जगन्नाथ

Дизайны талаарх ангиллын тухай

Манай ард түмэн оюуны харанхуйгаас салах хүртэл хамгийн чухал урлаг нь кино ба цирк байх болно.
Ленин хэлсэн юм байх.

Урлаг гэдэг, заавал ямар нэгэн хүнд зориулсан байдаг: сонсогч, үзэгч, цуглуулагч гэх мэт. Нэн ялангуяа арилжаанд чиглэсэн урлаг буюу дизайн бол тэр тусмаа. Арилжаалагч ямар нэгэн бараа санал болголоо. Бараагаа хэрхэн хурдан зарах бэ? Зах дээр зогсоод, орилж болно л. Гэвч захын арилжааны далайц нь тэс өөр. Гэтэл бараагаа түргэн зармаар байдаг. Мөн тогтмол үйлчлүүлэгч үгүй бол, ямар ч арилжаа өөдөлдөггүй. Яаж тогтмол үйлчлүүлэгчидтэй болох бэ? Бас тогтмол үйлчлүүлэгчдээс гадна, яавал шинэ үйлчлүүлэгчидтэй болох бэ? Үүнийг дизайн гэж юм хариуцаж, нөлөө нь өдөр бүр тэлсээр оролцож эхэлдэг.

Хэрэглэгч, худалдан авагч аль эсвэл үйлчлүүлэгч таны зарын самбарыг харлаа гэж бодъё. Тэр зарын самбар нь хүнийг айлгалгүй, тэр дор нь зугтаалгалгүй бариад авах бэ? Ядаж анхаарлыг нь хэрхэн татах бэ? Бас анхаарлыг татахаас гадна, хэрхэн итгэлтэй арилжаалагч хэмээх, чанартай бараатай хэмээн ойлголт төрүүлэх бэ? Итгэлтэй харагдуулахаас гадна, итгэлтэй гэдгийг ойлгуулна гэдэг урлаг юм. Өөрөөр хэлбэл дизайн заавал үр дүнтэй, үр ашигтай байх ёстой гэсэн үг.

Манайхны дизайнерууд ихэвчлэн барууны дизайнаас их хуулдаг. Буруу ч юм биш л дээ. Гэвч тэрхүү дизайн нь барууны сэтгэлгээнд зориулагдсан байдгийг анхааралдаа авч байх хэрэгтэй. Хуулахдаа, НО-г нь анхааралдаа авч байх хэрэгтэй. Барууны үйлдвэрүүд дизайны тусламжтайгаар хэрэглэгчээ олон жилийн туршид сурган хүмүүжүүлж, эх үр мэт хүйн холбоотой байдаг. Рекламчид, дизайнерууд ба текст зохиогчид хэрэглэгчдээ академич Павлов шиг л хэрэглэгчээ сурган хүмүүжүүлсэн байдаг.

Зарын эзэн энд хонх дуугаргалаа гэхэд, тэнд хэрэглэгчийн ходоодны шүүс ялгарч, хэрэглэгчийн зоос нь урсаж ирдэг. Нэг жижигхэн рекламхан дуугаргалаа гэхэд, цуурайтаж байх жишээтэй. Үйлчилж байгаа хэрэг.
Ийнхүү бид нэг талын бараг төгс гэмээр хэрэглэгчийн нийгэм ажиглаж болно. Нэг талд нь үй түмэн сэтгэл зүйчийн мэдлэгтэй дизайнерууд ба өмгөөлөгчид. Эсрэг талд нь бүгдийг идэж залгихад бэлэн хэрэглэгч.

Энэхүү хүйн холбоонд ганц хялбархан зарчим л үйлчилдэг юм. Бараа нь шаардлагад нийцэж байх ёстой. Гоо зүйн шаардлагуудад нийцүүлэх арга замыг барууны үйлдвэрүүд сонгож, хялбар боловч хамгийн хэцүү арга замыг сонгосон юм. Тэр нь гоёмсгоор, чанартайгаар хийх юм. Нэг үгээр сайн хийх зам юм.
Уншигчтайгаа Европын тивээс түр холдож, Монголдоо буцацгаая. Бид юу харах бэ. Ямар гээч таашаал хүн ард өөртөө бий болгож шингээсэн бэ. Монголын ард түмэн буюу энгийн хэрэглэгчид юунд таашаалтайгаар хандаж, юунд зэвүүцдэг бэ. Мөн хамгийн чухал асуулт: Юунд мөнгө зарцуулахад бэлэн бэ? Бэлэн бол яг хэдийг. Нэгэнт л мөнгө Монголыг захирч байгаагаас хойно мөнгө л ярихгүй бол, яриа биш болно.

Монголын ард түмэн гэхээр, энгийн иргэний толгойд хамгийн түрүүнд буудаг бодол бол боловсролгүй, харанхуй, тэнэг гэх мэт үг орж ирдэг. Мөн гоо зүйн мэдрэмжгүй, архичин садарыг харуулсны нэг том жишээ гэж үздэг тал ч байдаг. Энэ бол үнэн ч, бас буруу ч.
Хүмүүс өөрөөр мэддэггүй юм. Нэг ёсны тохиргоо нь алдагдсан. Долгионыг барьж авдаг антеныг нь өөр чигт чиглүүлчихсэн гэсэн үг. Чанартай, сайн, тогтвортой, найдвартай гэдэг ойлголтод тэмүүлдэг хэрснээ, тэр талаар ойлголтгүй байдаг. Долгионыг нь зөв чигт хандуулж, гоо зүйн мэдрэмжийг өөрчлөхийн тулд олон жилээр ажиллах хэрэгтэй.

Ийнхүү бага багаар дусал хурааж байтал, нэг юм хуримтлагдана байх л гэж найдаад бичиж байгаа нь энэ юм.

15:45 - 2012-09-27 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax