जगन्नाथ |
Бүтээлч зан чанарын тухай эргэцүүлэлӨмнөх хэсгийг нь энд бичиж байсан, хүсвэл уншаарай. Бүтээлч байхыг хүн бүр л хүсдэг- энэ бол бидний (Homo Sapiens-ын) эволюцын явцад бий болсон генетикийн кодын өөрчлөлт юм. Сармагчны тархины үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөр, бид абстрактаар сэтгэж, зүгээр нэг абстракт сэтгэхээс гадна, тулгарч буй бэрхшээлүүдийг таних болон тэр бэрхшээлүүдийн талаар мэдлэг хуримтлуулах, тэр хуримтлагдсан мэдлэг мэдээллээ тунгаан боловсруулж, бэрхшээлийг даван туулах гэх мэт чадварууд хөгжин бий болсон. Бөөрөнхийлбөл иймэрхүү. Гэвч бидний дотор бүтээлч кодууд суулгасан байдаг боловч, хүн бүр тэрийг ашигладаггүй. Наад захын сэтгэлийн хат байна- хүсэл сэтгэл нь байвч, сачий нь хүрдэггүй. Энэ бол бас л бүтээлч хүний өдөр тутмын тулгардаг асуудлууд юм. Гэвч үүнийг уншсан уншигч маань шууд толгойгоо унжуулан хамраа ухаад суу гэсэн үг биш шүү. Хүн бол сурдаг амьтан, түүний ердийн байдал бол сурах,алдаанаасаа сурч, туршлага хуримтлуулах юм. Сэтгэл зүйд бүтээлчээр сэтгэх чадварыг бас л хэмжиж болдог. Мэдээж сэтгэнэ гэдэг, бас бүтээлч байхын баталгаа ер биш. Худлаа панаалч, бүтээлч хоёр хоорондоо ялгаатайг анхаарна уу.
Төгсгөлд нь хэлэхэд, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг дасгалууд байдаг л. Тэр бүгд нь тоглоомын зарчмуудтай их төстэй байдаг. Ер нь бүтээлч тоглоом (видео тоглоом биш, шатар ч бас биш) орчин тойронтойгоо харилцан үйлдэж, алдаа оноон дээр суралцан, мэдлэг хуримталж буй хэрэг. Эрүүл саруул хүний оюун санааны ердийн байдал гэж хэлж болно. 16:52 - 2013-09-02 - Сэтгэгдэл бичих(*мөрөө хавчив*)
бичлэгийнхээ форматыг янзлав, яаруу хийснээс болж ойлгомжгүй юм болчхож. тавьсан зорилгодоо хүрсэн бол, овоо бүтээмжтэй ажиллаа л гэж дүгнэнэ (би өөр өөрийгөө). утга төгөлдөр бүтээл (чиний хэлдгээр аймар бүтээлч) гэдгийг бол би биш, ач гуч нар дүгнэлтийг гаргаж дүгнэнэ. аз дайрвал шүү дээ, батүүл шиг мэдрэлүүд шатааж нураачихгүй бол. Hmm teheer chi ooriigoo bi yag aimaar buteelch bainadaa gedgee yaj meddeg ve? Buteelcheer gargasan yum bolgon bas chanartai baihgui baij bolno yu? Аминдаа бүлт үсрэх ихсэх тусам бүтээлч чанарын эсрэгийг харуулж байгаа юм гэж л ганц өгүүлбэрээр хэлсэн болно. Ам хөдлөх тусам гараас гарах зүйл байхгүй, гар хөдлөх тусам юм бүтээнэ гэсэн баталгаа бас биш гэсэн утгатай юм. Sain oilgosongui... tolgoigoo unjuulaad hamraa uhahiig shahlaa |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |