जगन्नाथ |
Ажлын гараа (Богино өгүүлэг)Тооцоолон бодохын хэлтэст дадлагын шинэ ажилтан нэмэгдэж гэнэ. Шинэ ажилтан нь дөнгөж их сургуулиа төгссөн, ажлын дадлага баргалж үгүй, цэцэг цэврүү шиг Сүрэн охин аж. Удалгуй хэлстсийн дарга Гомбожав-гуай нь түүнийг өрөөндөө дуудан:-Охин минь, ахдаа алаа харуулаач..? Ах нь гараараа оролдохгуй. Ахых нь нас нь яваад, хархаас цаашгуй. Зүгээр хараад л боллоо. гэж хэлж гэнэ. Сүрэн охин шоконд орж, хэсэг амаа ангайж зогссоноо: -Та яаж ингэж хэлж чадаж байна?! гэж чанга орилон, -Та намайг арай гудамжны хүүхэн гэж дуудсангуй, та яасан ичдэггүй хүн бэ?! гэж хашгиран, хаалга тас хийлгэн зугтав. Дарга нь уурлаж гэнэ. -Үгүй ерөө, хараач гэнэ..! гэж хэлээд, ерөнхий нягтлан Норжмааг дуудан: Та энэ хаалгыг хараач, яасныг? Харж байна уу, тэнд цуурсан байна... -Хаана, Гомбо-гуай? Норжмаа эгч хаалгыг сайтар ажигласан ч, сонин содон юуч нүдэнд нь тусахгуй байв. -Үгүй ээ, та тэр хаалганы нугасыг сайн хараачээ- тэр! Бүр мултартал нь савдаг, ямар зэрлэг амьтан бэ! -Пөөх, тийм байна шдэ! Хүүе-ээ, ямар балмад амьтан нь ингэдэг байна? Пөөх, паах... -Манай нөгөө, яагаав? Дадлагын шинэхэн охин л тэгж дүрсгүйтэж байгаа юм. -Сүрэн үү даа? -Тиймээ, би бүр айж гайхаад... Хүн соёлтойгоор алаа харуулаач гэж байхад, хашгичаад л, орилоод л! Тэр хараач, хаалгыг? Энэ хаалгыг яанаа? -Пөөх, ийм тэнэг хүн байсан юмуу? гэж нягтлан толгойгоо сэгсчин, хаалганд учирсан гэмтлийг харж байв. -Тэнэг биш байхаа, харин ч сэргэлэн нь дэндсэн. Бүгдийг тооцолсон байхгуй юу- надруу хашгичих, яаж хашгичиж хаалга саван гээд... Одооны залуучууд гэж, бүгд тийм болсон. -Харин тиймээ, одооны залуучууд гэж! гэж хэлээд, Норжмаа гуай гараа савчив. -Бүгдийг өмнөөс нь төлөвлөж, их айхтар болоод байгаа юм! Хаана сул хэвтэж, хаанаас зулгааж авчихыг андахгуй. -Тийм шүү, тэд чинь тийм болчоод байгаа юм. -За Норжмаа гуай, та тэр охиныг сайн л ажиглаарай даа, тэр хүн яаж ч мэдэх хүн байна шүү. Хулгайлаад эхлэхийг нь хэн бай гэхүү? -Тийм шүү, тийм. Би сайн харнаа, гэж Норжмаа гуай толгой дохин, хэлтсийн даргын өрөөнөөс гарахдаа: -Энэ залуучууд гэж... Гүй мөн ч айхтар болжээ, тц тц. гэж шагшин үглэсээр, өрөөндөө одов. Энэ үеэс эхлэн, Сүрэнгийн хувьд маш хүнд үе ирэв. Албан тасалгааны хонгилуудаар цаас бичиг тарааж явхад, нарийн бичиг эмэгтэйчүүдтэй таарах болгонд хоорондоо: -Тэр хаараач, нөгөөх хөндлөн чинь явж байна. Үгүй ерөө, өөрийгөө хэн гэж боддог юм болоо? Үхээнц юм байж... гэж шивнэлдэж байв. -Бас нуруугаа эгцлээд явж байгааг нь! Үзүүлэндээр явж байгаа юм шиг, онгироо амьтан бэ. -Өөр өөртөө улам үнэ хадах гэж байгаам, наадах чинь. -Алаа л харуул гэсэн биздээ, юун сүртэй амьтан бэ. Үхэр шиг зөрүүд амьтан бэ... Хамт олны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэйгээ бүрэн дүүрэн санал нэг байв. -Сүрэн чи, даргатай тэгж харьцаад хэрэггүй байсан юм даа, гэж өрөвчхөн сэтгэлтэй хэлтсийн ахмадууд хэлж байв. -Го,бо-гуай чинь их намбалаг, хөдөлмөрийн гавьяат цолтой хүн юм шүү дээ. Бас их тусч. Би хүүгээ хадамд гаргахад, бүр унаа тэрэг гаргаж өгч байсан гээд бод л доо. Тооцоо энээ тэрээ гэсэн чинь, юун тэр тооцоо гэж байсан шд. Тийм тусч хүн байхгуй юу! Харья гэсэн бол, харуулаад л болоо биздээ. Сүрэнгийн амьсгаа багтран, улаан лооль шиг час улаахдаа: -Та яаж тэгж хэлж чадаж байна аа, и-и-ий! гэж ичиж, уурандаа уйлдаг байв. -Чи айн гээч, дарга маань гэдэг чинь мөн ч их сайхан сэтгэлтэй хүн дээ... Чи ойлгохгуй л байна даа. Ямар гараараа оролдоно гэсэн биш... Эсвэл чи хүн амьтнаас содон юмуу? Сүрэн охин болсон болгоноо найз залуудаа ярьж, уйлав. Найз Золбаяр нь хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан болхоор, амьдрал ойлгодог, юм үзэж харсан, сайхан сэтгэлтэй залуу байв. -Аймар балиар аа, яг ингэж хэлсэн гээд боддоо! гэж Сүрэн дахин уурлан, яриагаа өндөрлөв. Золбаяр толгойгоо майжив. -Айн гээч, Сүрээн... гэж Золоо итгэлгүй эхлэв. -Ажил гэдэг чинь, их юм үзэж хардаг юм шүү дээ... -Золоо, чи чинь юу яриад байна, юу гэсэн үг бэ?! Үзүүлсэн нь дээр гэж байгаа юмуу? -Гараараа оролдохгуй гэсэн бол, гайгуй юм бишүү? Найзыгаа ойлгож, бүрэн дэмжилгүй яахав, гэдхээ амьдрал гэдэг чинь... Юу гэмээр ч юмбэ, уян хатан чанар шаарддаг гэхүү дээ. Амьдрал гэдэг чинь амаргуй л даа... Ээжийх нь хариу мөн адил жигтэй байв. -Охин минь охин минь, чамайг хараад бүр зүрх шимшрэх юм. Чамайг хараад ажиглаад байхад, удалгуй чи ажил ч үгүй, мөнгө ч үгүй, итгэл найдвар ч үгүй явна шүү. Чи ер нь юу бодож явдаг хүн бэ, зорилго чамд байна уу? -Ээжээ, энэ чинь ямар хамаатай юмбэ? Намайг гутаан доромжлож байхад, чи мөнгө яриад байхын!? гэж Сүрэн дахин дахин час улааж, уурлав. -Бас юу гэмээр байна чи, айн? Бас ээжийгээ загинах нь уу чи? Бас юу гэмээр байна чи, хэлэд аль! Аливээ, алив! Миний тэтгэвэрийг арай саятангын тэтгэвэр гэж бодоогуй биз? Барагтайхан л байж үзээрэй! Гэртээ нэг ч төгрөг авчраагуй байж, бас их зантай. Тэтгэвэрийн 80 мянгаар чи амьдраад үз, чадахгуй шдэ чи. -Ээжээ, энэ чинь балиар шдэ! А-а-а, гэж чангаар уйлав. -Үгүй ерөө, хаанаас ийм үг сураав чи? Арай Есүсийхэнтэй нийлсэн юм биш биздэ? Хаанаас ийм үг сурваа чи, айн? Ажилгуй болох чинь дутаа юу, хэлээд аль чи? Орчин тойрны хүмүүсийг харж, Сүрэн ихээхэн бодолд автав. Хувийн орон зайгаа хамгаалж мэддэггүй охин, орчин тойрноос хүн хамааралтай болхоо бага багаар ухаарч эхлэв. -Гомбожав гуай, гэж Сүрэн даргын өрөөнд орж ирж, сулхан дуугаар хэлж гэнэ. Сүрэн хувхай цайсан бөгөөд, нүд нь уйлснаас болоод ихээхэн хавдсан байв. -Би танд, нөгөөхөө... Би бэлэн... Юугаа... Доодхоо харуулья... гэж Сүрэн шал ширтэн, номхон зогсож байв. Гомбожав гуай ширээндээрх үнсний саваа харж сууснаа, тамхиа унтраах зуур: -Бэлэн гэнээ чи... Би чиний алыг хархад бэлэн үү гэж чи бодсон уу? гэж чанга дуугаар хэлэв. -Хаалга эвдэж, болчимгуй зан гаргадаг хүүхний алыг хархад би бэлэн гэж чамд хэн хэлээв? Дарга түүнийг сэжиглэсэн харцаар шинжив. -Цаана чинь мужаан ирээд, яаж ч чадахгуй байна- хаалгыг хэн төлөх болж байна, айн? Хэн төлөх юм бээ? -Уучлаарай Гомбо ахаа, би дахиж тэгэхгүй... Сүрэнгийн нүдэнд нь нулимс бөндөгнөв. -Дахиж тэхгүй гэнэ шүү... Чи зөвхөн намайг доромжлосонгуй, надаар дамжуулан чи бүх хамт олныг доромжлосон гэдгийг, чи ер нь ойлгож байна уу? Сүрэн охин тэвчилгүй, чангаар уйлав. -Би тэгээд яах юмбэ, яахын? Гомбо дарга ууртай нь аргаггуй ширээний нэг өнцгөөс нөгөө өнцэгрүү албаны бичиг баримт ялган: -Яах яах гэнэ шүү... Хамт олны өмнө харуулхаас өөр арга байхгуй даа! гэв. Сүрэнгийн нүд харанхуйлан, ходоод нь мушгиралдан зангирав. Гэнэт амаа гараараа дарж, жорлонруу хамаг хурдаараа гүйв. -Мартын 8-ны Баярын өмнөх бэлтгэл ажил, уралдаан зохион байгуулалтын хурлаа үүгээр өндөрлөлье,- гэж ерөнхий нягтлан Норжмаа яриагаа төгсгөөд, -Одоо манай байгуулгын хамт олны шинэхэн гишүүн маань, ихээхэн дүрсгүй загинаж, хамт олны сэтгэлд сэв суулгасныг сайн санаж байгаа билээ. Гомдоосны эцэст алдаа дутагдлаа ухаарч, засарч зөв замаа олохын тулд чадах бүхнээ хийх хүн та бүгдийн өмнө урья! гэв. Уйлж хавдсан, муухай царайлсан Сүрэн тавцандэр гарав. -Миний буруу байжээ, гэж Сүрэн сөөсөн дуугаар хэлэв. -Би олон юм ойлгодоггуй байлаа. Би тасгын эрхлэгчийг доромжилж, хамт олныг бас гомдоолоо. Одоо би бүх алдаа дутагдлаа ойлголоо, чадах ядхаараа засаж залруулхаа хичээнээ. Намайг уучилна уу! гэж хэлээд, эхэлж өмдөө, дараа нь дотоожоо шувтлав. Хамт олныхондоо сайн харагдуулхын тулд, сандалдээр сууж, хөлөө хоёр тийш нь болгов. Хананы сонины сурвалжлагч хэд хэдэн удаа зураг дарав. Сүрэн даргаруугаа харж, сулхан дуугаар: -Болоо юу? гэж асуув. Гомбожав гуай дуугуй суусаар байв. -За одоо болло Сүрэн, баярлалаа. Чи алдаагаа ухаарч, засрах зөв замдаа орсон гэдэгт найдаж байна. гэж ерөнхий нягтлан хэлэв. Гомбожав гуай 2 хоногын дараа тохиосон Мартын 8-ны үдэшлэгдээр, Сүрэнгийн тухай санал бодлоо хуваалцахдаа: -За мэдэхгүй юм. Засарсан байх л даа. Одоохондоо ажиллаж л байг. Гэвч хамт олонтой санал нийлэхгүй, эсвэл бүр хамт олонтой хүл амаа ололцохгуй юм шиг санагддаг. Бас ааш зан муутай, гэж хэлэв. ТӨГСӨВ. AmonRa, 07 cap 2009 он.
17:37 - 2009-07-23 - Сэтгэгдэл бичиххахаха, баахан инээлээ. Аимаар бичжээ.
@Хүслийнжигүүр: инээх инээхгүйг хэн ч хорихгуй шдэ, хөгшөөн. тэр хачин царайлаад, том том баасан даргыг дооглож байвал харин зүгээр байх. сирьёзны байдлаараа намайг болон, эрчүүдийн хамт олныг доромжиллоо шо (чкшк)
Эрчүүд инээх юмуу мэдэхгүй. Надад бол гутармаар ч юм шиг сонин санагдлаа..
Үгүй ээ. Инээд хүрээгүй. Зүгээр л бид сүргийн сэтгэлгээнээсээ гарч чадаагүй гэдгийг алхам тутамдаа мэдрээд байдын. Бөөнөөрөө нийлжийгаад хэн нэгэн бусдаас арай өөр нэгнийг чичихдээ сайн. чамд бага ч болов инээд хүрээгүй юу? Сүргийн сэтгэлгээ. Санаа нь тийм байсан гэж ойлоо. Бусдаас өөр хэн нэгнийг барьж идэх гээд л, тэр тийм энэ ийм гэж гоочлоод л... Санааг нь тэгж л ойсон. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |