जगन्नाथ

"Дэлхийн дараа" УСК


Хэд хоногийн өмнө Дэлхийн дараа гэдэг кино сонжив. Энэ кинонд Вилл Смит ба Вилл Смитын клон нь тоглодог юм. Кино нь өөрөө 12 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд, томчуул үзэх юм бол бөөн асуудал үүснэ. Кино нь ер нь юуны тухай бэ?
Дэлхий гариг тэр чигээрээ пяарчихсан юм байх- харин дэлхийн хүн ам аль хэдийнээ нэг холхон газар очиж суурьшсан юм гэнэ. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Түүхэн хуудсыг сөхвөл, ийм алхмуудыг хүн төрөлхтөн амжилттайгаар даван туулсан. Английг балиартуулж дуусвал, Америк тив үрүү дүрвэх хэрэгтэй. Харин Америк дүүрээд эхэлбэл, үйлдвэрлэлийн байгууламжуудаа Хятад уруу гаргаад, Хятадыг балиартуулж дуусах хэрэгтэй. Харин Хятад балиартаж дуусвал, Энэтхэгт гаргах хэрэгтэй. Хэрэв Энэтхэг дуусвал, за хогоо өөр нэг газар хаяна. Бас аль болгон холхон шиг зугтана.

Ер нь киног үзмээр байгаа боловч үзэж амжаагүй бол, эхэлж үзсэн нь дээр. Ер нь уншигч маань сайн бодоход хэрэггүй сэдэв биш, хэрэгтэй сэдэв. Дараагийн удаа наад гайхамшигтай айпхоноо барихдаа, чамайг гангар гэж аймшгийн том нүх ухагдаж, баялгийг чинь газраас ухаж гаргаж байгаа. Бас чамайг сайхан гангараарай гэж аймшгийн том зууханд нүүрс шатааж, ой модыг тайрч байгаа. Бас чамайг толгойдоо юмгүй болохоор, ядаж эдээр гангар гэж ус агаарыг бохирдуулж байгаа юм. Тэгээд дизайнерын зохиосон нэг товчлууруудыг дарахдаа сэтгэл хангалуун амьсгаа аваарай, уншигч минь.

Намайг л жаахан байхад, аймшгийн соц нийгэмд дэлгүүрт зарагддаг байсан бараа таваарыг нэг л хэвийн бор цагаан цаасанд ороодог байв- шинэ бандаашгийг ч тэр, хиамыг ч тэр, саван ч тэр, ном ч тэр. Тэгж дарладаг байсан бололтой. Мөн соёлтой хүмүүс үүнд их дургүйцдэг байв- паа пүү. Соёлгүй бор цаасанд ороож өгч дарлаж байна гээд л. Гэтэл баруунынхныг хар. Гоё цаастай, гоё баглаатай. Биширсэн сэхээтнүүд тэр цагт пивоны лааз, тамхины хайрцаг цуглуулан сервантандаа хийж, зочдодоо гайхуулдаг байв. Гэтэл, дараахан нь (20 жилийн дараа) тэр лааз ундааны сав нь байгаль орчин бохирдуулахаас гадна, үйлдвэрлэл нь үнэтэйгээс гадна, түүхий эдийг хий дэмий үрж байгаа гэж тооцон, бүгдийг саарал бор цаасанд хийх хэрэгтэй гэдэг болсон байна лээ. Гайхамшигтай гэмээр.

Кинонд тэгтэл, энэ бүгд амжилттайгаар дуусч, хүмүүс гаригаа баасаараа дүүргэчихсэн юм байна. Нэг шинэ гаригт нүүж очоод, тэнд нь бөөн сюрпризтэй тулна- тэр гаригт нь нэг сонин мангас амьдардаг юм байх. Тэр сонин мангас нь аймшигтайгаар айдсыг үнэрлэж мэдэрдэг бөгөөд, айсан хүнийг үнэрээр анддаггүй бололтой. Гариг дээр буусан хүүхэд эмэгтэйчүүд нааш цааш гүйлдэж орилолдон, дунд нь нөгөө мангаанууд эргэлдэж гарна.

Энэ бол зохиолын гайхамшигтай ололт- сансар огторгуйг туулах чадвартай майр онгоц хийчих ухаантай юм байж, айдсын үнэр дардаг үнэртэй сүрчиг эсвэл ус хийчиж чаддаггүй. Бас тоног төхөөрөмж хийж чаддаг хэрнээ, үнэр гаргадаггүй өмсгөл хийх чадваргүй байх жишээтэй. Бас айдсын үнэрээр нь тэр аймшгийн мангаануудыг энд тэнд урхинд яагаад хэн нь ч оруулахгүй байна? Эх дэлхийгээ сүйтгэсэн шигээ, шинэ гаригтаа бас л баах устгах хэрэгтэй шүү дээ. Дэлхийгээ устгах ухаан хүрсэн мөртөө, иймхэн мангас устгах ухаан хүрэхгүй байгаа нь үнэхээр биширмээр тэнэг.

Вьетнамын дайнд л гэхэд, нэг сонирхолтой явдал болсон байдаг. Вьетнамын дээгүүр тусгай тоног төхөөрөмжтэй тусгай онгоц нисдэг байсан юм. Ой модонд хамгийн их шээстэй бохирдсон газрыг олдог тусгай үнэрлэгч багажаар тоноглогдсон байсан хэрэг. Хэрэв шээсээр дүүрсэн газар олдсон л бол, америкчууд тэр хавийн ширэнгэн ойг нилд нь бөмбөгдөж, напалмаар эсвэл аль өөр нэг ардчилсан бэлгээр шатааадаг байсан. Гэвч вьетнамчууд тэнэг биш болохоор, тэр онгоцыг тэр дор нь юу үнэрлээд байгааг нь ойлгож, хариуд нь ширэнгэн ойн энд тэнд шээстэй хувингаа өлгөн, америкчуудын сум зэвсгийг хий дэмий үрүүлдэг болсон юм. Гэвч сансрын огторгуйн харанхуйг давж туулсан ухаантнууд иймэрхүү юм яаж л сэтгэвэл гэж. Энэ бол энэ тэнэг киноны тэнэг зохиолын нэг л цоорхой нь юм.

Кино нь эхлэхдээ, эцэг хүү хоёр гоёлын сансрын хөлөг онгоцоор аялж байхыг харуулна. Хөлөг онгоц нь өөрөө хаягдлаар бүтээгдсэн гэж дурдагдана, гэвч яг хэлдэггүй ямар төрлийн хаягдал хэлээд байгааг- паампирсаар уу, даамскаар уу, бохь уу, чихрийн цаасаар уу? Бүү мэд. Энэ бүхнээс хамгийн сонирхолтой нь хүүхдийнх нь нэр юм- тэр нь Китай...
Китайн эцэг нь агуу нөхөр юм байх - ямар ч айдас мэдэрдэггүй болохоор, тэр сонин амьтдыг бөөн бөөнөөр нь хунидаг нөхөр юмсанж. Тэр хоёр хамтдаа ээжтэйгээ уулзахаар явж байгаа бололтой.

Нисэж байх хооронд нөгөөх гоёмсог сансрын хөлөг нь мэдээж хэрэг сөнөнө- үл мэдэгдэх гариг дээр. Тэгтэл өнөөх гариг нь дэлхий байж таарна. Онгоцны бүх нисгэгч ажилчид чадардаг бөгөөд, мэдээж хэрэг Китай хүү аавтайгаа амьд үлдэнэ. Эцэг нь хөлөө хугалсан боловч, хүү зүгээр. Гэвч бүх тоног төхөөрөмж эвдэрсэн тул, нэмэлт аврах төхөөрөмжүүд хэргэтэй болно. Харин тэр аврах төхөөрөмжүүд нь мангар ухаантай зохион бүтээгчдийн санаагаар онгоцны бөгсөнд суурилагдсан байх жишээтэй.
Гайхамшигтай.

Мэдээж хэрэг тэр онгоцны бөгсөнд нөгөөх айдас мэдрэгч сонин мангаа тээвэрлэж байсан байж таараа- өөрөөр зохиолын өрнөлийг олохыг мангар ухаалаг кинозохиолчын фантази нь хүрсэнгүй.
Энэ учраас хүү маш их мэдээтэй байх ёстой- хугархай хөлтэй Шаазангийн аав яалгаа гэж 100км мөлхөх үү. Туршлаггүй хүүгээ явуулна, тэгвэл алзахгүй! Гайхамшигтай. Эргэн тойронд бөөн багийн хүмүүс хэвтэж байхад, xүү өөртэйгээ ганцxан ширхэг эм авч явж алсын замд гарна. Бүр гайхамшигтай.

Аав нь xүүгээ мэдээж хэрэг зүгээр нэг явуулахгүй- хүүдээ тусгай шидэт саваа өгнө. Тэр саваа нь элдэв янзын хутга шөвөг гаргадаг шидэт саваа юм. Ямар ч галт зэвсэг мэдээж хэрэг байхгүй. Даалгавраа биелүүлэлгүй замдаа үхэх нь хамаа л байна. Амьдаараа идүүлэх нь хамаа л байна. Даалгавар биелүүлээгүй улмаас хүн амьтны амь нас хохирох нь хамаа л байна- гол нь экологи цэвэрхэн цэвэрхэн үлдэнэ! Ирээдүйн хүмүүс ийм мангар гоё ухамсартай болно гэж төсөөлдөг нь бүр их гайхамшигтай.

Гэтэл нэг эртний танил Араатан маань ямар байлаа? Байлдааны явцад санаачлагаа гартаа авахдаа артиллерийн салаа шиг л ой модыг хуньж билээ- харин зөвхөн нүүр тулах үед л багаа тайлж, байлдааны лазеруудаа унтраадаг байж билээ. Ямар сайхан дурсамжууд бэ. Гэтэл энэ удаад юу болж байна? Тэнэг хүү ой модоор гүйхдээ, сармагчинтай уралдан гүйлдэж, ямар нэгэн онц сонирхолтой үйл явдал болохгүй. Ямар ч маазрал, ямар ч хурц байдал бас үүсэхгүй- маш тэнэг яриа, маш тэнэг ертөнцийг үзэх үзэл.
Хүү эцэг хоёр мэдээж хэрэг амаргүй харьцаатай- яагаад гэвэл эцэг нь баатар, харин хүү өөрөө аймхай. Тэр хоёрын хоорондын яриа эцэстээ нилээд их зэвүүцэл төрүүлнэ- нэг бол киног зогсоох, нэг бол киноны гол баатрыг цохиод унагамаар санагддаг. Гэхдээ киноны эцэст гэнэт хүү өөрчлөгдөж, зөв үйлдэл хийх мэт- бүгд асар уйтгартай. Яах гэж тэр амьтны дунд гүйж харайсан, бүү мэд. Юу болсон- бүү мэд.

Тэгтэл кино зохиолыг нь Вилл Смит өөрөө бичсэн юм байж. Нээг ч их гайхсангүй- сайн зохиол бий болох эх үндсэн ч байхгүй байхад, хачин бантан хутгадаг нь өмнөх кинонд ч харуулж чадсан. Гэтэл Найт Шамалан яагаад ийм мангар юм хийсэн юм бол, бүү мэд! Шал тэнэг кино. Бүү үз.

20:38 - 2013-08-30 - Сэтгэгдэл бичих

heden tom biyetei garuudiig tehnikeer zodood diilehgui bsan muu tsergiin udirdagchiinhaa orond iluu siireg tolgoitoi hun daguulaad irhed yun amerik tiviig ezelsentei adilhan yum boloh blguidee heheh..

dao - 16:07 - 2013-09-04

аватар савангийн дуурь шиг болох нь. техникийн хувьд гоё л доо, харин юу л үзүүлэх болдоо. гайхаад л байдын.

AmonRa - 14:31 - 2013-09-04

хаха
энэ киног үзсэн л дээ, үйл явдал барагтайхан л юм билээ. одоо тэгээд америкийн супер баатруудтай кинонууд сүүлийн үед солонгос сериал шиг л санагдах болсон.

Саяхан дуулахад, Аватарын хэдэн анги хийгдэхээр болсон гэсэн. Гоё л болоосой

Zurai - 18:04 - 2013-09-03

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax