जगन्नाथ

Бүү эргэцүүлэн бод

Бичсэн: Бодошрол
Че Гевара гэж алдарт улаан коммунист хувьсгалч гар байж билээ. Мань эр Кубын үгээгүйчүүдийн хувьсгалын томоохон зохион байгуулагчдын нэг байсан бөгөөд, Куб улс орны залан удирдах хүмүүсийн нэг болсон юм. Гэвч нөхөр Гевара удалгүй уйдаж, Африк тив зорихоор шийдэж гэнэ. Африк Африктаа бүр Конго улсыг зорьж гэнэ. Тэндээ мөн л адил өөрийнхөө хувьсгалт үйл ажиллагаагаа дэлгэж, Патрис Лумумбагийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд тусалж гэнэ. Гэвч юу ч бүтээгүй, тэр хувьсгалаас нь. Одоо байгаа байдалтайгаа байгаа. Яг байснаараа байгаа. Ирэх 22-р зуунд ч бас мухар харанхуй хэвээрээ байх ч болно гэдэг таамаг бий.

Че өөрийн тэмдэглэлдээ бичихдээ, африкчуудын саваагүй ба мухар сүсгийг гайхан тэмдэглэсэн байдаг. Хувьсгалч хар нөхөд нь ихэвчлэн мухар сүсэгтэн байсан бөгөөд, хувьсгалын бантан зуурах боломжгүйг халаглаж байв. Энэ бол колоничлолын үр дагавар. Тэр дунд улаан хувьсгалч Че дава гээч сонин зүйлийн тухай бичсэн байх юм.

Дава гээч зүйлийг нутгийн бөө нарын хийдэг нэгэн сонин бэлдмэл, төрөл бүрийн зүйлийн зүлэг ногооноос бүрдсэн коктейл юм. Африкийн бөө нь хувьсгалчдад зориулан тусгай шившлэгтэй шидэт дава бэлдэж өгдөг байв - тэр дава нь дайчдын амийг аврах зориулалттай юм байх. Дайчид тулалдааны өмнө уг дава-гаар өөрийгөө шүршин тэмцэлд бэлддэг байв. Тэр дава нь үйлчлэхэд, хар дайчин эр журам сахих хэрэгтэй байв. Тэр дунд: айхгүй байх, тулалдааны өмнө хоол идэхгүй байх, тулалдааны өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх. Хэрэв хар дайчин эр алуулбал, дээрх журмын аль нэгийг нь зөрчсөн гэж тооцдог байв.   

Че Геварагийн харууд дава бууны сум, мин ба дайсны агаарын хүчнээс бүрэн хамгаална гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэдэг. Хэрэв тулалдаанд олон цэрэг алуулбал, амьд үлдсэн цэргүүд нь муу дава бэлдсэн нутгийнхаа бөөгөө алдаг байв.

Одоо цагт нэр төр сайтай олон сонин сайтай сэтгүүлүүд зурхай их хэвлэдэг, өрнийх ч байна, дорных ч байна. Олон зуугаараа хэвлэгддэг, сарынх нь байна, долоо хоногынх нь байна, өдрийнх нь байна. Зохиодог хүмүүс нь ихэвчлэн өөрийн бичсэндээ итгэдэггүй. Гэвч хэн нэгэнд сонин байж л таараа. Хөнгөхөн мөнгө цохичиж, эсвэл хүний цаг авч байвал л болоо гэсэн шиг.

Иймэрхүү маягийн нэг мухар сүсэгтэй би нэг таарав. Нэгэн найз маань чухал шийдвэр гаргахынхаа өмнө, өөдөө зоос шидэж байх юм. Өөрийн толгойгүй юм шиг. Харин нөгөө нэг танил болохоор, чухал шийдвэр гаргахынхаа өмнө фэн-шүйн дагуу "Арвандолоо" гэж шивнэдэг юм байх.

Томоохон сонин сэтгүүлүүд хэвлэгдсэн зарим материалын дор жижигхэн үсгээр "реклам шүү" гэж уншигчаа анхааруулдаг. Үгүй бол, уншигч магтаал хайлсан бичлэгийг үнэн гэж хүлээн авч, цагийг нь үрүүлэхгүйн тулд.    

Гэвч зурхайг яавал дээр юм бэ. Мэдээллийг үнэн бодитоор нь хүргэхийг хүссэн сонин сэтгүүлд зурхайн дор "дэмийрэл шүү" гэж бичдэг юм уу яадаг юм. Эсвэл "онигоо шүү" гэж.
Ер нь туршлагатай бөө муу бэлдмэлийнхээ үр дагаварыг бодолцож байх хэрэгтэй.

17:45 - 2012-09-14 - Сэтгэгдэл бичих

нэг хошин шогч жүжигчин өвөр монголын цаг агаарын мэдээ гэж, хачин юм яриад байдаг шиг л

AmonRa - 13:35 - 2012-09-19

zugeer maazral shuu gej bichvel yah bol... hehe. yerunhiiduu unshigchidaa taalagdah.. medeejiin yumnuud bdagsjd zurhai deer.. ta unuudur ajlaasaa hottsorno gej bichihed l ub d bol neleen olon hun taarna doo..

dao (зочин) - 09:54 - 2012-09-19

heheh,amidralda gants udaa aaw eej vgleed bhaar ni neg svm orj nom ynshyylj bilee,lam nar ni ytsaar yarial,ter hywstas,uursdiinh ni ariun tseweriig ni yariltq yum bilee,tgd jool medehq heleer yum ynshoool bsan,aaw eej nvdee anial syygaal blaa,bi yidaad,ene ter byrhaniih ni hiits,end tend zyrsan hee ygalziig l harj syylaa.er ni hvn uurtuu l itgehed bolnodoo,kk bi bas neg virusnii programda lag itgedegshdee баярлах muhar svseg gj muhardsan hvnii l arga zam bhdaa huurhii

Зочин - 19:20 - 2012-09-18

би лав сайн зурхай уншуул мишээгээл, болохгүй бүтэхгүй гэсний нь тоодгүй ш д, тийм юм уншчаад үйлдэлээ хорих нь тэнэг хэрэг шүү дэ угаасаа, санааны л зүйл

Zurai - 12:13 - 2012-09-18

гоё шүү харин тийм доор нь онигоо шүү гэж эсвэл зурхай таарч ч магад үгүй ч байж магад гэж бичдэг юмуу , ер нь бөө, зурхай-д итгэдэг хүмүүс их өрөвдөлтэй санагдах болсон шүү.

Би зүгээр л бичмээр байна - 16:49 - 2012-09-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax