जगन्नाथ

Амьтны ферм номын тухай

Бичсэн: Бодошрол
Андтайгаа Амьтны Ферм номын тухай ярилцахад, соц нийгмийг ёстой сайхан шүүмжлэн харуулсан зохиол гэж байх юм. Гайхаад, хаанаас тэр шүүмжлэлийг олоод харчихсан юм бол гэж бодон, дахиж нэг уншихаар шийдэв. Бас явж явж соц нийгмийн тухай шүү... Нухацтай, сэдэвтэйгээ ойр дотно танилцаж байж л бодлоо бичье гэв. Хоёр өөр номын тухай яриад ч байх шиг санагдаад л тэр.
Аль дээр уншиж байсан болохоор, хэдэн юм мартчихсан юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов. Уул нь зөнөж өтлөх нь болоогүй л юмсан...

Уншваа. 10-аад жилийн өмнө уншиж байсан нөгөөх л зохиол байна. Хөөрхөн, бас марзан, хэрэгтэй ёгт үлгэр хэвээрээ. Харин андынхаа хаанаас соц нийгмийн шүүмжлэл олоод харсныг улам бүр гайхав.
Миний бодлоор бол, ямар ч нийгэм толгой дээрээ гахай гаргасан тохиолдолд өөдлөхгүй гэдгийг харуулсан зохиол гэж ойлгодог. Мэдээж, түүхэн ба түүхэн хүмүүсийн параллель ажиглагдана л. Гэвч энэ бол анхандаа юм. Хүн төрөлхтний түүхэн замыг ажиглавал, Амьтны Фермийн үйл явдал үргэлж давтагдаж ирсэн. Үе болгон өөрийн гэсэн Цасхантай, өөрийн гэсэн Наполеонтой, өөрийн гэсэн цайлган, итгэмтгий зүтгүүр морьтой.

Соц нийгмийн алдаа дутагдалдаа биш (учир нь төгс нийгэм гэж байхгүй), харин нийгмийн өмнө тулдаг хурц асуудлууд, зайлшгүй туулах үе шатандаа гэж байдаг. Хүний байгуулсан нийгэм цаанаа замхран, төсөөлж байсан чигээсээ маш амархан хазайчихдаг болоод л тэр. Санал нэг байх албагүй, угаасаа зохиол бол зохиол. Зохиол болгон хүн хүнд өөрөөр тусдаг.

Санал бодлоо тайлбарлах гэж оролдвол: энэхүү үлгэр нь одооны ардчилсан чөлөөтэй гэгддэг нийгэмд энэ зохиолыг тусган үзэж, өөрсдийн амьдарч буй нийгмээ харж болно. Одоо байдлыг нэг хараад үзье л дээ: өчигдөрийн эрх чөлөөний тэмцэгчид нураан сүйтгэж, өөрийн алдаандаа бусдыг буруутган, хамт зүтгэж явсан хүмүүсээ золигт гаргаж, дуугүй болгосных нь дараа өөрсдийн буруугаа үхдлүүдэд тохох, хий үзэгдэлтэй байлдах мэт үйл ажиллагаа явуулсаар байгаа.

Мөн өөр өөртөө шагнал гардуулан, бусдын дийлдэшгүй хөдөлмөрөөр хийж бүтээсэн баялгийн шимээр найрлан цэнгэж хийж байгаа нь ч нууц биш. Мөн бусдын бүтээсэн баялгийг тонож, өчигдөрийн дайснуудтайгаа ахан дүүсийн холбоо тогтоож, энгийн хэдэн барлагуудыг л шулж байгаа нь бас л бодит байдлаас холгүй. Орчин тойрноосоо тасрах моодонд автаагүй л бол, бүгдийн амны уншлага болсон. Бид бүгд цаасан дээр эрх тэгш гэгддэг боловч, үнэн хэрэгтээ Наполеоны "Бүх амьтад эрх тэгш боловч, зарим нь бусдаасаа эрх тэгш" байдаг.

Өчигдрийн дарлуулагчид дарангуйлагч болдог зарчим нь бол ижилхэн хэвээрээ: ухаан муутай хонин сүргээр хэдхэн үг цээжлүүлэн орилуулж, хэрэгтэй цагт нь майлуулан бусдын дуу хоолойг сонсогдохгүй болтол нь дарж, эсэргүүцсэнийг нь чимээгүйхэн устгах гэх мэт. Дараа нь үзүүлэн аллага, хий үзэгдэлд өөрийн алдаа дутагдлаа тохох мэт. Түүх хэвээрээ л өрнөнө. Өрсөлдөгчөө зайлуулсны дараа хонин сүргээрээ дахин дахин өмнөх үгээ давтуулаад байвал, түүх бичигдэх нь тэр. Нээг их өнгөрсөн нийгмээс айж дайжаад, өмнө болж өнгөрснийг шоолж муулан, болж өнгөрснийг нууна дарагдуулах оролдлогууд туйлшрал бөгөөд, тэнэг санагдаж байна.

Жорж Орвэллын Амьтны Ферм зохиол нь анхааруулга талаас нь харж, авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, ирээдүйд өнгөрсөн алдаагаа давталгүй урагшлах тухайг л анхааруулсан зохиол гэж ойлгосон хэвээрээ.
Харин давтагдахгүй гэх баталгаа үнэндээ хэлэхэд алга. Давтагдах л шинжтэй. Эхэлж эмгэнэл, дараа нь инээдмийн жүжиг шиг давтагддаг. Энэ үгийг би биш л дээ, Карл Маркс хэлсэн гэнэ лээ.

15:30 - 2012-10-18 - Сэтгэгдэл бичих

Жонатан Свифт гэж бас нэг сайн гар бий, түүний бичсэн зохиол нь одоо ч инээд хүргээд байдын. дажгүй

AmonRa - 19:13 - 2012-10-26

hunii niigmiin mun chanariin tuhai.. erh chuluu /uuruu uuriiguu medeh/-uu zugeer l atga talh umh mahaar solihod belen bdag humuusiin tuhai nom gej boddog.. manaid odoo ch bdiim.. haaya unshih durtai.. dur bolgoniig dotroo tusuuluud l ineegeed l saihan bdag yum

dao - 18:47 - 2012-10-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax