जगन्नाथ

Дизайны нууц

Анхнаас нь шууд хэлбэл дээр: Дизайнд (уран зургийн адил) нууц байдаггүй. Бас ямар нэгэн хууль гэж байхгүй. Дүрэм бий, амьдралын туршлага гэж бий, зөвлөгөө гэж бий, дагаж мөрдвөл илүүдэхгүй зарчим гэж бий. Бас "арван алтан дүрэм", "хамгийн том арван алдаа" гэж бий. Гэхдээ хууль, эсвэл ямар нэгэн аймшгийн далд, үе залгамжлан аймшгийн кунпу нууц гэж байхгүй.

Хэрэв дизайн урлаг байсан бол (бүү үзэгд!), эсвэл шинжлэх ухаан байсан бол (түй-түй) яагаад дизайн зөвхөн ийм байх ёстой бөгөөд, өөрөөр байж болохгүйг ярьж болох байсан. Гэвч хэлсэнчлэн: дизайн бол урлаг биш. Яриа харилцаа мэт, ямар нэгэн логик эсвэл заагдсан хуулийг зөрчсөн ч хамаагүй харилцан ойлголцлыг бий болгох зорилготой ухагдахуун.

Дизайн ихэвчлэн заагдсан хүрээнд байх ёстой- хаа хамаагүй ертөнцөөс бас тасраад байж болохгүй. Жишээлбэл, архи шар айраг үйлдвэрлэгчид өөрсдийн бараагаа түргэн зарах хэрэгтэй бол, зөв сурталчлах хэрэгтэй. Гудамжинд хэвтэх архичдаар бараагаа төсөөлүүлж хэрхэвч болохгүй. Мөн утас, эсвэл интернет провайдерууд өөрсдийн сүлжээгээ байнга тасардаг гэж хэлүүлэхээс зайлсхийж байх ёстой. Гэвч дээрх хоёр нэг нэгнээсээ будаа идэж болно:
-Ашгүй нэг сүлжээ нь тасарч, шар айрагаа ууж алжаалаа тайлж байгаа оффисын ажилчин.
-Гудамжинд хэвтэх архичин хямд тарифын утсаар ярьж байж болно.

Ер нь дизайнд байдаг дүрмүүдийг харвал, тэр дүрмүүдийг нь зөрчиж болохыг харж болно. Жишээлбэл, нэг дүрэм байдаг- шрифтүүдийг хоёроос дээш холилдуулахгүй байх сануулга байдаг. Шаардлагаасаа хамаарна.
Дагаж болно, дагахгүй байж болно. Хэрэв нэг шрифт ашиглавал, тэр шрифтийнхээ төрөл бүрийн өөрчлөлттэй нь оруулж болно. Бас 3-4 шрифтүүдийг нэмж болно. Муу юм ч биш л. Шаардлагаасаа хамаарна. Ихэвчлэн баттай эх үүсвэртэй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж өөрийгөө таниулмаар байвал, нэг шрифтээрээ үлдсэн нь дээр. Энэ нь хүний тархинд өвөрмөц нөлөөтэй байдаг.

Анхлан суралцаж байгаа хүнийг олж харах их амархан байдаг: үй түмэн шрифт хооронд нь холилдуулан, холимог шөл шиг юм хийсэн байдаг. Гэвч тэрийгээ гоёмсгоор биш, хаа хамаагүй өрсөн байдаг. Энэ бол буруу. Сэтгэл гаргалгүй, шрифтээр л тоглосон гэж үзэж болно. Аль эсвэл хоёр шрифтийн төрөл нэг хуудсанд хосолсныг харж, хамаагүй холилоо гэж хэлдэг хүн бий. Энэ бас буруу. Дизайнд сэтгэлээсээ хандах хэрэгтэй, сохроор дүрмийг дагаж болохгүй. Яг юуг харуулах гэж байгаагаа, яг ямар гээч хандлага, байр суурь харуулмаар байна уу? Үүнээс л хамаарна. Хүүхдэд зориулсан сэтгүүлийн өнгөний хэмнэл, шрифт, мэдээллийг хүргэх хэмнэлийг шинжлэх ухааны сэтгүүлд ашиглаж болохгүй. Хоорондоо хослон нийлэхгүй.

Тэгш бус тоотойгоор шрифтээ байрлуулах нь их давгүй харагддаг. 7 ширхэг шрифтийн 9 хувилбар тун давгүй байдаг. Гэвч энэ арга барилаа шинжлэх ухааны сонин сэтгүүлд ашиглавал, аймшгийн зулбасга бий болдог. Гэвч гоё харагдаж ч мэднэ. Ямар сонин, ямар сэтгүүлээс л хамаараад эхэлнэ. Ямар ч дүрэмд өөрийн гэсэн гайхамшигтайгаар тойрох арга бий. Тэрийгээ дизайнер өөрөө өөртөө олсон байх хэрэгтэй. Түүгээрээ өөрийгөө боож болохгүй.

Хамгийн түгээмэл иймэрхүү хэдэн дүрэм байдаг:
  • Серифэн фонт, серифгүй фонтууд өөр өөрсдийн давуу талтай. Серифэн шрифт серифгүй буюу хэрчлээсгүй (гротеск) шрифтээсээ илүү амархан уншигддаг.
  • Өнгө оруулах санаатай байвал, хоорондоо уянгатай 1-2 өнгөнөөс бүрдэж байх ёстой.
  • Хоорондоо хосолдоггүй өнгө гэж бий, өнгөний хослол өөрийн гэсэн зарчимтай байдаг. 
  • Хар өнгө харанхуй, гутрангуй гэж үздэг.
  • Хар дэвсгэр дээрх цагаан үсэг уншигдахдаа муу.
  • Шрифтийг хэзээ ч (буу тулгасан ч) фотошопоор хийж болохгүй.
  • Нэг дэвсгэр дээр 7-оос илүү голчлох элемент байлгаж болохгүй. Хүн гэдэг 7-оос илүү элементтэй нөхцөлд ухаанаа төвлөрүүлж чадахаа больдог.
  • Лого, эсвэл албан байгууллагын тэмдэг бүр заавал байрлуулмаар санагдаад, үхэх гээд байвал заавал зүүн дээд талд байрлуулж байх хэрэгтэй.
  • Лого буюу шошго маш авсаархан байх ёстой.
  • Дизайн цогц, текст нь богино байх ёстой.
  • Шошго, плакат, баглаан дээрх толгой бичиг 1-ээс 2 секундын дотор уншигдаж байх ёстой.
  • Гар барьсан, төрийн далбаан өнгө, сүлд тэмдэг, дэлхийн бөмбөрцгийг шошгодоо ашиглахаас зайлсxийвэл дээр.
  • Уран зураг, фото аль эсвэл ямар нэгэн график сонин сэтгүүлд (өөрөөр хэлбэл цаасан хэвлэлд) оруулмаар байвал, өргөтгөл заавал 300dpi байх ёстой. Интернетээс авсан зураг ашиглахыг бүрэн хорино.
  • Сайтанд фрэйм байрлуулах нь ихэвчлэн дэмий байдаг.
  • Интернет хуудсанд хэвтээ эргүүлэлт (хэвтээ скролл) байж болохгүй.
  • Эмэгтэйчүүд, хүүхдүүд, нохой муурын зулзага хөөрхөн, аюулгүй, эгдүүтэйд тооцогддог

Мэдээж дээрх бүгдийг сохроор дагах хууль биш гэдгийг анхаарна уу. Эвийг нь олбол, бүгдийг нь зөрчиж болно. Яагаад гэвэл, дизайнд ямар ч нууц, дагах зам байхгүй. Дээрх дүрмийг бага багаар дагаад, дасгалуудыг хийгээд, хурц мэдрэмж хараа үүсгэсний дараа уг дүрмүүдээ зоригтойхон зөрчөөрэй. Дизайнер хүн мэдрэмжгүйгээр өөрийн ажлаа хийж эхэлбэл, өөрийгөө дизайнерын хувьд үгүй хийсэнтэй адил.

01:36 - 2012-09-30 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax