нэг ямбийртлаа ажиллах биш, чиг зорилготойгоор, төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байж хөгжинө. Тэгсэн нөхцөлд хүн бага багаар баяжиж, нийгмийн дунд эгнээ хөлжиж эхэлдэг. Зөвхөн энэ нөхцөлд бага багаар дарангуйллын хараа хяналт суларч, жолоогоо сулладаг. Бага багаар, алхам алхмаар хийгддэг- зурагтаар манайхны дэмийрэгчдийг гаргаад, алиа юм яриулаад байх биш. Чамд үүнийг хэн ч ярьж өгөхгүй, яагаад гэвэл зурагтан доторх алиалагчид өөр зорилготой- зөвхөн өөрсдөө баяжих зорилготой.

Ингээд бид нутагтаа эргэн ирлээ. Манайд юу хамгийн их чухалчилж байна уу? Манайд чухалчилдаг юм гэвэл, бүтээн байгуулалтын хөдөлмөртэй огт хамаагүй юм ярьдаг мануухайнуудын эцэс төгсгөлгүй яриа л байдаг. Мэдээж хэрэг, 20 жилийн өмнө төгссөн коммунизмыг муулах хамгийн том ажилтай.
 Үүнийг парадокс гэдэг- Өмнөд Солонгос, Япон, Малайз ба Тайланд мэтийн Азийн барууд цэргийн диктатургүйгээр хэзээ ч босохгүй байхсан. Харин манайд заавал өмнөх олж бүтээснээ устгаж байж, угсаа гаралгүй хүний гарт оруулж байх нь хөгжлийн зам байх жишээтэй.

Хамт олны ажил, олон түмнээрээ нэгдэн байж бүтээдэг нь япончуудын нэг зан. Харин манайхны сэхээтнүүдийн үзэж байгаагаар, тэр нь муу. Манай нийгмийн дотор бий болдог нэгдэх, эсвэл хамтрах ямар нэгэн эхлэл болгон дарагддаг. Энгийн, толгой нь бага зэрэг ажилладаг хүмүүс нэг бол дайсныхаа эсрэг, эсвэл хамтын зорилгодоо хүрэхийн тулд нэгддэг. Гэвч манайд нэгддэг ганц том зорилго бол, өөрийн өнгөрсөн үе, өмнө нь бий болгож байснаа бүхнээ устгаж, нурааж, үгүйсгэхдээ, эх орноо үзэн ядаж, элэг нэгтнээ муулахдаа хамгийн тэргүүнд нэгддэг.  Энэ бол хөгжлийн оргилд хүрэх гайхамшигтай алхам. Мэдээж, улс орны иргэдийн бодож байх тэргүүний бодол байх ёстой.

Зурагтаа асаагаад, хүйтэн могойн харцаар тайван үзээрэй андаа. Амьдралдаа алх хадаас барьж үзээгүй алиалагчид чиний амьдралыг яаж зохион байгуулах гэж байгаа талаар нэг сонсоод, хоёрыг бодоод үз. Алиалагч амьдрал ба орчин тойрныхоо тухай алиа бодолтой. Алиалагч ер нь амьдралдаа юу хардаг юм бэ. Тайзны гэрэл чимэглэл, тийм үү. Энэ бол гайхамшигтай. Алиалагч хоорондын эмх замбраагүй бэлгийн холбоог уу? Майр-майр, гайхамшигтай. Алиалагчдын хоорондох хоолны хэрүүл маргаан, алиалагчдын алдартай нэг нэгнээ хорлодог гайхамшигтай зан заншлаа л харна байх. Гэвч энэ бол гайхамшигтай. Харин алиалагч дэлгүүрийн тухай юу мэддэг юм бол? Үйлдвэрлэлийн зохион байгуулалт ба зарлаг орлогын тухай юу мэддэг юм бол? Юу ч мэдэхгүй- мэддэг юм нь гэвэл, өөрийнхөө алиалагчийнхаа л ажлаа сайн мэднэ. Алиалагчийн ажил бол бусдын зохиож өгсөн үгийг бүгдийг цээжлэн, цээжилсэн үгээ зурагтаар давтаж хүн ардыг баясгадаг юм.

Аан, алиалагчдыг бас ч тэгж болохгүй- зарим алиалагчид циркийн зохион байгуулалтын талаар асар өргөн ойлголттой. Бас бусад алиалагчдынхаа дунд их нэр хүндтэй. Зарим нь бүр циркээ яаж хөгжүүлж, яаж циркийг улам сайн ажиллуулах талаар маш сайн ойлголттой байдаг. Гэвч нэг л юм ойлгомжгүй. Тэр нь: алиалагчийн төрийн засгийн зохион байгуулалтын талаар бодол хэнд сонин юм бэ? гэж. Мэдээж, төр засаг цирк болгохыг хүсээгүй л бол иргэн чамд их сонин байх ёстой.

Зарим донгиочууд барууны жишиг ярих бас дуртай байдаг. Барууны жишиг бол өглөө оройгүй, идэх хоолоо хасаж ажиллахыг хэлдэг юм. Харин барууны хамгийн том жишиг бол, мөнгө юм. Чойномын шүлэг биш, мөнгө. Мөнгийг бол ажил хийж олдог. Өөрөөр хэлбэл өглөө эрт босож, шөнө дөлөөр гэртээ ажлаасаа ирнэ гэсэн үг. Ингэж олон зуун жил өнгөрөөсөн гэж бод. Тэгээд тэр хөлсөө урсгаж олсон мөнгөнийхөө 40%-ийг төрийн татварт өг- сохор зоос дуталгүй бүгдийг нь төл.
Энэ бол барууны жишиг юм.

Харин манайхны алиалагчдын амьдралыг төр төлдөг. Яагаад гэвэл, тэд барууны жишгийн хүмүүс болоод тэр. Хамгийн их баруунжсан алиалагч нь хаа нэгтээ байр орон сууцтай болсон байх жишээтэй. Бусдын барьсан, бусдын хөлсөө урсган байж барьсныг хувчлалаар халааслаж чадсанаас хойш амьдрал зааж болдог юм байна гэж ойлгосон алиалагчидтай. Өөрийнхөө юуг ч зохион байгуулж чадаагүй байж, Монголыг зохион байгуулах санаатай ч байдаг.

Сэхээтнүүд гэж өөрсдийгөө тэд нэрлэх маш дуртай. Сэхээ гэдэг үгнээс гаралтай юм байх. Бүтээлч анги гэж өөрсдийгөө нэрлэх дуртай болсон нь яах аргаггүй бодол төрүүлнэ. Алиалагчид юу бүтээж байна уу? Чингисийн нэртэй жорлонгийн цаас, Чингисийн нэртэй архи, Чингисийн нэртэй бууз. Түүхий эдээ хил давуулан, хойч өнгөрсөн үеэ муулахдаа хамгийн сайн нь, шинэ үеийн сэхээтэн нь юм. Бай гэхэд, Баабар юу бүтээдэг юм бол? Хот барьж, зам тавьдаг юм байхдаа. Үгүй- идеологийн угаадас үйлдвэрлэдэг.
Сарантуяанууд юу бүтээж байна уу, магадгүй батболдууд? Бүгд л гайхамшигтай сэхээтнүүд. Бүтээх биш, үйлдвэрлэдэг- үйлдвэрлэхдээ хий хоосон үг үйлдвэрлэдэг. Олигтой чанартай ч юм биш, тэр нь. Мөн нэг гайхамшигтай деталь манай сэхэтнүүдэд бий- өөрийн ард түмнээ үхэр малаар дуудахдаа маш сайн. Өөрөө мал биш, цэцэг навч шиг ургаад, тэнгэрээс буусан онгод хэмээн мэдрэлтдэг. Сонин эргүүлэх болгонд, баар зугаа цэнгээнд тэр тэгж амарсан, тэр нь тэгж согтуудаа дөвчигнөсөн мэтийн чухал мэдээгээр дүүрэн. "Яав, юунд нь гайхав? Ажил хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө цэнгэж байна, чадах юманд арга байхгүй. Мал минь." Сэхээтнүүдээ гэж, их сэхүү...

Энэ бүх хүмүүс хэн юм бэ, хаанаас гараад ирэв? Яагаад миний чиний түүх үрүү нулиман, баастай хутгана уу? Хамгийн сайнуудыг нь буудаж хороогоод, зөвхөн мэдрэл муутангууд үлдсэн гэж яах гэж итгүүлэх гээд байна вэ? Үйлдвэр хот барих талаар тэд тийм их ойлголттой юм уу? Хааш нь тэд дуудаад байна уу, яах гэж дуудаад байна уу? Шинжлэх ухаан түлхүү хөгжүүлэх гээд байна уу, баяжсан хулгайчдын эрх ямбыг нь улам даамжруулах гээд байна уу? Яг юу?
Тийм их баруунжаад, ардчилалтай болоод байгаа бол, ажлаа сайн хий.

15:34 - 2012-06-24 - Сэтгэгдэл бичих

монгол бол амралтын газар

dadido - 14:10 - 2012-07-11

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax