जगन्नाथ

"Ах минь, та хаачив" уран сайхны кино

Ах дүү Коен тун давгүй кино бүтээдгээрээ алдартай. Жишээлбэл энэ  эсвэл "Жинхэнэ хат" гэж кино байна. Сүүлийнх нь надад асар их таалагдсан боловч, таалагдаагүй: Спилберг найруулагчийн үргэлж нулимсны булчирхайг цочоохыг оролдсон хөгжим нь давамгайлан, үйл явдалтайгаа зөрдөг нь миний сэтгэлд хүрээгүй.
Хөгжим бол кинонд маш чухал. Хэт нялуун, эсвэл хэт баатарлаг хөгжмүүд үнэндээ миний зэвүүцэл хүргэдэг. Дуу эсвэл хөгжим сэтгэлээс гарч байх ёстой. Энэ учраас энэ киног тусад нь сэдэвлэж, тусад нь бичиж байгаа юм. Коен ах дүү нар хөгжимтэй арай л өөрөөр харьцаг. Үүний нэг жишээ нь, "Ах минь, та хаачив" (O Brother, where art thou?) гэдэг уран сайхны коно нэг тод жишээ болж чадна.

Эхлээд бодоод үзье: хүмүүс яагаад ах дүү Коены бүтээлийг таалдаг бэ? гэж. Тэд ажилдаа сэтгэлээ шингээдэг болоод тэр. Тэд зүгээр л кино зохиолыг дүрс болгодоггүй, харин эсрэгээрээ. Тэд киногоо тоосго тоосгоор нь өрдгөөрөө онцлог: дүрсэлж буй тухайн цагийнх нь эд зүйлс, орчин үеийн домог үлгэр ба бусад өвөрмөц төөрөгдөл, газар зүйн байрлал ба цаг үеийг бүтээдгээрээ маш онцлог. Энэ бүгдийг хооронд нь хослуулж, үнэн ба үлгэрийг хооронд нь уялдуулан хослуулна. Магадгүй энэ учраас зарим иргэдэд киноны үйл явдал нь үнэмшилгүй, бас үлгэр шиг санагдах нь ойлгомжтой.

Жишээлбэл, "Том Лебовски" киноныхоо талаар өгсөн ярилцлагтаа мань хоёр задарсан найруулагч дух энгийн чендлерын өрнөлийн гол дүрийг саваагүй залхуу маанагдуу, гэвч сэтгэлд ойрхон хүнээр дүрсэлбэл яах бол гэж асуулт тавьж байсан түүхтэй. Уг киног нь ажиглавал, гол дүрийн баатар ямар нэгэн тодорхой зорилгогүйгээр ба логикгүйгээр ийш тийш гүйлдэн, зорилгодоо хүрдэг. Харин логиктой, дэс дараатай зорилгодоо хүрэхийг хүссэн баатрууд нь тэс эсрэг байдалд ордог. Энэ бол их марзан хүмүүсийн шинж.

Гэвч энэ удаад, "Ах минь та хаачив" кинондоо ах дүү хоёр 30-аад оны Их Хямралын үеийн Америк ба Хомерын "Одиссейн аянг" хослуулахаар шийдсэн аж. Хомерын зохиолын баатруудыг тэс өөр цагт буулгасан ч гэлээ, мэддэг хүн нь гол дүрүүдийг хэнийг нь хэн болохыг харна. Энэ кинонд америкчуудын соёл иргэншлийн үй түмэн үлгэр домог амилдаг.

Галт тэрэгний замын сохор хянагч шоронгийн гурван оргодолд аюулт зам туулахыг нь анхааруулан, олон янзын хачин сонин юм харна гэж зөн буулгаж, гурван оргодлын паян эхэлнэ. Энэ бол тухайн цаг үеийн дүр зураг юм. Дайны өмнөх АНУ үлгэр домгоор дүүрэн, олон төрлийн галзуу солиотой зохион бүтээгч, номлогч, тэнүүлчдээр, ажилгүйчүүд, оргосон хоригдлуудаар, дээрэмчдээр ба явган онигоогоор дүүрэн орон байсан. Аяны сэдэв ба өөрсдийнх нь соёл иргэншлээ ийнхүү шингээж байгаа нь тун сонирхолтой.

Жишээлбэл гол дүрүүдийг мөрддөг шериф нь тамын нохойгоор дүрслэгддэг. Төөрөн төөрөн байж гурван оргодол ой модонд дунд ойн савдаг авхай нарт ховстуулж, банкны дээрэмчин тэднийг унаагаараа хүргэж, элдэв янзаар тусалж, харин библи номлогч нь тэднийг дээрэмдэж байх жишээтэй. Мөн үүнээс гадна, блюз хөгжмийн домог хүртэл харуулна.
Би л гэхэд, тэр домгийг сонссоны дараа гитар дарж сурахын тулд чөтгөрт сүнсээ зарсан ч яахав, гэж бодогдуулсан домог. "Дөрвөн замын уулзвар" кинонд блюз хөгжмийн уг домгийг гайхамшигтайгаар харуулсан байдаг.

Гэвч киноны хоёр гол дүрийг дурдахгүй байж болохгүй: энэ бол блюз хөгжим ба хязгааргүй зам нь юм. Энэ кинонд бүгд бий: орох оронгүй тэнүүчлэх хувь заяатай гуйлгачны халаглах, шоронгийн хоригдлуудын дийлдэшгүй хөдөлмөрөөр олдсон талхны амт, олон жилийн аян замын туршид суусан тоос, хувь заяаны тохироо, чин сэтгэл, тэр холоос ажиглах бурхны харц.

Уг кинонд үй түмэн блюзын алдартай дуу эгшиглэнэ: голд хувцсаа угааж буй гурван бүсгүйн дуулах "Go to Sleep Little Baby", эсвэл сүсэгтнүүдийн дуулдаг Down To The River To Pray, мөн "Man of Constant Sorrow" ба "O' Death"... Сүүлийн дуу нь тусдаа маш сонирхолтой түүхтэй- харамсалтай нь ах дүү Коен уг дууг ардын дуу ба Ку-Клукс-Кланы толгойлогчоор дуулуулсан нь их харамсалтай санагдсан. Гэвч энэ бол өөр сэдэв...

Нэгэнт блюз хөгжмийн сэдвийг хөндсөн тул, алдарт Скип Жеймсын Devil Got My Woman дуугаар сэдвээ өндөрлөе даа.




15:09 - 2012-09-19 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax