जगन्नाथ

Терминатрын тухай

Кануны үйл явдал:


"Харанхуй нөмөрсөн 2029 онд, манай гаригын эзэд санаанд оромгуй төлөвлөгөө бий болгов. Тэд өнгөрсөн цагыг өөрчлөн, өөрдсийн ирээдүйг бий болгохоор шийдэв. Тэдэнд өрөвдөлт, өвдөлт, айдас мэдэрдэггүй Нэгж шаардлагтай болов. Хэнд ч дийлдэшгүй, хэзээ ч зогсошгуй Нэгж. Тэгж тэд Терминаторыг бүтээсэн юм."

Зиак, 2029 он.
Хүн төрлөхтөн траншааны нүх бараадан, жоом шиг харанхуй нүхүүдээр нуугдан амьдрана. Харин хортон шавьжийг устгах алба үүргийг Skynet компьютрын систем гуйцэтгэнэ. Скайнэтын роботууд хаа сайгуй амьд мах хайж, сайн шарсан мах болгон хувиргана. Гэтэл, даварсан төмөр лаазнуудыг салтаа дунд нь амбаарддаг, "жоом" байхаас татгалзсан лидер олдов. Нэр ус нь Жон Коннор.
Энгийн шатаах бөмбөгдөх мэтийн аргаар Жоныг хүчрэлгүй, өөдгүй Скайнет өнгөрсөн цагруу устгагч машин явуулна.
Устгагчын зорилго: Сара Коннор, ирээдүйн лидерын ижий.

Миний хувьдаа маш өндрөөр үнэлдэг кану. Кануны түүх, утга, үйл явдал ямар ч уялдаа холбоо тасардаггуй- тусгай эффэкт нь ч одоо хүртэл найруулагчийн уран сэтгэмжийг гэрчлэнэ. Харин жүжигчид нь ямарч оддын уур амьсгал бий болгодоггуй. Энгийн хүмүүс шиг л харагдана. Сара Коннорын дүр нь бас их хүндэтгэл төрүүлнэ. Уг бүсгүй хоёрдсон сэтгэлийг сайн тусгаж харуулсан юм шиг санагддаг- жишээ нь Кайл Ризыг солиотон гэж эргэлзэх боловч, гарт нь амиа даатгуулхаас өөр аргаггуй болдог.
Харин нөгөө талаасаа өөрийн ирээдүйн асар их ач холбогдлоо ойлгоно. Сара амьдралаасаа их юм нэхэж сураагуй эгэл бүсгүй боловч, дуугуй нядлагааны мал болхоос татгалзан,  Ирээдүйн төлөө, төрөөгүй хүүгийхээ төлөө тэмцэx хүч тамир, зориг олно:

-Шуурга айсуй. (мэксик өвөө)
-Би мэднэ. (Сара)

Киноны бүтээсэн талаар хархад, гоё юм:
 


-Ирээдүй гэдэг чинь, гал зуухны ширээндээр л багтддаг юм! 

 
 
Терминатрын бага ахуй нас


Ширээндээрх тулалдаан. Пиун-пиун, пххххххх!


-Энэ удаад битгий бетонон хана эвдээрэй Арнольдоо, чамаас гуйя! 3үгээр л цонх хагалаад унчих...
 
-Би траншааны нүхэнд амьдарч, жоом өтөөр хооллодог. Миний ганц зорилго бол чамайг хайрлан хамгаалах... 
-Майклаа, чи дүрээсээ гарачээ- хэтэрч байна шүү. 




 
-Энэ удаад өндөрлье, Арнольдоо... Чи их сайн байлаа, бүх гэрэлтүүлэгчид үхсэн...
 

Кануны жүжигчдийг сонгосон нь:
  • Терминаторын дүрд эхэндээ О. Жей Симпсоныг оруулах талаар хэлэлцэж байсан гэнэ лээ. "О. Жей бол сайн залуу", гэж кануны найруулагч нь "тоглосон дүрд нь сайхан ааш нь харагдана" тооцсон гэнэ лээ.
  • Харин Мэл Гибсон өөрөө Терминатрын дүрд тоглохоос татгалзсан гэнэ лээ.
  • Бүр Лэнс Хэнриксэныг (Харийхан кануны Бишопын дүр) Терминатор болгох талаар ярилцаж байсан гэнэ.
  • Харин Кайл Рийзын дүрд... Шаварц ахыг тоглуулхаар бодож байж!!! Ирээдүйн Калифорни мужын засаг дарга муу дүрийг тоглож, өөрийн амьдралаа бусниулхаас татгалзаж байсан гэнэ. Харин дасгалжуулагч Жо Уайдэр нь түүнд Терминатрын дүрийг авхыг ятгасаар байгаад, зөвшөөрүүлсэн гэнэ лээ.

Зохиолын тухай сонин хачин

  • Зохиолч Харлан Эллисон киноны найруулагч Жэймс Камероныг, зохиолоос нь зөвшөөрөлгүй сэдэвлэсэн гэж байсан гэнэ.
  • Бас кинозохиолд анхандаа Терминатор юм идэж, органик гадаргуйгаа тэжээдэг гэж тусгагдаж байсан.
  • Утасны хариулагчдээр Саарааг гомдоодог дуу хоолой нь найруулагч Жэймс Камэроных юм байна.
  • Кинозохиолд анхчлан Сара Коннор уран гулгалтаар оролдохдоо хөлөө бэртээсэн гэж байна. Хөл нь хүнд гэмтэл авсан учир, Сараагын хөлний ясыг нь эмчид төмрөөр бооход хүрсэн гэнэ.Терминатор маань алсан Сара болгоны хөлийг нь заавал огтолж, зөв Сарааг хуньсаныг мөн бишийг шалгадаг байж гэнэ.
  • Найруулагч энэ кинонд өөрийхөө "бяцладаг" гарын үсгээ олж гэнэ: ирээдүйн цөлд хаа сайгуй хэвтэх, цайрсан ховхмой толгой бяцлах танк, Терминатрын хөлөглөсөн машин тоглоомон машин бяцлаж, харин Терминатор өөрөө Жинжэрын чихэвч амттайгаар хөлөөрөө бяцладаг.
  • Бүх Сара Конноруудыг утасны номноос хайхдаа, яагаад ч юм- Терминатор хуруугаараа мөр дагуулдаг.
  • Терминатор Noir бааранд, бас анхны Сарааруу гал нээхдээ нүдээ цавчдаг. Хайр найр мэддэггүй машин рефлексгуй байх учиртай юмсан?

Сэрэмжүүлэг

Уг киноны янз бүрийн ТВ-ийн бохир хувилбарууд байдаг:
  • Мөрдөгч Вукович: "Ноднингын баас шиг, даргаа" гэж хaриулхын оронд, "Yхдэл шиг" гэж аманд нь оруулсан байлээ.
  • Нүцгэн Терминатрыг шоглосон панк: "Битгий хуц, хошногоо" гэхийн оронд, "Үүнийг ид, хүүрээ" гэж байна.
  • Бас санал нийлээгүй панкын зүрхийг нь сугалдаг хэсгийг тасдаад авсан байна.
  • Нүцгэн Шаваарцын бөгсийг гэрэлтүүлэхгүйн тулд камерын өнцгийг өргөсөн.
  • Хэрцгийлэлтэй хэсгүүдийг маш ихээр хайчилж хаясан мэтийн өөрчлөлттөй хувилбаруудаас болгоомжлоорой!
Одоо сайн мэдээ:

Шинэ үеийн ДВД эсрэгээрээ, олон олон хэсэг нэмэгдсэн байгаа:
  • Терминаторыг анхны Сарааг чад хийлгэхдээ, айж сандарсан хөршүүдийн хашгиралтан дунд одно.
  • Сара CyberDyne корпорацыг устгах санал дэвшүүлнэ.
  • Кайл Ризын дүрд байгалын сайхныг харуулснаар уйлуулдаг.
  • Бас терминатрыг цагдаагын хэсэгт: Би лавта иргэж ирхиймаа (Айл би бэк!) гэж  одохдоо нээлттэй хаалгаар гарч, харин дайрч орохдоо хаалттай хаалга цөмлөн орж байна гэнэ.
  • Нөхцөснийхаа дараа Сараа Кайлыг гижигдэнэ. Кайл харин юу болоод байгааг ойлгодоггуй.
  • Эцсийн хэсэгт эрдэмтэд Терминатрын сэгийг цуглуулан, муу юм сэднэ.

Терминатрын тухай онигоо

 
Терминатор шоронд орж гэнэ. Шүршүүрт орж байтал, савангаа унагаж гэнэ.  Тонгойж автал, Терминатрын системын дохио: "New hardware found" гэжээ.

Терминатор гудамжаар хүмүүсийг сканэрдаад явж байж гэнэ. Түүндээр нэг залуу гуйж ирээд, амьсгаадан:
-Уучлаарай, та Терминатор мөн үү? гэж асуухад, тэр нь:
-Мөн. гэж.
-Та Сара Коннорыг хайж байна уу?
-Тххх.
-Тэгвэл та хурдлаарай, тэр үсчинд Сара үсээ засуулаад сууж байна!
-Чи хэн бэ?
-Би Абрам Коннор, тэр гичигийн нөхөр нь байна! 
 
  • Удалгуй кино дэлгэцнээ: "Элэктрoн жаал буюу Терминатрын бага нас"

18:13 - 2009-07-20 - Сэтгэгдэл бичих

@Хүслийнжигүүр:
угасаа шинэ бодол, шинэ утга санаа гаргаж чадахгуй болхоор тиймшиг санагддаг шд... зөнөсөн терминатрыг хөлхөөд л байдын.

харин трансформэрүүд үнэн хөөрхөн болсон байлээ. өсвөр насныханд яг тохирсон кану. миний бодлоор иргэн майкл бэй эх орондоо их хайртай нөхөр байна лэ? би амэркийн иргэн биасан бол цэргийн албанд дахиад явхаар оочирлох байсан.

AmonRa - 15:01 - 2009-07-24

хай кэтчапаа!
монголд ирцэн бгаамоо? тэндээ ажиллаж бна уу, эсвэл амралтаараа юо?
бичлэг таалагдсан гдг сайн хэрэг.

AmonRa - 14:58 - 2009-07-24

Мань чинь өчдөр 4-р ангийг нь үзсэн онц гойд санагдаагүй ээ. Дахиад анги хийнэ гэжийлээ. цаадуул чинь. Тэгэнгүүт л шууд өнөө олон цуврал кино шигээ тэнэг санагдаад эхэлсэн. Хажууд нь Трансформэрс бол өрнөлтэй уйдаахгүй сайхан байсаан. 2-р анги нь мөртлөө. нэгээсээ түвшингээрээ унагаагүй байсан. smug smug smug

Хүслийнжигүүр - 11:35 - 2009-07-24

шагайгаад мэнд мэдээд гарав. зураг болон тайлбарууд, бас тэр онигоо тун хөгжилтэй санагдлаа.

ketchup - 11:00 - 2009-07-24

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax