जगन्नाथ

Бэттлшып УСК

Бэттлшыпыг сонжив. Үнэндээ хэлэхэд яг юу үзсэнээ нэг их сайн ойлгосонгүй. Энгийн тооны дэвтэр дээр зурсан онгоц бууддаг хүүхдүүдийн тоглоомоор хийгдсэн кино тул, зохиол ба агуу найруулга гэж байхгүй. Утга харин бий. Үйл явдлын тухайд дурсамжид үлдсэн хэдэн мөч гэвэл, ийш тийш буудалцаад гүйгээд байгаа нэг хар хүүхэн, сэтгэлээрээ байн байн унасан залуу офицер, дайн байлдаан, сонин дизайнтай хуягт цэргүүд, эргэлддэг хөрөө, дахиад дайн байлдаантай хэсгүүдийн холион бантан байв. Бас уг киноны гол дүрийг тоглосон гайхамшигтай америк арми.

Гайхамшигт америк армийн тухайд, бас тусдаа сэдэв юм шиг. Өнөө цагт өрнөж буй үзэл суртлын тулгалт, ухуулгын арга хэлбэр олон зуун жилээс тэртээгээс хойш нээг их сүртэй өөрчлөгдөөгүй бололтой. "Чи Сэм ахад юугаар туслав?" плакатын хуруу дэлгэцээс нүд ам уруу чичээд л байв.

Гэвч кинонд ажиглагдсан нэг сонирхолтой мөч харагдсан. Тэр нь ахмад дайчдаа хэрхэн харуулсан байдал нь. Америкчуудад нэг авууштай юм бий. Өөрсдийнхөө ахмад дайчдаа тэд их хүндэтгэлтэй ханддаг. Хайрлан хамгаалдаг, үлгэр жишээ авдаг. Тэднээс үлгэр жишээ авахаас гадна, ахмад дайчдынхаа адил тугаа мандуулан харийн дайснуудтайгаа тулалдаж байгаа шинэ залуу үеийг харуулна. Энэ бол америкчуудын эх оронч зан чанарын илэрхийлэл л дээ. Армиас бултсандаа бахархаж, тэмцэл эхлэхээс өмнө бууж өгч, колони болохтой аль хэдийнээ эвлэрсэн залуучуудыг хараад хараад олохгүй. Цаг нь болбол хөгшин залуугүй, эр эмгүй зэвсэг бариад тэмцэх хэрэгтэйг уг кинонд харуулж байгаа нь цаанаа нэг л өөр.
 
Нэг л асуулт өөрийн эрхгүй төрөв. Киноны энэ нэр нь монгол хэлэнд яаж орчуулах бол? Манайхны зарим хүнд гарын орчуулагчид магадгүй "Онгоц буудсан нь" гэж мэдэх юм. Тэгэхээр угаалгын өрөөний онгоц буудсан гэж хүн ойлгогдохоор ч юм шиг.

Монгол хувилбар хийхээр болсон гэж бодоод үзэхээр, нэг л инээдтэй ч юм шиг.  Харь гаригийн шагайчид Монголыг довтлоод л. Нэгэн эрэлхэг монгол хөвгүүн тэр шагайчдыг хэмх нясалж, дэлхийг авраад л.

19:12 - 2012-10-09 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax