जगन्नाथ

Муу дизайнерууд ба мэдрэмж муутай захиалагчдын тухай

Муу дизайныг уншигч та харж байсан байж л таараа. Муу дизайныг харсан боловч, мууг нь танихгүй өнгөрөх тал илүү байдаг. Дасал болчихсон болоод тэр. Дасал болсноо дахин дахин давтаж, муухайг улам үржүүлж, "Нийслэл хот маань яасан царай муутай болоо бэ!" гэж гайхдаг. Муухай зарын самбарууд манай нийслэл хотын соёл гэж үзэж болно. Дизайнер гэж өөрийгөө нэрлэх дуртай хүний дорой гоо зүйн мэдрэмж, харааны соёл ба захиалагчийн дорой харааны соёл нэг нэгнээ дэмжин хөхүүлж байдаг. 

Заримдаа (бүү үзэгд!) захиалагч маань хүүхдийнхээ тоглоомын компьютерт Фотошоп суулгаж, өөрөө зарын самбарын эхийг завааруулж эхэлдэг. Аймшгийн суу бүтээлүүдээ хэвлэж, өнөөх нь орчин тойронтойгоо нийлж, бодит байдалд нөлөөлж эхэлдэг. Бас болоогүй: бусдын гоо зүйн таашаалд нөлөөлж эхэлдэг. Иргэд муухайг харж чадахаа больж, аймшгийн суу бүтээлүүдийн  нийтлэг төрх нь баас гоожмоор юм бүрдүүлдэг. Анзаарах хүн бас л ховор. Арга ч үгүй л дээ: хүн бүр өөртөө болон орчин тойрондоо шүүмжлэлтэй хандаж чаддаггүй.

Учир шалтгаан нь ихэвчлэн дизайнерт өөрт нь байдаг: "Монголчууд тэнэг, сайн дизайн ойлгохгүй", "Аль болгон гял цал байхад хангалттай, сайныг нь ойлгохгүй" гэж үздэгээр одоо харж болно.

Захиалагч өнгөний хослолын талаар ойлголтгүй, харааны соёл муутай байж болно. Тэр мэдлэг нь байвал буруутах юмгүй л. Хүн бүр зохиомжийн тэнцвэр ба эх бэлтгэл гэж юу байдгийг мэдэх албагүй. Хүн бүр тийм мэдлэгтэй байсан бол, дизайнер гэж мэргэжил ямар хэрэгтэй байх уу. Харин дизайнер хүн маань зөв эх бэлтгэл ба дизайны үндсийг заавал мэдэж байх ёстой.

Заримдаа захиалагч нар нүд халтирмаар юм хийж өг гэж захиалга өгдөг. Зарим дизайнерүүд нь хичнээн санал нийлэхгүй байлаа ч, хийгээд л өгдөг. Мөнгө хэрэгтэй байж л таараа. Гялс нэг юм халтуурдаад, завааруулаад, захиалгаа дуусгасны дараа түргэн мартах минь гэдэг талаас хандах нь ч байдаг. Гэвч тэр аймшгийг нь энд тэнд бөөнөөр нь тараан хэвлэж, зурагтаар цацах ч тохиолдол бий. Энэхүү дорой дизайн дээр өссөн дараагийн дизайнерууд өсдөг. Бас захиалагчид. Аймшигтай.


14:45 - 2012-09-27 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax